”Монголиа опен”-оор дэлхийн чансааны оноо цуглуулна

 

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) олимп, ДАШТ-д түрүүлсэн тамирчин 25, мөнгө 20, хүрэл 15, тав-10, долоо-8, найм-6, ес-4, аравдугаар байр-2, Тивийн аваргад 1-12, 2-10, 3-8, 5-6, 7-4, 8-2 гэх мэт оноог өгөхөөр шийдвэрлэсэн.

Жин тус бүрт хэчнээн тамирчин оролцсон нь оноонд нэлээд түлхэц өгнө. Жишээ нь ирэх жилийн ДАШТ-д 70 кг-ын жинд 40 бөх барилдлаа гэж үзэхэд түрүүлсэн бөх 25+40=65 оноо авах юм. ДБНХ ирэх жилийн гуравдугаар сарын 1-ээс чансааг албан ёсоор гаргаж өөрийн вебсайтад байрлуулах юм.

Түүнчлэн чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Тбилисигийн Гранпри, Александр Медведийн нэрэмжит ОУТ, Өмнөд Африкийн нээлттэй тэмцээн, эмэгтэй бөхчүүд “Монголиа Опен”, “Клиппан”, БНХАУ, Польшийн нээлттэй тэмцээнүүдээр дэлхийн чансаа тогтоох, олимпийн эрхийн оноо олгох юм. Дээрх тэмцээнүүдэд түрүүлсэн бөх 8, мөнгө 6, хүрэл 4, тавдугаар байр 2 оноо цуглуулна. Ямартаа ч “Монголиа Опен” тэмцээний нэр хүнд, цар хүрээ хэрхэн өссөнийг баталлаа.

UWW ирэх жилээс эхлэн чансааны оноо олгох тэмцээнийг туршилтаар явуулж, 2019 оноос бүрэн хэрэгжүүлэхээр шийджээ.

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )