Газартай холбоотой өргөдлийн шийдвэрлэлтийг гар утсаараа авдаг болно

2017 оны 12 сарын 09

Газар эзэмших, ашиглах, өмчлөхтэй холбоотой 30 гаруй төрлийн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх, захирамж, гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг, газрын төлбөр, үнэлгээ, цахим хувийн хэрэг зэргийг иргэдэд хүргэх үйлчилгээг автоматжуулсан программыг улсын хэмжээнд нэвтрүүллээ. Өөрөөр хэлбэл, иргэд өөрийн газартай холбоотой өргөдөл, хүсэлтийн шийдвэрийг веб болон гар утсаараа дамжуулан хүлээн авах боломжтой боллоо.
 

Газрын кадастрын мэдээллийн сан буюу Лэнд менежер программыг 21 аймаг, 330 сумын интернетийн нэгдсэн системд нэвтрүүлэн түлхүүрийг  Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газарт хүлээлгэж өгөх ёслол өнөөдөр боллоо.

Газрын кадастрын тоон өгөгдөл, мэдээг нээлттэй эх үүсвэрийн Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд  менежер программ хангамжид хөрвүүлэн оруулж, газрын албаны өдөрт тутмын үйл ажиллагаанд ийнхүү нэвтрүүллээ.

Ингэснээр Газрын албаны өдөр тутмын үйл ажиллагааг нээлттэй, ил тод, хяналттай, түргэн шуурхай болгож, цаасны хэрэглээг багасгаж иргэдийн оролцоог нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Мөн төсвийн зардлыг хэмнэх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, байршилд суурилсан бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж байгаагаараа давуу талтай.

Лэнд менежер программыг Чингэлтэй дүүргийн Газрын албанд туршилтаар нэвтрүүлэн амжилттай  хэрэгжүүлсэн бөгөөд өнөөдөр болсон түлхүүр гардуулах ёслолын үеэр тус дүүргийн Газрын албанд иж бүрэн  компьютерыг  бэлэглэлээ гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ikjn(41.85.161.135) 2017 оны 12 сарын 08

БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээл дээр хамгийн бага үнийг тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Зээлээ зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 ayudaentreparticular@gmail.com ayudaentreparticular@gmail.com

0  |  0
Top