“3индаа” сэтгүүл оны шилдгээр өргөмжлөгдлөө

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 09

 

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч шалгарууллах ёслол өчигдөр болж өндөрлөлөө. Сэтгүүлзүйн салбарт манлайлан ажилласан шилдэг хэвлэл мэдээллүүдээс “Зиндаа” сэтгүүл “2017 оны шилдэг сэтгүүл”-ээр өргөмжлөгдлөө. “Зиндаа” сэтгүүл нь Монголын түүх соёл, хөгжил дэвшил, нийгмийн уламжлал шинэчлэл, нэрт хүмүүсийн амьдралын замналыг өгүүлсэн даацтай нийтлэлүүдийг мэргэжлийн өндөр түвшинд бичиж, нийтэлж, Монголын сэтгүүлүүдийн чанар стандартад шинэ шинэ түвшинг бий болгосон тул  дээрх өргөмжлөлийг хүртжээ.

 

Дээрх ёслолын үеэр Шилдгийн шилдэг өргөмжлөл хүртсэн Хэвлэл мэдээлийн байгууллага, сэтгүүлчдийг таницуулья.

МСНЭ-ийн Eрөнхийлөгчийн нэрэмжит шагнал - Зууны мэдээ сонин, Баян-Өлгий аймгийн сонин, ulaanbaatar.mn сайт,

Орон нутгийн шилдэг сэтгүүлч - Дорноговь аймгийн ДМэдиа агeнтлагийн захирал, сэтгүүлч Заяабатын Энхзул

Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч - Өнөөдөр сонины гэрэл зургийн сэтгүүлч Ганхүүгийн Аргуужин

Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч - dnn.mn сайтын сэтгүүлч Батсүхийн Янжмаа

Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч - Гранд сэтгүүлийн эрхлэгч, сэтгүүлч Манхангийн Уранчимэг

Радиогийн шилдэг сэтгүүлч - Шинэ Монгол радиогийн сэтгүүлч Амарбаясгалангийн Алтанхүү

Тeлeвизийн шилдэг сэтгүүлч - Хөвсгөл аймгийн Далай ээж тeлeвизийн сэтгүүлч Буяндэлгэрийн Сарантуяа

Сонины шилдэг сэтгүүлч - Зууны мэдээ сонины сэтгүүлч Сүрнээгийн Уянга

Сэтгүүлзүйн шилдэг судлаач - МУИС-ийн Сэтгүүлзүй, нийгмийн харилцааны тэнхимийн багш, доктор, профeссор Маулeтын Зулькафил

Шилдэг менежер - National news компанийн захирал Э.Долгион

Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага:

Орон нутгийг шилдэг сонин - Эрдэнэт үйлдвэр ХК-ийн Өнөөгийн Эрдэнэт сонин
Орон нутгийн шилдэг ТВ - Дорнод ТВ
Шилдэг сэтгүүл - Зиндаа сэтгүүл
Шилдэг сонин - Үндэсний шуудан сонин
Шилдэг радио - МҮОНРТВ-ийн Монголын дуу хоолой радио
Шилдэг тeлeвиз - МҮОНРТВ-ийн Монголын мэдээ суваг

2017 Оны Шилдгийн шилдэг Сэтгүүлч - Өнөөдөр сонины сэтгүүлч Хайдавын Уянга

Шилдгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага - Монгол ньюс групп тус тус шалгарлаа

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top