Ксения Собчак Путинд ялагдахаа хүлээн зөвшөөрөв үү

 ОХУ-ын Ерөнхийлөгч 65 настай Владимир Путин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн билээ. Хойд хөршийн Төрийн тэргүүний сонгууль 2018 оны гуравдугаар сарын 18-нд болох юм. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшиж өрсөлдөхөө мэдэгдсэн 36 настай Ксения Собчак Путиний шийдвэрийн талаар сэтгүүлчдэд ярьжээ. “Үнэнээ хэлэхэд би энд ямар ч үйл явдал олж харахгүй байна. Путин сонгуульд ялдаг гэдгийг бид сайн мэднэ. Тэр ялна. Гэхдээ өөрчлөлт шинэчлэлтийг хүсч байгаа хүмүүсийн өмнөөс ярих хэрэгтэй байна” гэж Собчак “РИА Новости”-д ярьсан байна. Путин Доод Новгород хотод ажлаар яваа бол Ксения мөн тус хотод сайн дурынхантай уулзалт хийжээ.

Путин ийнхүү ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд дөрөв дэх удаагаа нэр дэвшиж байна. Түүнийг нэрээ дэвшүүлэхээр шийднэ гэсэн таамаг эртнээс явсан билээ. Харин өрсөлдөгч нь эмэгтэй хүн байна гэж ажиглагчдын таамаглаж байсанчлан сөрөг хүчнийг дэмжигч, нийгмийн олон ажилд оролцдог, телевизийн хөтлөгч гэдгээрээ олонд танигдсан Ксения Собчак Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн. Оросуудын 95 хувь нь түүнийг таньдаг ч улс төрд ямар ч туршлагагүй Ксения олон жил Төрийн тэргүүний албанд байсан "хатуу самар" Путинийг дийлэх болов уу.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

Nuudgai [ 66.181.185.145 ]      |     2017 оны 12-р сарын 07 -нд, 12:18 минутанд

Sobchakiig bi ch yalna shdee. Ha ha ha. Puting yalna genee. Em hunii dotor bas emeel hazaartai mori bagtddag l yum bainashu. Gehdee, tovogdoo, ksyusha mini. Nad deer hureed ir. 2 uulaa zugaatsaya, zugeer

Зочин [ 202.9.40.177 ]      |     2017 оны 12-р сарын 07 -нд, 08:38 минутанд

хаха Собчак

ВВП [ 122.201.22.195 ]      |     2017 оны 12-р сарын 07 -нд, 08:36 минутанд

В.Путин бол оросын Еренхийлегчид нэр дэвших нь зайлшгуй! Туунд ойрын 10 жилд ерселдегч гарахгуй! Гарлаа ч Оросыг Путин шиг нэгтгэж захирч чадахгуй!

Go to top of page