Нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны шилдгүүд тодров

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 10

Хүний эрхийн Үндэсний Комисс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Байгалийн нөөцийн тогтвортой удирдлагыг хангах, байгаль орчны засаглал” төслийн дэмжлэгтэйгээр "Байгаль орчны засаглал ба эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх” шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зохион байгууллаа. "Байгаль орчны засаглал ба эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх” шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны нэвтрүүлгийн төрөлд ТВ9 телевизийн сэтгүүлч Д.Ганзоригийн "Алт дагасан харуусал буюу гэрийн буурийн эрх мэдэл” Сэлэнгэ, Баянхонгор аймгаас бэлтгэсэн цуврал нэвтрүүлгүүд I байр, Гэр бүлийн радио 104.5-ын сэтгүүлч Б.Баясгалангийн "Би сурмаар байна”, "Хүний эрхийн тухай ярилцъя” асуудал дэвшүүлсэн цуврал нэвтрүүлгүүд II байр, ЕTV телевизийн сэтгүүлч С.Шүрэнчимэгийн "Заамарчууд "Алт-2 хөтөлбөр”-ийн золиос болох уу” асуудал дэвшүүлсэн нэвтрүүлэг III байр, МҮОНР-ийн Хурд агентлагийн "Баримт” эрэн сурвалжлах албаны багийн бүтээл, сэтгүүлч Ж.Золзаяа нарын "Хайрганд үнэгүйдсэн эрх” асуудал дэвшүүлсэн нэвтрүүлэг III байрт шалгарав.

Нийтлэлийн төрөлд "Засгийн газрын мэдээ” сонины сэтгүүлч Б.Баярмаагийн "Удам таслах хар хор” асуудал дэвшүүлсэн нийтлэл I байр, Инфо.мн сайтын сэтгүүлч Ц.Алдармаагийн "Хөшиглөж татсан манан буюу бид утааг ирээдүйд үлдээх үү?!!” асуудал дэвшүүлсэн нийтлэл II байр, сэтгүүлч Х.Өнөрсайханы "Би агаарын бохирдолд буруутай, би өөрийнхөө эрхийг зөрчсөн” нийтлэл III байр эзэллээ.

 

 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top