Кейт Миддлтон Диана гүнжийн титмийг зүүв

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 07

 Их Британийн хатан хаан II Элизабет жил бүр Букингемийн ордонд баярын хүлээн авалт зохион байгуулдаг. Энэ арга хэмжээ нь Британийн дипломат албаныхны хувьд жилийн чухал үйл явдал болдог. Энэ удаад баярын хүлээн авалтад хатан хааны гэр бүлээс ханхүү Харри, түүний сүйт бүсгүй Меган Маркл нараас бусад нь бүгд оролцжээ.

Арга хэмжээний зургууд албан ёсоор тавигдаагүй ч папарацчид хөл хүнд Кейт Миддлтон болон ханхүү Уильямын хэд хэдэн зургийг дарж амжсан байна. Кейт ямар даашинзаар гоёсон нь харагдахгүй байгаа ч түүний толгойд Диана гүнжийн титэм харагджээ. Сувд болон алмаазан шигтгээтэй энэхүү титэм өмнө нь хатан хаан Элизабетийн эмээгийнх байжээ. Хатан хаан Дианаг хүү Чарльзтайгаа гэрлэхэд нь титмээ бэлэглэж байсан аж.  



О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top