Д.Бямбасүрэн: Ямар ч улс орон, аль ч цаг үед статистикгүйгээр урагшаа явдаггүй

2017 оны 12 сарын 08

 

Үндэсний статистикийн хорооны албан хаагчдад зориулсан “Мэдээллийн цаг”-т Монгол Улсын Ерөнхий сайд асан, эдийн засгийн ухааны доктор, профессор Д.Бямбасүрэн оролцлоо.

Тэрбээр статистикийн байгууллагад ажиллаж байсан үе болон тухайн үеийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал, өнөөдөр ямар болоод байгаа, үүнтэй холбоотойгоор статистик мэдээллээ хэрхэн сайжруулах зэрэг үнэтэй зөвлөгөө өглөө.

Энэ үеэр “Монгол Улсын хэмжээнд нийгэм, эдийн засгийг бүхэлд нь харж болох тоонуудыг зөвхөн Үндэсний статистикийн хорооноос гаргадаг. Учир нь энд анхдагч дата мэдээллээс эхлээд бүх тоон мэдээлэл төвлөрдөг тул эдийн засгийг бодитой харах боломжтой ганц байгууллага. Хүмүүсийн эдийн засгийн сэтгэлгээ одоогийнхоос 30-40 жилийн өмнө огт өөр байсан. Маш их ялгаа бий. Тиймээс цаашдаа статистикийн мэдээллээ сайжруулахын тулд шинэ, оновчтой арга аргачлал нэвтрүүлэх, математик загварчлал ашиглах зэрэг одоо байгаагаасаа илүү хөгжин дэвших нь чухал. Ямар ч улс орон, аль ч цаг үед статистикгүйгээр урагшаа явдаггүй” гэв.

Мөн тэрбээр статистикийн хорооны хамт олны сүүлийн үеийн ажлыг сайшааж, цаашдын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахад хэзээд бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.

Image may contain: 2 people, people sitting and indoor

Image may contain: 8 people, people sitting and indoor

Image may contain: 14 people, people smiling, people sitting and indoor

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gochoo(66.181.180.151) 2017 оны 12 сарын 09

EDIIN ZASAG UUL UURHAIN OSOLT DELHII DAYAR TAAMGAAR OSDOG MATETIK ARGACHLAL HOGJOOD IRHEER TAAMGAAR OSDOG TUUH TETGEVERT GARNA

0  |  0
Top