Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрээс алт олборлохгүй

Админ | Zindaa.mn
2017 оны 12 сарын 09

 

Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт алтны хайгуул хийж олборлолт явуулахын тулд төсөвтөө 120 сая төгрөг тусгасан тухай мэдээлэл олны анхаарлын төвд байна. Харин тус мэдээллийг Хөвсгөл амйгийн Засаг дарга Л.Ганболд үгүйсгэжээ. Тэрбээр МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа, 

 “Ирэх  2018 онд Хөвсгөл аймгийн хэмжээнд 50-р өргөрөгөөс урагших газар нутаг дээрээ түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөцийн судалгааг бүрэн гаргах зорилготой ажиллаж байна. Гэвч улс төрийн зорилгоор цөөн тооны хэдэн хүмүүс иргэдэд буруу мэдээлэл өгч, мөн дээрээс нь Хөвсгөл аймгийг муухай харагдуулах гэсэн ийм явцуу увайгүй үйлдэл гаргаж цахим ертөнцөөр олон нийтэд цацаж байгаад маш их харамсаж байна. Би аймгийн Засаг даргын хувьд Хөвсгөлд ямар ч алтны зөвшөөрөл олгоогүй, олгох ч үгүй, дэмжихгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. 2017 онд хоёр санал ирсэн би татгалзсан. Миний бүх үйл ажиллагаа хуулийн хүрээнд ил тод нээлттэй байгаа. Миний бие хуулиас давж гишгэх эрх байхгүй. Намайг санаатайгаар гүтгэх гүтгэлэг, доромжлол хэрээс хэтэрсэн тул би хуулийн байгууллагад шалгуулахаар албан ёсоор хандсан” гэжээ.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top