Мөнгө угаах, терроризмтэй тэмцэхэд зориулж 200 мянган еврогийн дэмжлэг үзүүлнэ

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн Бүгд Найрамдах Словак Улсын Братислав хотноо Олон улсын хөрөнгө оруулалтын банк (IIB)-ны төлөөлөн удирдах зөвлөлийн дэд дарга, ноён Жосеф Коллартай техникийн туслалцааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.  Санамж бичгээр тохиролцсон хамтын ажиллагааны хүрээнд банкнаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын эрх зүйн орчныг сайжруулах, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхэд зориулан эхний ээлжинд 200,000 еврогийн буцалтгүй тусламж олгохоор болсон байна.

Олон улсын хөрөнгө оруулалтын банк нь  гишүүн орнууддаа хэрэгжүүлж байгаагүй техник туслалцааны төслийг Сахүүгийн зохицуулах хороотой хамтран анх удаа Монгол Улсад хэрэгжүүлэхээр болжээ.   

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )