Оросууд Монголыг үеийн үед хэрхэн ”хордуулсан” түүх

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 10

Ерээд онд, дэлгүүрийн лангуун дээр давс, гоймон хоёроос өөр юмгүй байсан үед Герман улс манайхаас цагаан зээрийн мах авья гэв ээ. Дойч марктай болох нь гэж бид ч их баярлаж байв. Ингээд тохирсон ёсоор махны дээж явуултал “Уучлаарай. Танай махнаас олон улсад хориглосон химийн пестицид болох ДДТ гарсан учир мах авах боломжгүй боллоо” гэсэн хариу ирлээ.

ДДТ (дихлордифенилтрихлорэтан) буюу английн dust буюу тоос гэсэн үг оросоор дамжин  бид дүүст гэх болсон  энэхүү химийн пестицидийг  Австрийн химич Отмар Цейдлер   1873 онд анх гаргасан боловч хожим  Швейцарийн химич Паул Мюллер шавьж устгах нөлөөг нь илрүүлэн 1939 онд амьдралд нэвтрүүлснээр 1948 онд химийн салбарт Нобелийн шагнал хүртсэн түүхтэй. Түүний нэвтрүүлсэн энэ хорны нөлөөгөөр хумхаагаар үхэх хүний тоо эрс багасч тариалангийн ургац мэдэгдэхүйц өсч бүр “Ногоон хувьсгал” боллоо гэгдэж байв. 1962 он гэхэд үйлдвэрлэхэд хялбар энэхүү хорыг дэлхий  жилд 82 сая кг-ыг үйлдвэрлэж 80 саяыг нь хэрэглэж байлаа. 1899 онд төрж амьддаа нэр хүндийн оргилд хүрсэн  Паул Мюллер гэх энэ эрдэмтэн дахиад хоёрхон жил насалсан бол амьдаараа шатаалгадаггүй юм гэхэд ямар их хараал зүхэл хүртэх байсныг зөвхөн бурхан л мэдэх байх. Учир нь Америкийн зохиолч эмэгтэй Рейчил Карсоны “Аниргүй хавар” ном гарснаар ДДТ ямар гэгч аюултай хор болохыг  хүн төрөлхтөн мэдэж авсан хэрэг. Аюул нь ДДТ ямар ч гэрэлд, ямар ч өндөр температурт, ямар ч гадны ферментийн нөлөөнд автаж задардаггүй аж. Өөрөөр хэлбэл, мөнхийн хор гэсэн үг. Хамгийн аюултай нь энэ хор  идэш тэжээлийн гинжинд орохоор шат болгонд 10 дахин өсөөд байдаг аж. Жишээ нь усны ёроолын лаг шаварт 1 хувь байсан ДДТ, замаг гэх мэт усны ургамалд 10, дафни,циклоп гэх мэт загасны тэжээл болдог амьтдад 100, харин эдгээрийг иддэг загасанд 1000, эдгээр загасыг иддэг махчин загасанд 10000 дахин их болж хуримтлагддаг аж. Эндээс харахад махчин загасыг иддэг хүнд хэд болж хуримтлагдах нь тодорхой. Хуурай газарт ч гэсэн энэ шатлал хөрснөөс ургамалд, ургамлаас амьтанд, амьтнаас хүнд гэх мэтээр яг адил давтагдах боловч   энэ бодисоор хордсон эд болон усыг өнгөөр нь төдийгүй үнэрлэж, амталж мэдэх ямар ч боломжгүй байдаг. Амьтан болон хүний биед орсон ДДТ эд эрхтэнд хуримтлан  гадагшлахгүй  байсаар хорт хавдар үүсгэх суурь болох төдийгүй, генийн бүтцэд нөлөөлж үр удмыг нь ч хордуулдаг аюултай. Ингээд 1968 онд Европт, 1970 онд ЗХУ-д ДДТ хэрэглэхийг хориглолоо.

Нэгэнт үйлдвэрлэчихсэн, тэгээд бас задардаггүй хорыг яах вэ? “Би үхэхээр чи үх”. Монголд өгчихсөн хэрэг. Бид “Ган бат найрамдалаа тэнгэрт нартай,  газарт галтай мандуулав” гээд байдаг. Нөгөө “ах” гуайнх нь байж байгаа үнэн царай нь энэ. Ингээд монголчууд 1990-ээд он гартал хүртэл “дүүст” хэрэглэв дээ.

 Тэр үед энэ асуудлыг олон улсад тавилаа гэхэд ОХУ нөхөн төлбөрийн чадваргүй байв. Хамгийн гол нь нэгэнт манай улсын хөрсөнд орчихсон 15-20 жилийн дараа дөнгөж хагас задралд ордог энэ хор 40 жилийн дараа л задрах, задардаггүй юм гэхэд усанд уусан буцаж урсаад дуусахаар байв. Тэр үед энэ асуудлыг сөхвөл манай махыг төдийгүй, малын арьс, ноос, ноолуураар хийсэн бүтээгдэхүүнийг бусад улс авахгүй болчих магадлал   өндөр  байлаа. Иймээс Монголын биологчид хэрэг хуучрахгүй гэж үзээд 20 жил таг дуугүй  хүлээхээр болов. Борис Елцины үед Байгал нуурын далайн хаванд ДДТ илэрсэн тухай шуугиан  Оросын парламентын гишүүдийн дунд гарсанаа болохгүй сэдэв хөндөж буйгаа мэдсэн юм байлгүй  ашгүй таг дуугүй болчихов. Ингээд 2000 он гартал оросууд манай Ерөнхийлөгчид  Байгал нуурын  ёроолыг үзүүллээ. Оросууд сайндаа энэ нуурын ёроолыг судлаад эхэлсэн юм биш. ДДТ нуурын ёроолд тунан хуримтлагддаг болохоор л судалдаг болсон хэрэг. Оросууд манай удирдагчдыг заавал үндэсний баяраар нь бууддаг байсан шиг  Ерөнхийлөгчөөр нь дамжуулан монголчуудыг доромжилж байна гэж зарим биологчид  үзсэн учраас ДДТ-гийн асуудлыг сөхөхөөр боллоо. Ингээд БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын ахлах мэргэжилтэн П.Цогтсайхантай очиж уулзацгаав. Тэрээр ДДТ-ийн эсрэг авч явуулж буй ажлаа товч тайлбарласны эцэст “Та нар хорин жил тэссэн юм чинь дахиад хоёр, гурван  жил тэсчих” гэж гуйлаа. Ингээд ДДТ-ийн асуудал одоо тавигдаж байгаа нь энэ. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын удирдлагууд Байгаль нуурыг дэлхийн цэвэр усны нэг номерийн нөөц гээд байдаг нь домог болж Монголын Хөвсгөл нуур нэг номероор гарч ирж байна гэсэн үг.

 Монголчуудад  хорт хавдар ялангуяа элэгний хорт хавдар ихэссэнийг  мэдээж Оросын дүүсттэй холбож болно.  Гэхдээ үүнийг батлахад маш их хөрөнгө, цаг хугацаа зарцуулагдана. Өнөөгийн нөхцөлд бараг боломжгүй. Харин дэлхий нийтээр хориглосон задардаггүй хорыг  манай улсад  өгч Монголын  байгалийн экосистемд нөхөж баршгүй хохирол учруулсан гэж ОХУ-ыг олон улсын шүүхэд өгвөл маш их мөнгөний нөхөн төлбөрийн асуудал босч ирнэ. Учир нь ДДТ экосистемд нөхөж баршгүй хохирол учруулдагийг шинжлэх ухаан нэгэнт баталчихсан учраас энэ хорыг цөлжилттэй холбосон ч бид заргаа аваад л гарна. Гэхдээ төрийн болон засгийн газар энэ асуудалд оролцвол хойт зүгийн элдэв шахалтанд орохыг үгүйсгэхгүй.  Иймээс бид “Ардын баатар” болох гэж шүлэнгтдэг сүгсэлзүүрүүдийг бус мэргэжлийн байгууллагын эрх бүхий ТББ-уудыг энэ ажилд хамтран оролцохыг  албан ёсоор урьж байна. Тэгвэл төрийн байгууллагууд юу хийх ёстой вэ.

Хэрэв та нар ажигласан бол хотын гудамжны  хөгшин улиаснууд зун ч гэсэн навчаа хаядаг болохыг харсан байх. Мэдээж хүн болон амьтан навч, шилмүүсний оронд үсээ хаяна. Мод ч тэр хүн ч тэр хөгшрөөд ирэхээр биедээ хуримтлагдсан хорыг зайлуулах чадвар мууддагаас үс, навчаа  хурдан хаях шаардлагатай болдог. Өөрөөр хэлбэл биед шингэсэн хорыг үс, навч, шилмүүс  авч унадаг гэсэн үг. Бид хөгшрөхөөрөө халзардаг бас үс шингэрдэг учир нь энэ.  Энэ нь бас унасан үс, навчыг судалж ямар хор байгааг  маш амархан мэдэж болно гэсэн үг. Орчин үеийн ийм лабораторийг хөгжиж байгаа улс гэсэн нэрээр авахад 80-90 мянган ам.доллар л хангалттай. Хэрэв БОНХЯ ирэх жилийн төсөвтөө энэ мөнгийг суулгаж ШУА-ийн Биологийн хүрээлэн ийм лабораторитой болчихвол Монголын газар нутгийн Хоргүйжилтийн картыг ядах юмгүй гаргаж орхино. Ийм карттай болчихвол ан амьтны болон малын махны биохимийг гаргахад ядах зүйлгүй болно. Ингээд монголчууд экологийн жинхэнэ цэвэр бүтээгдэхүүн болох ангийн махаар дэлхийн тэрбумтангуудыг, малын махаар саятангуудыг хангах нөхцөл бүрдэнэ. Нөхөгддөг баялаг болохоор энэ бүхэн манай дуусаж, дундаршгүй баялаг болно.

 

Г.Цас

Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ус(192.82.76.201) 2023 оны 01 сарын 14

Цас гэдэг хүн мэдлэг боловсрол муутай юм уу, зориудаар мэдлэг боловсрол муутай юм шиг бичсэн байна уу

0  |  0
сэжиг ардчилсан хүн(182.160.37.172) 2017 оны 12 сарын 11

ардчилсан хужаагийн зулбасга л ийм бичиж элбэгдоржоосоо баасанхүү шиг шагналаа аваад алга болно хөөрхий

0  |  0
MUNHNAR EEJ(59.153.112.133) 2017 оны 12 сарын 10

HONINII MAHNII OOH DAVAMGAILJ HOBOR OVS URGAMAL USTSAN N UUNTEI HOLBOOTOIG MEDEESEI

0  |  0
Album(59.153.112.238) 2017 оны 12 сарын 10

Одоо тэгээд малын махаа тээвэрлэлтийн явц, хадгалалтын явц, худалдаж аваад угааж цэвэрлэдэггүйн дээр хүйтэн колагаар даруулж, этилийн спирт 7 хоног бүр уламжлал болсон мэт ууж, зарим нэг нь 3 4 хоногоор ууж явдагийн хар гайгаас болсон өвчний шалтгааны төлбөрийг оросуудаас нэхэх болж байна уу? Арай л ардчилсан орк зан биш үү? Эхлээд ядаж оросуудаас, москвагийн баячууд биш юм аа гэхэд дундаж, дундаждаа дундаж сэтгэхүйтэй болж нийтээрээ шаардлага тавьдаг болж эрүүл мэндээ анхаардаг болсон цагтаа оросуудаас яг наад сэдвийнхээ дагуу даам гарахаар болсон баримт гаргаж ирээд Гаагийн шүүхэд дууд

0  |  0
zochin(202.9.40.164) 2017 оны 12 сарын 10

tsas ch geh shig, huuramch nertei hudalch setguulch guia, setguulch gej de, chamd goedoh yum bn, bitgi erguuteed bgarai, chgi uuriinhu maliig busdad bitgii gaihuul, iim yum bichij bgada ichih heregtei, holoos shidsen chuluugaar naddadd bgag n bodohod hulsuur bichigch bn

0  |  0
uls(59.153.113.253) 2017 оны 12 сарын 10

vag yheh xamuu tembyy 2 uctasah vum edgeegyi xyhiii 4 dex ye hi ehe xyy bn l tegeed kkkkkkkkkkk

0  |  0
daz (59.153.113.253) 2017 оны 12 сарын 10

setgyylcn maahi tembyygee emcnlyyleegyi aabiih xyy boloi///

0  |  0
Ard(103.229.120.232) 2017 оны 12 сарын 10

Ùrd zugees 90 onòs hoish yasny guril, hunii baasaar bordson nogoo, mal, amitany tejeel ihiig avch idej hordotsgooson ni unen , ter nugliiig erliizuud oŕosuud ruu buhaj baina...

0  |  0
123(103.212.118.40) 2017 оны 12 сарын 10

орсууд биднийг үе удмаар нь хордуулсан байна.одоо нөхөр төлбөр шаардий өхгүй бол дайн зарлаад байлдчий хятад ах ах нарын ивээлд орчий тээ Г.Цас сэтгүүлчээ.новш минь ийм хогын юм ямар санаатай бичээд бна

0  |  0
123(202.9.43.193) 2017 оны 12 сарын 10

bid nar hezeed uursduusuu ehlen asuudlaa aldaagaa zalruulj zasaj chadahgui bol 2 hursh maani bolomj l oldwol zalgih gej oroldoh bolno. iimd olon tumniig zangidsan atag shig negtgej chadah udirdagchiig irged hvsej bna. ungursun zuunii tvvh bidend hatuu handsan ch erh chuluuguu awj vldsen ni vnen ene bol oros ah nariin ach harin urd hurshuu dagsan bol unuugiin uwur mongolchig awtonomt heseg l baih bsan gedgiig martaj bolohgui

0  |  0
зориг(202.131.250.130) 2017 оны 12 сарын 10

Худлаа яригч уу эсвэл сэтгэц гажигтай юу эрхэм бичээч ээ

0  |  0
ЗОРРО(182.160.4.15) 2017 оны 12 сарын 10

ТЭМБҮҮ УСТГАЛАА ГЭЭД БҮГДЭД НЬ ЭЛЭГНИЙ ВИРУС ХАЛДААСАН ГЭСЭН ҮНЭН ҮҮ?

0  |  0
Хөдөөний хөөсөн мант(103.57.93.243) 2017 оны 12 сарын 10

Худлаа шаагаад бай

0  |  0
galt(202.9.42.26) 2017 оны 12 сарын 10

Ene asuudalert yrigdaj baigaad namjsan neeren olon malchid tarialanchid uunees bolj burhan bolson doo dotuur bainii huuhduud buusguug bna geed l huvtsand nl dust hiideg baisan daa mun orosiin a66 a72 a76 gedeg benzin mun ch hortoi baisniig odool medej baigaa ym daa

0  |  0
Зорро(150.129.141.138) 2017 оны 12 сарын 10

Нөгөө сүгсэлзүүрүүд чинь дайралтаа эхэлчихэж дээ. Эдний дунд ”Монгол яллаа”-чууд зөндөө байгаа нь ч тодорхой. Аливаа эрүүл саруул, энэ улсын хөгжлийг зөв голидорлд оруул гэсэн иймэрхүү сэдэв хөндөнгүүт тал талаас нь элдвээр дайрч, ач холбогдлыг нь бууруулж, тэгсгээд мартагнуулан замхруулж орхидог зохион байгуулалт бүхий бүлэг манайд ажиллаж эхлээд удаж байх шиг. Хамгийн наад жишээ гэхэд Х.Баттулгыг дэмжигчидийн баг юм уу даа.

0  |  0
Malaa(73.239.110.215) 2017 оны 12 сарын 10

Mongoliig shariin shashin horduuljee hyatad manjiin daalgavaraar.

0  |  0
бат(66.181.187.36) 2017 оны 12 сарын 10

тэмбүүтэй, тархины тураалд орсон сэтгүүлч нэртэй хүмүүс иймэрхүү зохион бичлэг хийхдээ наанадаж баримт судалгаатай юм бичэлдээ. нэг тархи нь эргэсэн ардчилсан хувалзын согтуудаа ярьсан таамгийг нь сонсонгуутаа ийм юм бичихээ боль, мэдээ. монголын махыг гадагшаа экспортоор гаргахыг оху эсэргүүцдэг ч гээд нэг дебил ярьж байсан санах юм, ухаад яриад судлаал байсан чинь үхсэн хойноо манай маханд бөөн халварт өвчтэй тул япончууд авч чадахгуй тухай японы элчин сайд ярилцлага өгсөн байсан. өөрсдийн буруу, алдаа дутагдлаа дандаа орос хятадуудаас хайна

0  |  0
АНХААР(202.9.41.16) 2017 оны 12 сарын 10

БИТГИЙ ХУДЛАА ХУЦААД ЭЛДЭВ ЮМ БИЧЭЭД БАЙ

0  |  0
Zochin(66.181.178.171) 2017 оны 12 сарын 10

Mongoliig yar tembyynees ni salgaj bichig ysegtei bolgoson ni gai bolj dee

0  |  0
зочин(37.171.12.162) 2017 оны 12 сарын 10

Ккк болио зээрийн махаар яахнуу?

0  |  0
Tur(202.21.116.2) 2017 оны 12 сарын 10

Jaakhan khetruulegtei l bichij dee sain sudlaj bichej baildaa khu

0  |  0
zochin(120.142.31.236) 2017 оны 12 сарын 10

manaihan teneg l baihgui yu 70 ond horiglosoniig medseer baij avch baidag

0  |  0
zochin(120.142.31.236) 2017 оны 12 сарын 10

manaihan teneg l baihgui yu 70 ond horiglosoniig medseer baij avch baidag

0  |  0
zochin(103.10.21.88) 2017 оны 12 сарын 10

tsagaan zeeriin mah germanchuuud yag abch haragdaach dandaa hudal yarih

0  |  0
tuvshin(180.149.98.34) 2017 оны 12 сарын 10

uneheer zuv zuitei asuudal bna uuniid oyungereleer ahluulaad 1 tbb hiivel yasan yum be .....

0  |  0
Top