Б.Шижирбат финалын тоглолтын үеэр гэрлэх санал тавьжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 08

Дэлхийн сая сая үзэгчдийг байлдан дагуулдаг "Авьяаслаг Америкчууд" шоунд амжилттай өрсөлдөн, шилдэг хоёр оролцогчийн нэгээр шалгарч байсан оролцогч бол Б.Шижирбат билээ.  Тэрбээр шоуны нэгдүгээр шатанд ихэрлэн бүжиглэж шүүгч Саймоныг гайхшруулсан төдийгүй дөрвөн шүүгч дуу нэгтэйгээр түүнд  “Тэнцсэн” хэмээх хариуг өгсөн юм. Улмаар үзэгчдээс хамгийн их хандалтыг авч гадаадын уран бүтээлчид хамтран ажиллах санал тавиад байсан билээ.

Тэгвэл тэрбээр одоо зохиогдож буй "Asia"s got talent" шоунд оролцож, компьютер графикийн гайхамшгийг тайзнаа үзүүлэн алтан  баззарын эзэн болсон юм. Түүний тэмцээн амжилттай үргэлжилж байгаа бөгөөд нэгэн үйлдлээрээ олныг гайхшруулжээ. О.Шижирбат Финалын тоглолтын үеэр гэрлэх саналыг найз охиндоо тавьсан байна. 


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шижирбатдаа амжилт(122.201.24.147) 2017 оны 12 сарын 09

Баяр хүргэе. Гэхдээ санаагаа илүү гоё үзүүлсэн бол. Жишээ нь зүрхний гүнд юу болж байдаг, тэр ганц гэрлээ 2 болоод нэгдэж байгаагаар гаргасан бол ч. Үзүүлбэр хүн шууд ойлгоход бэрх байна найзаа.

0  |  0
Top