Монголоос олдсон динозаврын ясыг хууль бусаар хил давуулсан нь шуугиан тарьж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 07

Нугас шиг хэлбэртэй динозаврын яс олдсон нь шуугиан тарьж байгаа аж. Тус динозаврын яс нь Монголоос олдсон бөгөөд хууль бусаар харь оронд очсон байна.

Тус динозаврын яс нь 45 см өндөртэй бөгөөд 75 сая жилийн өмнө Монголд амьдарч байсан  гэдгийг эрдэмтэд нотолжээ. Чех улсын Палаклигийн их сургуулийн палеонтологийн судлаач Дэннись Воэтен хэлэхдээ "Энэ бол маш өвөрмөц амьтан юм. Бусад бүлэгт байдаг бидний мэдэх өөр өөр хэсгүүдийг нэг жижиг амьтанд нэгтгэсэн нь энэ олдвор болж байна"

Байгалийн сэтгүүлээс гаргасан судалгаагаар Ноён Воэтен болон хамтран зохиолчид үүнийг Польшийн палеонтологич Хогзка Осмолкскийн дараагаар Халшкараптор (HAHL-shka-rap-tor ES-key-lay-ee) эсвэл "Halszka" гэж нэрлэсэн байна.

Италийн Геологийн музейн Капеллини дахь палеонтологич Андреа Кау хэлэхдээ “ Энэхүү чулуужсан үлэг гүрвэлийн ясыг Монголоос хууль бусаар хувь хүнээр дамжин хил даван гарсан байх. Би анхандаа энэ үнэхээр байгаль дээрээс олдсон жинхэнэ олдвор мөн эсэх тухайд эргэлзэж байсан. Улмаар шинжилж, судлахад жинхэнэ болох нь батлагдсан” хэмээжээ.

 



Б.Янжиндулам

www.zindaa.mn

http://www.abc.net.au

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.21.106.119) 2017 оны 12 сарын 08

Хэн туслаад хилээр гаргачихаваа? Хулгайчийг олох ч амар даа.хил гааль тагнуулын ажилтнууд ажлаа яаж хийдгийг олон улсад үзүүлчих юм даа хэлэх үг алга даа

0  |  0
gun uhaanii tol(66.181.183.227) 2017 оны 12 сарын 07

HORVOO HUVISVAL ZUUD ZEREGLEE BOLNO

0  |  0
Зочин л гэнэ биздээ(109.89.138.79) 2017 оны 12 сарын 07

Хил гааль цагдаа тагнуул мэддэггуй ээ. Гишууд нь засгаас жижигчуул нь унэт зуйлээ хулгайлаад дуусч бна доо. Харж хянах естойчууд нь улс тержеед сайхан бнаа монгол

0  |  0
Top