Дуудлага худалдаанд оролцох хүсэлт ирээгүй учраас цуцлагдлаа

2017 оны 12 сарын 09

 

Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг өнөөдөр зохион байгуулахаар зарласан ч оролцох хүсэлт ирээгүй учраас цуцлагдлаа. Дуудлага худалдааны зарыг сарын өмнөөс олон нийтэд түгээж байсан боловч нэг ч иргэн, ААН-ээс дуудлага худалдаанд оролцох хүсэлт ирүүлээгүй байна. Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн 234 тоот тушаалаар дуудлага худалдааны анх үнийг хэт өндөр тогтоосноос үүдэн ийнхүү оролцох хүсэлт буураад байгаа юм.

Нийслэлийн Газрын албанаас нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурал, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар саналаа оруулаад дуудлага худалдааны анхны үнийг бууруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрч БХБЯ-нд хүсэлтээ хүргүүлсэн байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ямар нэгэн шийдвэр хариу ирээгүй, хүлээгдэж байна. 

Энэ удаагийн дуудлага худалдаагаар Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 30 байршлын 160.77 га газрыг худалдахаар зарлагдсан гэж нийслэлийн газрын албанаас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хнз(182.160.32.189) 2017 оны 12 сарын 09

Хотын төвийн газруудыг үнэгүй шахам хувааж авчихаад онцын ашиг багатай газруудыг үнэхерхээд байхаар дургүй нь хүрээд оролцрхгүй байна.Хэлэх үйлдвэрийн барилгын газар хэд хүрлээ.Гэтэл дуурийн театрын өмнөх маш чухал газрыгМ,Энхболд 200 саяар ЭМ Си ЭМ С д Өгөөд намдаа мөнгөө өгөөтбиздээ.Иймэрхүү янзаар төвийн газрууд эзнээ олж улс орон асар их хохирсон байдаг.Үүнийг авч үзэхгүй хаагаад үйлдсэн нөхөр нь том дарга болоод байгаа нь үнэндээ иргэд бидний муугийнх .

0  |  0
Ст(66.181.183.33) 2017 оны 12 сарын 08

Ямарч суурь судалгаа үндэслэлгүй тогтоож байнаа төвиин бөөгнөрлийг саармагжуулахад төвийн газрын зохих хэмжээнд үнэлж болох боловч хотоос зайдуу дэд бүтэцгүй газрыг хэдэн зуун саяар үнэлдгээ эргэж хар хоосон газрын өндөр үнийг төлж барилга амины орон сууц барих иргэд аж ахуйн нэгж байхгүй гэдгийг анхаарч ажиллана уу

0  |  0
Наранхүүгийн наймаа(202.9.40.189) 2017 оны 12 сарын 08

Газрын наймаачдын ханш хямд байгаа болохоор дуудлага худалдаанд хэнч орохгүй байгаа байх. УИХ-ын гишүүн Наранхүүгээс хямд газар бөөний үнээр авсан байж магадгүй.

0  |  0
vb(66.181.161.57) 2017 оны 12 сарын 08

Medeelel maniust irehgui BNA shd

0  |  0
мт(182.160.32.86) 2017 оны 12 сарын 08

Иргэд, ААн бүгд өрийн сүлжээнд ороод эхнээсээ дампуураад үлгэн салган амиа тээж явахад бизнесээ өргөжүүлэх газар авах чадамжтай хөрөнгөтэй хэн байх вээ дээ.... Ийм болтол нь улсаа туйлдуулчаад байна ш дээ

0  |  0
uhjhbh(41.85.161.135) 2017 оны 12 сарын 08

БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээл дээр хамгийн бага үнийг тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Зээлээ зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 ayudaentreparticular@gmail.com ayudaentreparticular@gmail.com

0  |  0
Top