Монголын оффшортнууд

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 07

Дэлхийн тэрбумтан, супер баячуудын мөнгөө хадгалуулж, хөрөнгө эргэлдүүлдэг бүсэд давхардсан тоогоор Монгол Улсын 49 иргэн данстай болохыг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумынхан нийтэд зарлаад хоёр жилийн нүүр үзэх гэж байна. "Оффшор" хэмээн нэрлэгдэх энэхүү бүсэд данстай Монгол Улсын иргэдийн дотор  улс төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүн болон өмнө нь төрийн өндөр алба хашиж байсан эрхмүүд, бизнес эрхлэгчид багтсаныг бүгд мэдсэн. Улстөрчид оффшор дахь дансаа ХОМ-тээ бичээгүй бол "Гэмт хэрэг" гэдгийг хуульчид маш тодорхой тайлбарлаж буй. Гадны жишгээс аваад үзсэн ч нууц оффшор данс бол хулгайн бодит баримт гэж үзэж, оффшор данс нь илэрсэн улстөрчдийг албан тушаалаас нь шууд огцруулж байна. Харин манай улсад төрийн өндөр албан тушаал эрхэлж байгаа болон эрхэлж байсан эрхмүүдийн оффшор данснууд илрээд багагүй хугацаа өнгөрөөд байгаа ч ямар нэгэн хуулийн хариуцлага тооцолгүй өнөөг хүрлээ.

Хамгийн гол нь төр засгийн хэмжээнд оффшорыг "Мөнгө угаах гэмт хэрэг". "Хууль бусаар баяжсан мөнгөө гадаадад байршуулах хэлбэрийн санхүүгийн гэмт хэрэг" зэргээр тодорхойлж томъёолсон хэрнээ авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ алга.

Оффшорт ойлголцол гэж байх ёсгүй

оффшор зурган илэрцүүд

Тиймээ, "Оффшор" гэх ойлголттой зэрэгцээд мөнгө угаах гэмт хэрэг, татвараас зайлсхийх заль зэрэг ухагдахуунууд дагаж явдаг. Гэвч өнөөдөр Монголд оффшорыг олон янзаар тайлбарлаж, олон нийтийг төөрөгдүүлэх үйл ажиллагаа ихээр явагдаж байна. Эцсийн эцэст энэ бүхэнд Монголын төр, Монголын хууль хяналтын байгууллага цэг тавьж, цэгцлэх хэрэгтэй. Оффшорт данстай нөхдүүд илрээд удсан ч өнөөдрийг хүртэл тэдэнд хариуцлага тооцоогүй, ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Харин ч эсрэгээрээ оффшортнууд өөрсдийгөө өмгөөлж, оффшор бол байж болох зүйл мэтээр тайлбарласаар өдийг хүрлээ.

Оффшорт данслагдсан монголчуудын нэрс:

Монголоос илэрсэн оффшор дансны нууц эзэд

Монголоос илэрсэн оффшор дансны нууц эзэдДээр нэр дурдагдсан оффшортнуудын дунд Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн ах Ч.Батзориг, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, “Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл, “Тэнгри Холдинг”-ийн захирал Х.Анхбаяр, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Х.Бум-Эрдэнэ, Нийслэл хотын захирагч асан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай, УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, УИХ-ын гишүүн Сү.Батболдын төрсөн ах С.Бат-Очир,  Ерөнхий сайд асан С.Баярын охид болох Б.Нандин, Б.Бадамханд зэрэг Монголын нөлөө бүхий улс төрч, бизнесменүүд болон тэдний хамсаатангуудын нэрс байгаа нь нэгэнт ил болсон.

Эдгээр нэрс ил болж, Монгол Улсын оффшортнууд нийтэд зарлагдсанаас хойш "Оффшорын эсрэг хөдөлгөөн", Оффшор данстануудыг шалгах зорилготой хуулийн байгууллагын ажлын хэсгүүд байгуулагдаж ирсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл сонгогдож гарч ирснийхээ дараа "Оффшортнууд  49 хоногийн дотор Панамийн сувагт байрлуулсан мөнгөө эх орондоо авчрах"-ыг уриалсан. Харин энэ уриалгад оффшор бүсэд данстай ганцхан иргэн л мөнгөө Монгол руугаа оруулж нэгдсэн байдаг. Ч.Давааням гэх энэ оффшор данстаны хувьд 4,3 сая ам.доллараа тус бүсээс татсан талаар тухайн үед нь мэдээлж байлаа. Ийнхүү Монгол Улс оффшортнуудтай болсноо мэдсэн цагаас хойш хоёр оныг үдэх гэж байна. Энэ байдлаараа үргэлжилбэл, оффшортнуудад хариуцлага тооцохгүй хэдэн ч жилийн нүүрийг үзэхийг хэлж мэдэхгүй. Магадгүй манай улсын оффшортнууд маш ихээр олшрохыг ч үгүйсгэхгүй....

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 27 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.42.113) 2017 оны 12 сарын 31

Монгол оронд ардчилал хөгжсөн олон жилийн дараа эргэж харахад яг юу нь болж бүтээд хөгжиж баяжиж гийгүүлээд өдий хүрсэн юм бэ??? гэж төр засгийн удирдлагуудаас МАНАН аас асуумаар санагдаж байна.Тэгвэл өөрөө хариулъя! !!.Идэж ууж,офшордог, талцаж эв нэгдэлгүй болгох,хуйвалдах,авилгадах, мафижсан бүлэглэлүүдэд удирдуулах,ядуу байлгах,шүүх цагдааг авилгадах буюу өөрсдийн талд үйлчлүүлж шударга бус байдал тогтоох,хүнийг хэлмэгдүүлэх зэргээр хооронд нь алалцуулах ба гадныхантай араар нь Байгалын баялагыг нь ТБ-н гэрээ нэрийн дор зөөнө.Үүнийхээ дараа буцалтгүй тусламж нэрээр 1% ир нь харж үзнэг.

0  |  0
Ганаа(202.9.44.85) 2017 оны 12 сарын 31

Үнэн юм бол шалгаад авах ёстой арга хэмжээг нь аваач... худлаа юм бол хэдэн хүнийг байнга нүүр царайг нь энд тэндхийн зурганд залгаж тавьж, харааж загнаж бичээд юу өөрчлөгдөх билээ. АТГ л ажлаа хийхэд болох биш үү... хөөсрөөд, like share хийгээд юм өөрчлөгдөх биш...

0  |  0
Бмаа(150.129.142.188) 2017 оны 12 сарын 31

Ямар үед ямар асуудлаар нээсэн данс вэ? Тэр үедээ төрийн албанд байсан юм уу? Тэнд нь үнэхээр мөнгө байгаа юм уу? ГМ-г шалгуулаачээ.

0  |  0
Би(150.129.142.188) 2017 оны 12 сарын 31

Уучлаарай! Мэдэхгүй ч гэсэн мэддэг ганц хүнээрээ бодоход энэ оффшорчид дотор юуч үгүй хоосон хүний нэр яваад байгаа болохоор худлаа юм шиг санагддаг. Болдог юм бол шалгаасай. Болдоггүй юм бол болиосой!!!!!

0  |  0
Иргэн(202.9.42.183) 2017 оны 12 сарын 30

Энэ хүмүүсийн хөрөнгийг хурааж,төр,ард түмнийг хохиролгүй болгох хэрэгтэй.Саяхан соц нийгэмд цалингаараа адилхан амьдарч байсан хүмүүс,хулгай хийж улсын хөрөнгийг завшина гэдэг үнэхээр байж болошгүй зүйл.Та нар хэдэн үеэрээ баячууд явсан бол яахав уучилахсан гэтэл төр гарч,газрын баялагыг бүх ард түмэнтэйгээ адил хүртэх байтал ийм муухай харийн санаа гаргаж байгаа бол,төр төмөр нүүрээ харуулж шоронд хийх хэрэгтэй.Дараагийн хулгайчидад сургамж болог.

0  |  0
Bi offshorton(203.91.115.40) 2017 оны 12 сарын 08

bidnii buh dans offshor bolj bgaam bish uu? Mongol uls negent offshor bus bolchihlooshtee ha ha odoo heniigee hen gehee medhee bailaadaa.OFFSHOR MONGOLOO.

0  |  0
irgen(203.91.118.180) 2017 оны 12 сарын 08

Cagdaa survaljlagch nar uurgee bieluuleed hen yu hiisniig bugdiin haruulj medeeldeg tegeed porkuror shuuh geed l ug hereg utaa met zamharch ug hun tushaal ahidag

0  |  0
dnivra(202.55.180.2) 2017 оны 12 сарын 08

en gaihluud bol jinhene luivarchid Mongoliin ard onoodor muu amidarch baigaa ni Ardchilliin buruu bish ene luivrachidaac bolj baigaa um onoogiin Mongol ulciin ediin zacgiin hyral bol huuramch hymral um ene offshotnuudiig l huuliin hariutslagad tatah heregtei delhiin olon ulc Mongoliin offshorton luivarchidiig ilchileed baihad manai tor zacag tag duugui baicaar ter ch buuhel auvlgui ofshor buc gej ard tumniig huurah canaatai aood shidcen chuluu ooriin tolgoi deer gej ug baidag shuu zugeer ongorono gej hezee ch baihgui

0  |  0
инээдтэй (112.72.15.66) 2017 оны 12 сарын 08

мөнгө олсон аргыг нь судлаж тогтоогоогүй цагт мөнгөтөй болсон хүн лаагаа иднүү луувангаа иднүү ард түмэн бидэнд ямар хамаа байна төр улс нь захирч чадахгүйгээр хойш мөнгийг нь оруулж ирнэ ч гэх шиг тэр мөнгөөр нь ард түмний өрийг дарна ч гэх үлгэр ярихаа больж шалгадаг мэргэжлийн байгууллагыг нь сайн шахаж ажиллуулбал таарна. Аягүй бол тэр шалгагч нар нь офшоруудтай холбоотой байж баларнаа ккккк

0  |  0
өөнтөгч(135.23.229.57) 2017 оны 12 сарын 08

Луйврын мөнгөөр боссон том том хаус, зочид буудал болон түрээсийн орлогоос татвар авахад л Монгол улс босоод ирнэ. Хий заналхийлэхээс орлогын эх үүсвэрийг нь сайн мөшгих шудрага хэдэн хүнд өндөр цалин өгөөд ажиллуулаач.

0  |  0
komunizt(66.181.183.227) 2017 оны 12 сарын 08

UURHAIN ASHIGLALTIIN NOOTS MERGEJLIIN HUMUUS TAAMGAAR TOOTSDOGIIG MEDDEG BOLOHOOR ZASGIIN GAZAR ARD TUMEN HOEROO MOLIGDDOG

0  |  0
piiska(49.0.219.16) 2017 оны 12 сарын 07

xa xa oruulj irj xaragdaacn gej bga

0  |  0
BBBB(103.229.123.247) 2017 оны 12 сарын 07

Бид чинь дайчин удамтай улс даанч шарын шашин биднийг хулчгар,хүлцэнгүй болгожээ.За тэгээд МАН.АН.н луйварчдад хамаг өнгөтэй өөдтэйгээ соруулаад дээрэлхүүлээд амьдраад байж дээ х.у.л.г.а.й.ч гэж

0  |  0
зочин(112.72.15.78) 2017 оны 12 сарын 07

Монгол ерөөсөө татавраа авч чаадхгүй байна. Тэрбум төгрөгийн хаустай, 300 саяын машинтай баян хүн топдорхой биш орлогоор сард 10000 төгрөг төлж байна шүү дээ. Түрээслэгч нар дэндүү орлогои олж байна. энд ямарч тооцоо байхгүй

0  |  0
тэр(66.181.187.192) 2017 оны 12 сарын 07

ШАНААТАЙ ЭНЭ АВГАЙ БАЯЖААД ЯМАР ГОЁ ХАРАГДАХ БИШ

0  |  0
zochin(203.91.117.8) 2017 оны 12 сарын 07

mongold huul baidag ch heregjvvldeg shvvgch baihgvi bolson shvv mongotei alban tushaaltai hvnd l vilchildeg bolson shudraga ys hezee togtoh ym boldoo...

0  |  0
Zorig(73.239.110.215) 2017 оны 12 сарын 07

Mongold shudarga hun neg ch bhgui yatsan ard tumen be.

0  |  0
Сар(103.57.93.241) 2017 оны 12 сарын 07

Он гараад баахан татвар нэмэгдэж байна ард тумэн туйлдаж байна эрхэм офшортонгуудын менгийг монголд оруулж ирээч АТГ хуулийнхан зарлаад байхад чимээгуй байдаг монголд хууль баймаар юм

0  |  0
Soongo(103.229.120.106) 2017 оны 12 сарын 07

Ийм л тодорхой юм бол бүгдийг нь бариад хорьчихооч, мөнгийг нь орж ирэхээр суллаад, бас тэр мөнгө нь юун зарцуулагдах вэ гэдэг нэг асуудал гарч ирнээ, шинэ хувьсгалчид нь аваад эргээгээд дансандаа хийчихнэ, хэцүү шүү

0  |  0
Санж(202.9.43.174) 2017 оны 12 сарын 07

Баяр оффшорыг анх дэлэгрүүлж эх орныг минь зарсан шууд цаазал

0  |  0
Zochin(103.57.94.61) 2017 оны 12 сарын 07

Litsenziin naimaachid bdg yum bish v huuliar horigloogui bdg zarahiig ghdee tatbar sankhvv ge l zunduu asuudalaas zugtaj gadaadad bairshuulsan tdorkhoi l do

0  |  0
зочин(150.129.142.97) 2017 оны 12 сарын 07

Миний бодлор монголдоо мөнгөө оруулаад ирэхэд л долларын ханш буурна. Амь орж ард олон толгойгоо хагас өндийлгөх юм биш үү.

0  |  0
зочин(112.168.242.128) 2017 оны 12 сарын 07

Ард түмэн илт эсэргүүцэж жагсаал хийх хэрэгтэй мнглчууд маш хүлцэнгүй ард түмэн юм

0  |  0
ttt(66.181.176.180) 2017 оны 12 сарын 07

ednii ur udmiig ni sain zarlaj il tod bailgah heregtei.mongoliin ard tument uyeiin uyed haraagdaj yavag

0  |  0
Top