Монгол төрийн ”Санах ой” хаачив?

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 11

Монголын төрд санах ой гэж алга. Хэдэн жилийн турш ярьж хэлэлцэж байж баталсан хуулиа хэрэгжиж эхлээд хагас жил ч болоогүй байхад нь ХАЛАХ тухай ярьж байгаа төрийг "Санах ой"-гүй төр гэхээс өөр тодотгох үг олдсонгүй. Энд юуны талаар, ямар хуулийн тухай ярих гэж буйг уншигч та гадарлаж буй биз ээ. Тиймээ, энэ бол ЦААЗЫН ЯЛ. Бичигч миний хувьд энд цаазын ял , хэрэгтэй, хэрэггүй гэхээс илүүтэй Монгол төрийн бодлогын залгамж халаа/   төрийн хар хайрцаг ч гэж ярьдаг/ хэрхэн алдагдсан талаар "Цаазын ял"-ын бодлого дээр тайлбарлахыг зорилоо.

"Их засаг" хуулиас эхтэй ЦААЗЫН ЯЛ

Монгол төрийн хуулинд "Цаазын ял" эртнээс байсан талаар эрдэмтэд ярьдаг. Тодруулбал, "Их засаг хууль"-д цаазын ял оноох хэд хэдэн тохиолдол байжээ. Тухайлбал, урсгал усанд хувцсаа угаасан хүнийг, урвагчдыг цаазалдаг байсан гэх мэт жишээнүүдийг хуульч, судлаачид ярьдаг. Энэ бүхнээс иш үндэс болгоод үзвэл "Цаазын ял" Монгол төрийн хуулинд их эртнээс мөрдөгдөж байсан байгаа юм.

Цаазын ялгүй Монгол Улс

13 дугаар зуунаас 21 дүгээр зууныг хүртэл он удаан жил мөрдөгдөж байсан "Цаазын ял"-ыг халах тухай асуудал  Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн үед /Монголын Улсын дөрөв дэхь Ерөнхийлөгч/ яригдаж эхлэв. Цаазын ял нь хүний язгуур эрх /амьд явах/ ноцтой зөрчиж буй бөгөөд дэлхийн улс орнууд Цаазын ялгүй орон байхыг эрхэмлэх болсон талаар Ц.Элбэгдоржийн үед ихэд яригдав. Иймээс ч Монгол Улс Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай хуулийг 2012 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар соёрхон баталж, Монгол Улс цаазаар авах ялгүй орон болсноо тунхаглан зарласан юм. Уг хуулийг баталснаар манай улс Олон улсад "Цаазын ялгүй" орон болсноо албан ёсоор зарласан гэсэн үг. Улмаар 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ялыг ялын төрлөөс албан ёсоор хассан юм. Ингэснээр Монгол Улс "Цаазаар авах ял" гэгчээс бүр мөсөн татгалзаж, холбогдох хууль дүрмэнд "Цаазын ял" гэх нэр томъёо бүрэн арчигдсан гэсэн үг. Ийнхүү Монгол Улс тавхан жилийн өмнө "Цаазын ялгүй" орон байх Олон Улсын протоколд нэгдэн орж,  тавхан сарын өмнө цаазын ялыг хууль дүрмээсээ бүрэн халсан түүхтэй.

Цаазын ялыг сэргээхийг эрмэлзсэн Монгол Улс

Төрийн бодлого, түүний залгамж халааны хэрэгжилт хэдхэн жил, хэдхэн сараар хэмжигдэх учиргүй. Харин ч эсрэгээрээ хэдэн зуун жил, хэдэн мянган жилээр төрийн бодлого, түүний залгамж халаа уламжлагдах ёстой. Гэтэл өнөөдөр "Цаазын ял"-ын бодлого дээр Монгол төрийн баримталж буй байр суурь даанч гоомой санагдах. Дээр хэлсэн. Тавхан жилийн өмнө дэлхий дахинаа "Цаазын ялгүй байна" хэмээн амлаж, тавхан сарын өмнө "Цаазын ял"-ыг хуулиараа халж байсан Монгол төр өнөөдөр энэ ялыг эргээд сэргээх тухай ярьж байгааг юу гэж ойлгох вэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны 10 дугаар сард "Цаазын ял"-ыг сэргээх" ажлын хэсгийг ажиллуулах болсноо зарлав. Ерөнхийлөгчийн үзэж буйгаар  "Монголын нийгэм одоогоор цаазын ялыг халах түвшинд хүртлээ хөгжөөгүй, хувь хүн төлөвшиж, нийгэм тогтворжсон үед уг ялыг халах тухайд ярих ёстой" гэнэ.

Төлөвшөөгүй "төрийн хүн"

Төрийн санах ой бүрэн устсаныг "Цаазын ял" бэлхнээ гэрчилж орхилоо. Энд цаазын ялыг халахаар ажилласан Ц.Элбэгдоржийн тухай, цаазын ялыг сэргээхээр ажиллаж буй Х.Баттулгын зөв, буруугийн тухай гэхээс илүүтэй Монгол төр гэдэг өнцгөөс нь өгүүлэхийг хүслээ. Үнэндээ бол төрд сонгогдсон түшээд хийгээд Монгол төрийн тэргүүн хэн байхаас нь үл хамаарч, тэднийг төрийн хүн, Монгол төрийн бодлого тодорхойлогч гэдэг утгаар нь иргэд бид харах ёстой. Тэдний үг, үйлдэл бүхэн хувь хүний амбийцаас илүү төрийн нүүр царай, түмний өмнө хүлээх хариуцлага байх учиртай сан. Гэвч өнөөдөр энэ бүхэн алдагдаж, төрийн дээр гарсан бүхэн өмнөхөө үгүйсгэж, өөрийгөө дөвийлгөж, урьдахаа устгах, өөрийнхөөрөө аашлах болсон нь даанч харамсалтай. Төрийн хүн байх төлөвшил манай УИХ-ын гишүүд, тэр байтугай Ерөнхийлөгчид нь хүртэл буй болоогүй байгаагийн бодит илрэл "Цаазын ял" дээр баримталж буй бодлогоор бүрэн илэрлээ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Үргэлжлэл бий...

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
г.байгалмаа(203.91.115.40) 2017 оны 12 сарын 12

Яг одоо цаазын ялыг сэргээлээ гээд болоход нийгмийн хамгийн ядуу хэсэгт л үйлчлэх байх харин эх орноо зарсан офферт мөнгөө хадгалуулсан нийгмийн баялгаас хэдэн тэр бумаар хулгайлсан хулгайчидадаа үйлчлэх байх гэж горьдсоны хэрэггүй тэднээ хайрлаад дор хаяад байцааж чадахгүй байхад юун цаазлах хэзээ тий болох вэ гэвэл дор хаяж 20 жилийн дараа тэгэхээр цаазын ялын хэрэг байхгүй

0  |  0
эрка(202.179.25.209) 2017 оны 12 сарын 12

Хэдэн мянган жилийн тэртээх монгол гэр яг тэр чигээрээ хуулиач тэр маягаар явуулая гэж байгаа юм байна.Ерөнхийлөгч өөрөө урлагын хүн хуучинсаг үзлээр улсаа удирдах бололтой.

0  |  0
иргэн(202.179.25.209) 2017 оны 12 сарын 12

Ерөнхийлөгч маань юул яриад байна.Ард түмэн минь одоохондоо бүдүүлэг соёлгүй байна тиймээс цаазын ял хэрэгтэй ч гэх утагтай зүйлүү. Манайхаас ч илүү хөгжингүй улсад гарчил байдаг гэмт хэргүүд харийн хүмүүс үйлдчихсэн юм шиг ярих юм.

0  |  0
Зочин(122.201.24.231) 2017 оны 12 сарын 12

Монголын нөхцөл бдалд цаазын ял хэрэгтэйг нийгэм өөрөө харуулаад бна шүүдээ.Монгол төрийн санах ой бол 90 ээд оноос эхлээд алдагдсан одоо эцэс рүүгээ явж бга.

0  |  0
Зочин(122.201.24.231) 2017 оны 12 сарын 12

Монголын нөхцөл бдалд цаазын ял хэрэгтэйг нийгэм өөрөө харуулаад бна шүүдээ.Монгол төрийн санах ой бол 90 ээд оноос эхлээд алдагдсан одоо эцэс рүүгээ явж бга.

0  |  0
Зочин(122.201.24.231) 2017 оны 12 сарын 12

Монголын нөхцөл бдалд цаазын ял хэрэгтэйг нийгэм өөрөө харуулаад бна шүүдээ.Монгол төрийн санах ой бол 90 ээд оноос эхлээд алдагдсан одоо эцэс рүүгээ явж бга.

0  |  0
Монгол(66.181.161.51) 2017 оны 12 сарын 11

Эд ингэж галзуурчгааж л байг.Удахгүй шийтгэлээ эдлэнэ

0  |  0
Huyg(202.9.40.203) 2017 оны 12 сарын 11

Tsaaziin yliig sergeegeed hulgaich,luiwarchdiig shuud buudag bolmoor bnaa.

0  |  0
myf(103.9.89.210) 2017 оны 12 сарын 11

“Next Stop” Ёслол хүндэтгэлийн 25 жилийн ойн наадам 12-р сарын 30-ны өдөр болох гэж байна #УРИЛГА, ТАХ бэлэн боллоо.

0  |  0
mongol(103.212.117.242) 2017 оны 12 сарын 11

mongol tur sanah oigui bolchoo yu daa? unshih gesen noirnii em bololtoi. bur bolohgui bol nadaas memory card irj avaarai.

0  |  0
зочин(103.229.120.147) 2017 оны 12 сарын 11

Сэтгүүлч С.Баярын ой зүгээр болов уу?? иргэдээс санал асуулга авах хэрэгтэй. тэгээд л шийдье??? Одоогийн Ерөнхийлөгчийн зөв.

0  |  0
зочин бар(103.229.120.147) 2017 оны 12 сарын 11

Цаазын ялыг сэргээх нь зөв. энэ ялыг халснаар харгис үйлдлийн тоо хэт нэмэгдсэн шүү.

0  |  0
zochin(124.158.126.197) 2017 оны 12 сарын 11

chamaig alsan baihad ......bi heden hun alsanch baisan heden jil suugaad garaad ireh nas bn gedeg zaluuchuud ih baidag boljee.....aih emeeh yum zuil oi sanamjindn baih ystoi

0  |  0
Top