Энхбаяр Баасанхүүд МАХН-ын даргын тамгыг өгөх үү

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 10

МАХН-ын УИХ-д төлөөлдөг намаасаа  албан  бусаар хөөгдсөн гэгдэх УИХ-ын гишүүн О.Баасанхүү хаданд гарлаа. Үүнээс өмнө түүнийг үнэд хүрэх үү гэсэн асуулт гарч байв. Гэвч үнэд хүрлээ. МАХН-ыг гэр бүлийн нам гэдэг үгнээс гаргах цаг түүнийх байх эсэх нь цаг хугацааны асуудал боллоо.

 Тус намын дэд дарга С.Ганбаатар Баасанхүүг намын даргаар сонгосон  хурлыг “Хууль бус. Хуйвалдаан” гэж  оношлов.  Н,Энхбаяр түүнд намынхаа тамгыг гардуулж өгөөгүй. Гишүүдийнхээ 94 хувийн саналаар тэр намын дарга болов. Н.Энхбаярыг чөлөөлсөн. Тэр тамгагүй дарга болчихлоо. Энхбаяр тамгаа өгөх эсэх нь тодорхойгүй.  Дэд дарга С.Ганбаатар нь хүлээн зөвшөөрөхгүй байхаас харвал Баасанхүүд тамга гардаж авах аз дутаж ч мэдэх нь. Баасанхүүг азгүйтэл дагадаг удаатай. Тэрбээр, өмнөх дөрвөн жилд Шударга ёс эвслийн бүлгийн даргаар хэдхэн хоног ажилласан юм. Мөн Өргөдлийн байнгын хорооны дарга болохоор зүтгэж гишүүд хэд хэдэн удаа буцааж  үйлийг нь үзсэний эцэст дарга болгож байв. Одоо намынхаа тамгыг Энхбаяраас авах гэж үйлээ үзэх шинжтэй.

МАХН-ын миний 124 сая төгрөгөөр амь зогоодог гэсэн зүйл ярьсан. Намдаа суудлынхаа мөнгийг өгөөд өөрөө хадам аавынхаа зурсан зургаар  орлого олдог гэв. Тэр намын даргын тамгаа авсны дараа жинхэнэ зовлон нь эхэлнэ. Санхүүжилтийг хаанаас хэрхэн олох вэ.  Толгойны өвчин болох байх.  Хадам аавынхаа зурагнуудыг худалдаж нам санхүүжүүлэлтэй биш. Шударга ёс эвслийн үед Энхбаяр  намынхаа сайд, гишүүдээс мөнгө нэхдэг байсан нь том боломж байв. Баасанхүүд тийм зүйл байхгүй. Хэдийгээр намын дарга, УИХ-ын гишүүн гэж хэлүүлэх сайхан ч гэсэн. Тарж алга болсон ХҮН-аас баахан гишүүд бөөндсөнөөс эхлээд намаа шинэчлэх ажил хүлээж байгаа. Түүнчлэн Улсын дээд шүүх дээр О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэх эсэх ч эргэлзээтэй байж мэднэ.  Тамгагүй намын даргыг том зовлон хүлээж байна.  

 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

 

 

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жор(66.181.184.11) 2017 оны 12 сарын 11

Нам гэдэг гэрийн дор еерсдийн ашиг сонирхол эд херенгийн телее нэгддэг,туунийхээ телее хоорондоо талцаж, бие биетэйгээ алалцах дёсен талцаж, хэрэлдэж зодолзож, бараг л дайтахаас холгуй юм болж байгаа монголчууд,еерсдийнхее атаа жетеенд хулэгдчихээд, хажуугаар нь ашиг хонжоо хайсан гадаад дотоодын атгаг санаатнуудын явуулгад автчихаад байгаагаа мэдэхгуй, мэдэхийг ч хусэхгуй байгаа нь енеегийн монголын эмгэнэл юмдаа.

0  |  0
ха ха ха ха(182.160.37.172) 2017 оны 12 сарын 11

Мүүний шашны 20 хүн төрийн ордонд хуралдаж АН-ы дарга с.Эрдэнийг намын даргаас чөлөөлж даргаараа Элбэгдоржийг томиллоо. Мөн 60 тэрбумынхан хуралдаж Хүрэлсүхийг МАН-ы даргаас чөлөөлж Бадамжунайг МАН-ы даргаар сонголоо.

0  |  0
zochin(202.9.42.202) 2017 оны 12 сарын 11

ganbaatariig hu namiin darga bolgocon bol olon myangan hun elcene ene baacanhuu hereggui ee enhbayar ih hurlaa hiij ganbaatariig dargaaraa conguulbal mongol yalj manan cununu shde

0  |  0
зочин(66.181.160.52) 2017 оны 12 сарын 10

хадган дээр тамгаа тавиад өгнө гэж зүүдэлж байгаа байхдаа хөөрхий, Баасанхүү одоо Бөөсөнхүү болсон шүү.

0  |  0
Сар(103.57.93.241) 2017 оны 12 сарын 10

Ичих нууртэй баймаар юм даа Ишиг эврээ ургахаар гэдэг л болж байна даа

0  |  0
demjinee(182.160.4.159) 2017 оны 12 сарын 10

Baasanhuu gishuuniig demjij baina neg hunii nam gej yu baidgiin mafi ymuu haashaa ym Ganbaatar bol urwagch hudalch busnuilagchaas uur hench bish shudrag huniigl songoh ni zuw . hun yduu baij bolno setgel zurhtei baih hergtei mungtei murtluu ulsaas mungu idegch mongold hereggui ene setguulchiigdee ene setrguulchin bisnsehees bol mungtei awilgach hunl udirdaj ywah ystoi ym bainldaa

0  |  0
амжилт(202.9.47.177) 2017 оны 12 сарын 10

Зөвөө зөв баасанхүүг намын даргаар сонгосон явдал зөв байлаа

0  |  0
Baasanhuu gologt(46.125.250.71) 2017 оны 12 сарын 10

Estoi huzvaa hudaldagdsan nohoi baashuu manangiin zahialgaar ene buhniig hiij baina hadmiinha zuragaar amidardag ene boos haanaas iim ih mongo olov Hen iim erh medliig goood baina

0  |  0
irgen(66.181.180.120) 2017 оны 12 сарын 10

ariigni erunhiilugch daasan yum chini shvvh bol asuudal bish blgvi dee

0  |  0
zochin(202.9.47.177) 2017 оны 12 сарын 10

Энэ бүр цагаандаа гараад ,солио тусчээ....ХИхи, хаХа, хох,хТаван үйлдвэр, таван хувсгал ч гэхшг....зэс, нефть , гангийн үйлдвэр ч гэх шиг....энийг хуульч мэргэжилтэй Баасанхүү удирдаад Монголыг хөгжүүлчихийм байхаа.... ёстой солиорчихсон , МАНАН -гийнхан нь , Элжигд0рж нь хор уулгачихаж гэхээс өөр юү гэхэв.КККККККККККК

0  |  0
ЗОЧИН(202.179.26.127) 2017 оны 12 сарын 10

БААСАНХҮҮГИЙН БАЙЖ БАЙГААГ ЭЭ. ХӨӨРХИЙ ДӨӨ, ТООЛВОЛ 100-ААД ХҮН БАЙНА. ЖИНХЭНЭ ХУТГУУР ЮМ АА. ЭНХБАЯРГҮЙ БОЛ ТА НАР ХЭН Ч БИШ. ҮР ЧИНЬ АМЬДРАХ ХОРВООД ЗӨВ АМЬДАР. БУСДЫН ГАР ХӨЛ БОЛОХОО БОЛЬЖ ҮЗ. ЭНЭ ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙГАА НӨХДҮҮДИЙН ЗУРГИЙГ САЙН ТАРАА. ИЧИЖ АМЬДРАХ ХЭРЭГТЭЙ.

0  |  0
zochin(120.142.31.236) 2017 оны 12 сарын 10

enhbayargiig 10 onoos hoich yul tamiigni yzleed ee odoo buur oimsnii huuhed hurtel enhbayariin buyanaar gichuun bolchihood manangiin heden baagii nariin hatgaasaar namaa bujignuulah geel yavj bna 20 onii songuuliar enhbayar nogoon gerleer garaad irne tegehed ta nariig yaahiig harii daa

0  |  0
Гишүүн бус(103.57.93.243) 2017 оны 12 сарын 10

Тамга бол асуудал биш. Дээд шүүх дүрэм, даргыг рүлээн зөвшөарёихвөл л өолоо. Харин Исүсээсээ гараарай?!

0  |  0
МАХН(59.153.113.123) 2017 оны 12 сарын 10

МАХН - ЫН ИХ ЧУУЛГАН НАМУУДЫН ТУХАЙ ХУУЛЬ , НАМЫНХАА ДҮРМИЙН ДАГУУ ЧУУЛЖ БУЙ !!! НАМ ДОТОРХИ ЭНХБАЯР ТЭРГҮҮТЭЙ ФРАКЦИЙХАН ЭЛДЭВ ЦУУ ГҮТГЭЛЭГ ТАРААЖ ХУРАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ГЭЖ ЯНЗ БҮРИЙН БУЛАЙ,ТҮРЭМГИЙ БАШИР АРГУУД ХЭРЭГЛЭСЭН БОЛОВЧ ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ ЧУУЛЖ БАЙНА. НАМ ХЭН НЭГНИЙ ХУВИЙН ӨМЧ , КОМПАНИ БИШ ҮЗЭЛ САНААГААР САЙН ДУРААР НЭГДСЭН ОЛОНЛОГ. НАМЫН ДҮРЭМД ЗААСНЫ ДАГУУ ЦӨӨНХ ОЛОНХИО ДАГАЖ ОЛОНХИ ЦӨӨНХӨӨ ХҮНДЛЭХ ЁСТОЙ.ҮЗЭЛ БОДОЛ НИЙЛЭХГҮЙ БОЛ ЭНХБАЯР НАР МАХН - ААС ГАРЧ БОЛНО!!! НЭЭЛТТЭЙ...

0  |  0
Баасанхүү(139.5.216.57) 2017 оны 12 сарын 10

өгөхгүй бол хүчингүйд зарлуулаад шинэ тамга авна л биз.Энхбаяр бол сэтгэцийн өвчтэй шунал албан тушаалын өвчин туссан хүн.Очисон газар болгоноо бузарладаг дээрээс нь худалч Ганбаатар нэмэгдээд бүүр ч таарсан таарнууд болсон

0  |  0
Top