207 тэрбумыг зарцуулсан ч хөшиглөсөн утаанаас салаагүй УЛААНБААТАР

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 07

Улаанбаатар хотын утааны асуудал  шийдэгдэхгүй иргэдийн эрүүл мэнд ч хохирол учруулсаар. Нийслэлчүүд өдөр, шөнө нь ялгагдахгүй шахам  бүрэнхийд зорчдог, замын хөдөлгөөнд оролцдог улирлын оргил үе эхэлсэн. Утаатай тэмцэхээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, цөөнгүй арга хэмжээ авсан ч үр дүн алга. Сүүлийн 10 жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад зориулж нийслэл, Засгийн газар, олон улсын байгууллагаас 207 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд ГЯЛАЙХ зүйл харагдсангүй. Энэ нь шүүмжлэл дагуулж байна.  2017 оны 11 дүгээр сард агаар дахь бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг 2016 оны мөн үетэй харьцуулахад PM10 тоосонцор 38 мкг-аар буюу 20  хувиар, PM2.5 тоосонцор 26 мкг-аар буюу 17 хувиар,  хүхэрлэг хийн агууламж 17 мкг-аар буюу 37 хувиар тус тус бага, азотын давхар исэл 4 мкг-аар буюу 8 хувиар их байсан бол агаарын чанарын стандартаас хүхэрлэг хий, PM2.5, PM10 тоосонцрын агууламж 1.1-2.5 дахин их байна. Ийм дүн мэдээ гарчээ.

Цахилгааны шөнийн тариф тэглэснээр тоосонцор, хүхэрлэгийн хэмжээ 5-8 хувь буурсан

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжихэд 2025 онд агаар орчны бохирдлыг 80 хувиар бууруулах зорилт тавьжээ. Өнгөрсөн жилээс цахилгааны шөнийн тарифыг тэглэснээр иргэдэд цахилгаан халаагуур ашиглах боломж нээсэн ч цаашид 2025 он хүрч, агаарын бохирдол 80 хувиар буурахыг үзэх хүртэл тарифийг тэглэсээр байх уу гэдэг эргэлзээтэй. Шөнийн цахилгааны урамшуулалд 114’512 хэрэглэгч хамрагдаж, үүнд 3.3 тэрбум төгрөг  зарцуулсан бөгөөд тоосонцор, хүхэрлэг хийн хэмжээ 5-8  хувиар буурсан судалгаа гаргажээ. Хөнгөлөлтийн хугацаанд шөнийн ачаалал 17 хувь өссөнгийг хөнгөлөлт үзүүлсэн айл өрхийн 15 хувь нь цахилгаан халаагуур ашигласан гэсэн тооцоо гаргахад хүргэсэн байна.  Улаанбаатар хотын зургаан дүүрэгт 63 агаарын дэд станц шинээр барьж, 6,363 шинэ хэрэглэгчийг цахилгааны эх үүсвэрт холбосон. Сайжруулсан зуух, сайжруулсан түлш, гэрийн дулаалга тараагаад нэмэр болоогүй учир цахилгааны хөнгөлөлт үзүүлж иргэдийг цахилгаан зуух хэрэглэхийг уриалж байна.

Цэвэр агаар санг дахин байгуулах уу?  

Засгийн газрын хүрээнд Цэвэр агаар сан байгуулж агаарын бохирдолтой  тэмцэж байсан ч сангийн хүмүүс нь иргэдийнхээ төлөө биш амьдралаа сайжруулахад анхаарч мөнгө завшсан дуулиан дэгдэж, улмаар тухайн үеийн Ерөнхий сайд Алтанхучгийн охин бусадтай хамтран мөнгө завшсан  гэгдэж АТГ-ын шалгаж, улмаар Цэвэр агаар санг татан буулгаж байсан юм.  

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын үед “Цэвэр агаар сан”-г дахин байгуулахаар яригдаж байгаа тухай Хотын Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан мэдэгдсэн.  Өөр бусад байгууллагатай хамтарч, мөн Засгийн газрын зүгээс агаарын бохирдлыг бууруулахд анхаарал хандуулж байна. Сүүлийн 10-аад жилийн агаарын бохирдолтой тэмцсэн тэмцлийн үр дүн харагдахгүй  200 гаруй тэрбум төгрөг салхинд хийсэв. Хотын агаарын бохирдолд нийтийн тээврийн хэрэгсэл ч хувь нэмэр оруулдаг. Нийтийн тээвэрт  1207  автобус ашиглагдаж байгаагийн 52  хувь нь 10 ба түүнээс дээш жилийн насжилттай байна. Япон улсын буцалтгүй тусламжаар нийтийн тээврийн 24 автобусны дизель хөдөлгүүрийн янданд  тоосонцрын шүүлтүүр суурилуулах туршилтын ажлыг явуулж, ирэх дөрөвдүгээр сард  хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа ажээ.

НҮБ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаарын эвслээс санаачилсан “Цэвэр агаар-амьдралын үндэс” санаачилгад  анхны улс болон нэгдэж, Японы Засгийн газрын тусламжаар 2018 оны хоёрдугаар сараас  “Агаарын бохирдлыг бууруулах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн гуравдугаар үе шатыг хэрэгжүүлэхээр болжээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нийслэлийн гэр хорооллын агаарын бохирдол их бүсүүдэд ажилласан. Бага насны хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсэд орших бүх сургууль, цэцэрлэгийн танхим, эрүүл мэндийн байгууллагын Хүүхдийн тасгийг агаар цэвэршүүлэгчээр хангахад 3,7 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн юм. Ядаж хүүхэд багачуудын сурах, боловсрох орчин нь агаарын бохирдолгүй байх нь. Улаанбаатрын утаа нэг өдөр  арилахгүй ч 10 жилийн өмнөөс 207 тэрбум төгрөгөөр орон сууцжуулах, гэр хорооллын дэд бүтцийг шийдвэрлэхэд чиглүүлсэн бол өнөөдрийн нөхцөл байдал арай өөр байх байсныг иргэд хэлж байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(203.91.118.180) 2017 оны 12 сарын 08

Unuudur bejin ymar bolsoniig hardaa. humuus ni od toolood baij baina gene caashaa yarihuu yahuu

0  |  0
хүн(202.179.27.91) 2017 оны 12 сарын 07

энэ мөнгө оффшорт хадгалагдаж байгаа шүү дэ үрэгдээгүй монголд авчрах хүн байна уу?

0  |  0
УТАА АРИЛАХ БОЛОВ УУ(202.179.31.22) 2017 оны 12 сарын 07

Өнгөрсөн засгийн үед утааг бууруулах төслийг ЕТГ-аас хэрэгжүүлсэн байдаг.ЕТГ утааг бууруулах төсөл хэрэгжүүлдэг газар юм уу? Аудитын шалгалт хийж ард түмэнд үнэн мөнийг тайлбарлах хэрэгтэй

0  |  0
ZOCHIN(66.181.179.124) 2017 оны 12 сарын 07

hesen oronsuuts baruh mongo ve

0  |  0
zochin (66.181.178.223) 2017 оны 12 сарын 07

tsever agaar san giin hiisen zartsyylsan mongoo olon tymend il bolgoh heregtei yu yu hiisen yum be nedend yzegdeh yum alga hedii n yyj idsen hedii n hereggyi zyild zartsyylsaniig shalgaj hariytslaga tootsoh heregtei

0  |  0
ard(202.21.119.154) 2017 оны 12 сарын 07

utaa Aatamin tsahilgan staants bolson tsagtal arilna

0  |  0
Top