ИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэг нь Төрийн албан хаагчид байна

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 07

УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл, мөн Д.Тогтохсүрэн зэрэг 12 гишүүдийн өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг хийлээ.

Улмаар  гишүүдийн 84.6 хувийн саналаар тус хуулийг баталлаа. Дээрх хууль батлагдснаар аймаг, сум, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн албанд ажиллах бололцоо бүрдлээ.

"Монгол улсын Үндсэн хуульд Нутгийн өөрөө удирдлагыг Төрийн удирдлагатай хослуулна гэж заасан байдаг. Иймээс Иргэдийн хурлын төлөөлөгчдийн гуравны нэг нь Төрийн албан хаагчид байх нь хамгийн зөв шийдэл болно. Энэ нь Хурлын байгууллагын үр нөлөө чанарт ч эерэг нөлөө үзүүлэх олон практик жишээ байгаа юм" гэдгийг хууль санаачлагчид үзэж  байгаа юм.

Яг одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны төсвийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(119.40.98.162) 2017 оны 12 сарын 08

Дахин завхрал үүслээ дээ

0  |  0
иргэн(202.179.10.174) 2017 оны 12 сарын 07

энэ нь амьдрал дээр хэрэгжихэд их түвэгтэй л дээ төрд ажилладаг албан хаагчид хуралд суучихаад өөрөө өөрсдийнхөө ажлыг дүгнэх гээд олон утгагүй асуудлууд тулгарна даа хууль батлагч нар дандаа өөрсдөдөө зориулж хууль гаргадаг шүүдээ нэг бол квот нь өшөө бага байх хэрэгтэй 21 төлөөлөгчидтэй байлаа гэхэд 2-3 нь л төрийн албан хаагч байх ч юмуу гэх мэт

0  |  0
Top