”Хөөрхий гэхээс өөр хэлэх үг алга

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 08

Номын борлуулалт жийпнээс муу зарагдаж байна. Энэ нь Монголчуудын "оюуны хоосрол"-ыг гэрчилж байгаа тухай зохиолч,Г.Аюурзана өөрийнхөө фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ.

Тэрбээр, "Таван Богд Моторс” 2013 оны хавраас хойш 1452 “Land Cruiser-200” заржээ. 1452:3 буюу жилд 484 аварга жийп зарагдсан гэсэн үг. “2016 оны LC-200 автомашин 2015.10.26-нд анх ирснээс хойш нийт 228 ширхэг борлуулагдсан” хэмээн тус компани албан ёсны хуудсаараа мэдээлснийг үзэхүл, сард 50 орчим “Ланд Крузер”, өдөрт ерөнхийдөө хоёр том жийп зарагддаг юм байна. Нэг л компани шүү дээ!

Цаана нь “Хэт моторс”, “Мөнххада” гээд мөн л Ланд Крузер борлуулдаг өөр хоёр ч компани бий. Тэгээд тооцвол, хувь иргэдийн наймаанаас гадна Монгол Улсад өдөрт 5-6 шинэ “Ланд-200” борлогдож байна гэсэн үг. Жилд 365х6=2190! Хамгийн сонирхолтой нь, энэ оны эхээр гаргасан Toyota USA Newsroom-ын мэдээгээр бол дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай АНУ-д 2015 оны турш 2687 ширхэг л “Ланд-200” зарагдсан байх юм.

Гэвч би Монголыг АНУ-тай биш, харин “Ланд-200”-г номтой харьцуулах гэсэн юм. Инээдтэй харьцуулалт боловч, “Ланд” шиг зарагддаг ном Монголд байхгүй гэвэл та итгэх үү? Гурван жилийн турш өдөр бүр 5-6 ширхэг зарагддаг ном гэж үнэхээр байхгүй шүү! Өнгөрөгч өвлөөс хэд хэдэн номын дэлгүүр дампуурсан, тэд машин зарсан бол хөл дээрээ зогсчих байжээ, хөөрхий. Хөөрхий гэхээс өөр хэлэх үг алга" хэмээсэн байна.

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.178.171) 2017 оны 12 сарын 09

Nomnii ach tusiig meddeg oilgodog neg ni myngygyi baih yum

0  |  0
ЗОЧИН(202.9.40.196) 2017 оны 12 сарын 08

ЭНЭ ҮНЭН. МОНГОЛЧУУД НОМ УНШИХГҮЙ, НОМЫН АЧ ТУСЫГ ОЙЛГОХГҮЙ БАЙГААГ ЭМГЭНЭЛ ГЭХЭЭС ӨӨР ЮУ ГЭХЭВ ДЭЭ...ТЭГЭЭД ХӨГЖИНӨ ГЭЭД БАЙГАА ШҮҮ ...

0  |  0
zochin(120.142.31.236) 2017 оны 12 сарын 08

nom bol ertontsiig harah tsonh gedeg yg moodnoos garaad udaj bna daa

0  |  0
qwsd(66.181.165.246) 2017 оны 12 сарын 08

qwd

0  |  0
Хатуу самар(103.229.122.226) 2017 оны 12 сарын 08

Ядаж хун тоож нохой шиншихээр юм бичиж ном болгооч. Орчуулгын модон хэлнээс чинь залхаж, нэр нь томдсон бутээлуудээ нэг эргэж уншаач Аюур ил гуйа??? Гун гэх шиг ахайтан гунж гэх шиг... Toyota LC байг гэхэд УАЗ 469 шиг юм бичиж сенсааци тариачээ Сарлагчин минь.

0  |  0
Баагий(202.179.31.76) 2017 оны 12 сарын 08

жип авах чадалтай нь ном гэж яг юуг хэлдгийг ойлгодоггүй гэрийн тавилга гэж хардаг бол ойлгодог хэсэг нь тэр номоо байтугаа хүүхдийнхээ хоолыг яаж авахаа мэдэхээ байчихсан шахуу зогсоод байна шд

0  |  0
Монгол Хүн(202.9.42.204) 2017 оны 12 сарын 08

Олигтойхон юм биччихвэл авч уншилгүй л яахав

0  |  0
Nomtoibayar(172.58.41.54) 2017 оны 12 сарын 08

Shuudree saraa auur metiin bichsen hogiig hen ereen hogiig hen avah ve. Mongold zohiolch hun alga.

0  |  0
Top