Үндэсний аудитын газрын албан хаагчдыг шагнажээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 10

Монгол Улсад Санхүүгийн алба үүсэн байгуулагдсаны 106 жилийн ойн баярын өдрөөр Сангийн сайдын 335 тоот тушаалын дагуу Үндэсний аудитын газрын зарим албан хаагчдыг салбарын шагналаар шагналаа.

 “Санхүү, банкны тэргүүний ажилтан” цол тэмдгээр Санхүүгийн аудитын газрын аудитор Н.Нямдавааг,  “Нягтлан бодогчийн тэргүүний ажилтан” тэмдгээр Санхүүгийн аудитын газрын аудитын менежер Я.Самбууням, Г.Гүнжидмаа, С.Оюунгэрэл,  аудитор Ш.Отгонбаяр, Г.Жавхлан нарыг шагнав.

Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар, Үндэсний аудитын газрын Тамгын газрын дарга Ц.Ганболд нар шагналыг гардуулж, баяр хүргэжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.179.31.84) 2017 оны 12 сарын 10

Үндэсний аудитын газрын ажилтнууд биш ХЭҮКомиссынхны зургийг тавьж андуурчээ.

0  |  0
Top