МАХН-ын шинэ эзэн О.Баасанхүү биш Х.Баттулга болж таарсан уу

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 11

 

УИХ-д ганц суудалтай МАХН хоёр хуваагдаж, нэг нь Төрийн ордонд их хурлаа хийжээ. Үлдсэн нь харин Төрийн ордны хаалганд хамраа хавчуулан үлдэв. Төрийн ордонд чуулсан “амбицтай” хэсгийг УИХ дахь МАХН-ын өнөөх чөдрийн ганц О.Баасанхүү толгойлж, хаалганы цаана үлдсэн хэсгийг  С.Ганбаатар тэргүүлэн хашхирч үлдсэн байна. С.Ганбаатар Мүүнийх, О.Баасанхүү Христийнх учраас шашин тааралгүй хуваагдсан гэж “ажиглагчид” үзэж байгаа юм. Мөн Намын дарга бол өөрөө Бурханы шашны улаан фен төдийгүй Жанрайсигаас эхлээд, Зайсан толгойн арын Бурхан багшийн сэрэг дүрийг бүтээсэн, “Бодь мөрийн зэрэг”-ийг орчуулсан гээд шашныхаа өмнө бүтээсэн гавьяа ихтэйгээр нь олон түмэн мэднэ.

 Тэгэхээр МАХН Христийн нам болох тийшээ хандаж байгаа бололтой. МАХН-ын Их хурлын үеэр, “автобус дүүрэн Христийн номлогч, мөргөлчид ирж, Төрийн ордон руу орсон...” гэж цуурагсад байна. Уг нь саяхан О.Баасанхүү Их Тэнгэрийн аманд МАХН-ын бага хурлыг хуралдуулж, намын даргынхаа уурыг хүргэсэн. Гэвч тэр  дараагийн алхмаа Төрийн ордонд өндөр харуул хамгаалалтын дор хийж, өөрөө МАХН-ны тамгагүй дарга болоод авлаа. Намынхаа гишүүдийг дагуулан аль болох Төрийн хамгаалалтанд хуралдсаар байгаад дарга болсон түүнийг овтой эр юм гэж нэг хэсэг нь хэлж байхад, нөгөө нь “татаастай” л байна даа, гэж хардаж байна. Харин энэ намыг “загалмайлсан” дарга Н.Энхбаярын өвөрт тамга нь байгааг О.Баасанхүү мэдэж буй ч санаа зоволгүй дарга болчихлоо.

 Магадгүй түүнд яг адилхан зорж сийлээд өгөх уран сийлбэрч хүн байж болох юм. Н.Энхбаяр гуайг Ерөнхийлөгчийн суудлаас буугаад удалгүй оймсыг нь гозолзуулан, “аавынхруу”  ачаад явсан бол энэ удаад УИХ дахь цорын ганц гишүүн нь түүний намыг гозолзуулаад аваад явчихлаа. Одоо  тамгатай тамгагүй хоёр даргын он дамнасан тэмцэл Монгол орныг донсолгоно. Уг нь эхлээд О.Баасанхүүг МАХН-аас хөөсөн тухай мэдээ олон нийтийг шуугиулсан. Намынхаа дотоод дүрмийг зөрчсөн, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигч С.Ганбаатарын эсрэг ажилласан, олон нийтийн эрх ашгийг огоорсон... гэсэн үдэслэлээр намаас нь хөөчихсөн гэж байгаа юм. Харин энэ удаад эсрэг утгаараа... намаас хөөгдсөн О.Баасанхүү намын даргаа намаас нь хөөчихлөө. Үүнийг дагаад олон нийтийн толгой 360 градус эргэж хоцорч байх шиг.

 Н.Энхбаяр дарга нь тамгаа өргөөд, МАХН-ын даргаар О.Баасанхүү сонгогдоогүй. Тамга энэ байна. Би дарга хэвээрээ. Энэ намыг хэн ч надаас авах эрхгүй... гэнэ. Хариуд нь О.Баасанхүү, МАХН-ы гишүүд хуралдаад, даргаараа намайг сонгосон, тамгаа надад өг!.. гэх байх. Естой л ард түмний дунд хэлэлцүүлэг явуулдаг нь хаашаа юм гэхээс шийдэгдэхээргүй асуудал байгаа биз... Энэ намын дэд дарга С.Ганбаатар гэж азгүй хүн байх. Өмнө нь ХҮН нам гэж байгуулагдахад дарга болдгийн даваан дээр хөөгдсөн. Ер нь ХҮН намын даргын тамгыг атгаад, эргүүлж тойруулан үзэж суутал нь хэсэг нөхөд гарч ирээд “манай намын даргын ширээн дээр чи юу хийж суудаг билээ..” гээд хөөгөөд явуулчихсан. Тэгээд ганцаараа бэдэрч явтал Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирж, Ерөнхийлөгчид "үзэх" хүн нь “асуудалтай” байсан МАХН түүнийг нэр дэвшүүлсэн ч тэр барианд хараахан орж амжаагүй. Тэр тэгэхээр ХҮН ч үгүй, МАХН ч үгүй хоосон хоцрох нь.

 Уг нь Ерөнхийлөгчийн сонгуульд түүний оронд  О.Баасанхүүг УИХ-д нэр дэвшиж бужигнуулна даа гэж олон нийт харж байв. Тэр ч өөрөө горьдсон байх. Бүр өмнөх Засгийн үед Сайдын суудал нүдэнд нь харагдаж, боломж гарч ирэхэд, даргадаа тэнд суучихья гэдэг “санал”-аа цухуйлгасан биз. Намын дарга нь түүнийг ийм мундаг тоглоом мэддэг гэж яаж санах вэ дээ... Бусдыг нь Сайдад хуваарилаад, мань хүнийг ганцааранг нь өнчин ишиг шиг үлдээснээс өнөөдрийн балаг үүсэж байна гэж “томчууд” ярьж байна. Намуудын түүхэнд О.Баасанхүү “өөрөө тодорсон” анхны дарга болон бичигдэж үлдэх нь гарцаагүй. Ер нь эцэст нь тэмдэглэхэд, намын нөхөд нь О.Баасанхүүг дагаж хошуурч хуралдаад дарга болгосны шалтгааныг, О.Баасанхүүгээр МАХН-ыг толгойлуулчихвал 2020 онд УИХ-д нэр дэвших боломж амархан олдоно гэж харж байна... гэж үзэж эхэллээ. Харин МАХН-ын Их хурлын гишүүд Баянгол зочид буудлаас Төрийн ордон руу автобусдаж байгааг харсан зарим хэсэг нь МАХН-ны шинэ эзэн О.Баасанхүү бус Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга юм бишүү гэж сэрдэхэд хүрч байх шиг.   

З.Говьсайхан

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 44 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Egch(37.120.94.128) 2017 оны 12 сарын 15

Ed Enkhbayaraas uhetlee aikh um. Elbegdorj 8 jiliig araihiij zugataaj chadlaaraa guiseer baigaad duusgasan Odoo Hurelsuh Battulga. Nar bas l aigaad baih shig

0  |  0
зг ялзарсан(103.26.193.55) 2017 оны 12 сарын 14

хэзээч монгол төр дээш гарч чадахгүй бузартсан элбэгдорж бузартуулсан одоо баттулга самарч байна ялтанууд төрд заларч

0  |  0
ЛУЙВАРЧИД ТӨРД(103.26.193.55) 2017 оны 12 сарын 14

ТӨРД ДАН ЛУЙВАРЧИД Б/НА БАТТУЛГА Ч ЛУЙВАРДАЖ ГАРСАН ШТЭЭ ШУДАРГА ХЭЛХЭД ТӨМӨР ЗАМЫН ХЭРЭГЭЭР ЯЛ АВАХ ХҮН ТӨРД СУУЖ БАЙДАГ ЯЛЗАРСАН ЗГ ТӨР ГЭДЭГИЙГ ЭНДЭЭС ХАРЖ БОЛНО ЛУЙВАРИЙН ТӨР МӨНГӨӨР АРД ТҮМНЭЭ ХУДАЛДАН АВААД СУРСАН ЛУЙВАРЧИД ДАХИН БАТТУЛГА МЭТИЙН ЛАЛАРУУДИЙГ ТӨРД МАЙ ГЭЖ ХЭЛНЭ САЛААВЧ БАГДАН ШҮҮ БАТТУЛГАА ЭНГЭЖ ХОР ХИЙХ ЮМ БОЛ ЛАЛАРАА

0  |  0
p(49.0.219.77) 2017 оны 12 сарын 13

maxn enxbauariin xubiin nam uy geed xutsaad bga mbe

0  |  0
n(27.123.214.103) 2017 оны 12 сарын 13

baasanhuug dagah hun oldohuu

0  |  0
зочин(202.21.118.174) 2017 оны 12 сарын 12

Баасанхүү, түүний үр удам ингээд муу нэртэй луу данстай болов оо. Энэ хүний үр удам бас л нэг үл бүтэх этгээд байгаа даа

0  |  0
ЖЕНКОГИЙН ЛУЙВАР(202.179.27.52) 2017 оны 12 сарын 12

БАЯНГОЛЫН ХУВЬЧЛАЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ ЖЕНКОД ХУВЬЧИЛЖ АВСАН 37 САЯ ТӨГРӨГИЙГ НЬ ӨГ.

0  |  0
Зочин(43.250.126.130) 2017 оны 12 сарын 12

Үнэн байх шүү.Түүнээс Баасанхүүд ямар баасных нь тэр их зардал мөнгө байх юм. Баттулгын арга барил яг мөн

0  |  0
Hen bi yu(202.55.182.26) 2017 оны 12 сарын 12

Bayangol zochid buudald buugaal bz ta nar eronhiilogch gj yaaj mdj bgn amniihaa zorgoor hutshiimaa

0  |  0
зочин(122.201.21.17) 2017 оны 12 сарын 12

баттулга тоолохын аргагуй олон компанитай юм байна лээ одоо тоолохын аргагуй олон намтай болох гэсэн юм болов уу. Ийм увайгуй юмыг сонгож байдаг миний монголчуудын ядуу сэтгэлгээг 100 хувь ашиглаж байна даа.

0  |  0
zochin(203.91.115.44) 2017 оны 12 сарын 12

huuchun hu namin hurungu shvetsariin bankind bdgiin bish biz yundaa ingej ulairaad bgaa yum bol neg l hunee baitlaa ulairtsgaaj bh chin

0  |  0
Z(27.123.212.142) 2017 оны 12 сарын 12

Unend guitsegdene gej ene dee. Enkhbayar shudarga bus hun hezee 1 tsagt unen ingej guitsdeg yum. Hichneen bahiraad ch nemergui odoo deed shuuh Baasankhuug namin dargaar songono.

0  |  0
Баасанхүүгийн дагуул(2.97.85.137) 2017 оны 12 сарын 12

Баасанхүү баас болов оо гэж энэ дээ. Чи одоо хэнд ч хэрэггүй болсон. Ямар ч мэдрэмжгүй 1юманд улайраад бас ухаангүй бна даа. Өмнөөс чинь ичээд үхлээ ... Энхбаяр даргаа суулгаж бгаад огцруулаад дарга болохгүй яав даа ккк

0  |  0
МАХН ын 1972 оны ги(66.181.160.115) 2017 оны 12 сарын 12

Амьд явахад их ём. үздэг ажээ. Бүхэл бүтэн намыг олон зуун. гишүүдээс нь дээрэмдэхийг харлаа.Баасанхүү зардалыг нь гаргаж хийж чадахгүй ээ.Ард нь хөрөнгөтэй эрх мэдэлтэй хүн байна.Их зардал гаргаж.баянголд байрлуулж.төрийн ордонд хуралдаж.төрийн хамгаалалтад авсан олохоор.eрөнхийлөгчийн гар хөл оролцсон нь мэдэгдэж байна.Баталгаа нь хууль бус даргыг. хуулийн байгууллага баталгаажуулснаар харагдахболно

0  |  0
setguulch(103.57.95.198) 2017 оны 12 сарын 11

ganbaatar eronhiilogchiin sanaliig terguulsendee zorigtoi temtseed baisan suuldee ganbaatriin taliinhan ergelzeed chigeegui bolj battulga hor nairuulsan bolj baih shig

0  |  0
irgen(66.181.180.18) 2017 оны 12 сарын 11

odoo bol baasanhvv bol hench bish zvgeerl tcatcag shees

0  |  0
Зочин(202.72.245.194) 2017 оны 12 сарын 11

Энэ ямар тэнэг залуу бэ ичих нүүргүй тэнэг ,

0  |  0
Иргэн(103.212.117.58) 2017 оны 12 сарын 11

Баасанхүү зүгээр тоглоомын ”хүү”. Эзэн нь их дээр бий.

0  |  0
Зочин(202.9.42.233) 2017 оны 12 сарын 11

Баасанхуу ч бас юм дуугардаг л гишуун шуу Энхбаяр л эхэлж оорийнхоороо байлгах гэж оролдсон доо Бух зуйл Энхбаярынхаар байх албагуй дээ

0  |  0
Зочин(202.9.42.233) 2017 оны 12 сарын 11

Арай юм ойлгодог хэсэг нь МАН -даа очсон болохоор дараагийн хэсэг нь одоо очих юм байна даа Харин МАН-ынхан томоролгуй авах хэрэгтэй Туунээс Энхбаярыг чинь юу гэлээ Улсторд зурагдсан пянз гэж хэлсэн санагдана

0  |  0
Сараа(66.181.176.119) 2017 оны 12 сарын 11

Ёрөнхийлөгчид хийх ажил их байгаа даа. Ингэж нам дагаж далжигнахаас өөр ажил Алга уу.

0  |  0
Тайлбар(66.181.183.173) 2017 оны 12 сарын 11

Mongolchuud далдаганасан далчиганасан , бусдын бөгс долоосон , ховоор хоол хийсэн ханилж явж нөхрөө мурисан юмнуудыг баас гэдэг бсан бна. Худлаа гэвэл Батзандангаас асуу.

0  |  0
Зочин(202.179.27.215) 2017 оны 12 сарын 11

МАХН -г Баасанхүү гэгч энэ нөхөр булааж авч байна гэж үзэж болх нээ. Тэр намд чинь дотоод журам энэ тэр бдаг л байлгүй дээ. За энэ баасанхүү хүү ч ёстой хэн бэ гэдгээ ард түмэн дээ харуулах шиг л боллоо. Хөтлөж явсан хүнийхээ гараас гараа суга татаад гарц гарангуут шилээ харуулчихлаа.Мордохын хазгай гэгч юманд Монголчууд яснаасаа дургүй. Одоо хүний чанар гэж байдаг бол буруугаа хүлээх л үлдэж энэ хүүд.

0  |  0
Зочин (139.5.219.195) 2017 оны 12 сарын 11

Хуний юмыг хулгайгаар авч сурсан улс хулгайлаад авч байгаа юм байлгуй, Баттулга ч яахав урьдын хулгайч, энэ баасан хуу бас хулгайч юм байгаа биз

0  |  0
myf(103.9.89.210) 2017 оны 12 сарын 11

Амар мэнд үү? #NextStop #25жилийнОй-д дараах 4 төрөлд ХЭНИЙГ нэр дэвшүүлэх вэ? #Шилжилт25Final

0  |  0
Зочин(82.240.207.112) 2017 оны 12 сарын 11

Улс орноо удирдахад ухаана нь хүрэхгүй байж Баттулга хор хар хагалган бутаргах хар ажилдаа аргагүй л гаршсан нэгэн болтой. Улс орон уруудан доройтож байхад ухаанаа зарахгүй нам хамт олныг хагалган бутаргах нь мэргэжил болсон болтой .Уянгын удирдаад байсан намыг бас л Уянгад булаан авч өгсөн гэж шуугиад байсан нь үнэн болж таарсан шүү. Гадаад бодлогодоо ганц ч анхаарахгүй гадаад харилцаагаа ганд нь хаясан гайхам ганц ерөнхийлөгч болж түүхэнд бичигдэх л үлдлээ дээ. Энэ улс орныг удирдахад боловсрол мэдлэг ухаан зайлшгүй хэрэгтэйдээ.

0  |  0
GANAA(103.9.88.210) 2017 оны 12 сарын 11

Баттулгад ямар ашигтАЙ юм МАН хан. Танай АН хуваагдаж сонгуульд ялагдаад байгаад л учир бгаа бус уу. Намын нэрийг сольж намаа ялагдуулсан Хүрэлсүх Топор муужгай эргээд МАХН -г сэгсэрч бгаа биз дээ.

0  |  0
Sergelen(182.160.2.251) 2017 оны 12 сарын 11

baasanhuu gishuuniig demjinee shudrag tuushtai namiin huwid neg hunii erh medeld baidag nam gej hezeech duulaagui ym baina uurchluh tsag ni bolson

0  |  0
Сараа(66.181.176.119) 2017 оны 12 сарын 11

Энэ одоо нам нэртэй хэсэг бүлэг хүмүүМОнголын төрийг үймүүлэх юмаа. Эдийн засгаан сайжруулж ард түмний амьдралыг бодооч.Хий хоосон улс таржөөд л Байх юм.энэ ёрөн хийлөгч юм болгонд хошуу Дүрээд байвал хэрэг алга даа.УЛс төрийн сайн ноён нуруутай баймаар байна шүү.

0  |  0
БУДДА(59.153.113.123) 2017 оны 12 сарын 11

МАХН ХЭН НЭГНИЙ ХУВИЙН ӨМЧ , КОМПАНИ БУС ҮЗЭЛ САНААГААРАА НЭГДСЭН ИРГЭДИЙН ОЛОНЛОГ !!! МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАР ИРГЭДИЙГ ШАШИН ШҮТЛЭГЭЭР НЬ ЯЛГАВАРЛАН ГАДУУРАХЫГ ХОРИГЛОСОН ГЭДГИЙГ ЭНХБАЯРЫН ДОЛДОЙ НАРТ САНУУЛЬЯ!!!!

0  |  0
зочин(202.179.24.2) 2017 оны 12 сарын 11

НЭнхбаяр хамаагүй Бурханаар оролдож байж л Буруутаж хацайж яваа хүн дээ Улс төрөөр оролдоод өөдөө гарахгүй байгаа үүнтэй ч холбоотой байж мэднэ дээ

0  |  0
zochin(103.9.90.39) 2017 оны 12 сарын 11

Ard ni Battulga baigaa ni unen sh dee, Erdenetiin 49%-tai bas Hurtstai holbootoi ni unen sh dee, ene hun oor yumaar duugarch magad... chotgoriin toirog mongold

0  |  0
Жадамба(202.179.27.81) 2017 оны 12 сарын 11

МАХН чинь Монголын анхны Хувийн нам шүүдээ, гэр бүлийн нам гэдэг статусийг Монголд бий болгосон хүншүүдээ Н.Энхбаяр гуай чинь

0  |  0
Зочин(139.5.219.156) 2017 оны 12 сарын 11

Бид жинхэнэ луйварчинг сонгожээ

0  |  0
Иргэн(202.55.191.72) 2017 оны 12 сарын 11

Манай ерөнхийлөгч ч мөнч олон намын эзэн болж байнадаа. Нам хөөцөлдөж байх хоорондуур нь нөгөө Эрдэнэт будаа боллоодоо???... хөөрхий???... Монгол ч мөн ялж байнадаа???...

0  |  0
иргэн(122.201.26.249) 2017 оны 12 сарын 11

МАХН Энхбаярын хувийн нам биш биздээ.Яагаад Энхбаярын гар хөл бологсод ичихгүй буруу мэдээлэл өгч байгаадаа дүгнэлт хий.Баасанхүү дарга болох нь зөв.Дээд шүүх дүртийг нь батлаад өгөх байлгүй тэгэсэн цагт Баасанхүү дарга болох нь үнэн.

0  |  0
zochin(175.223.34.155) 2017 оны 12 сарын 11

hurtc gariinhaa uzuureer hudulguj bgaa biz de

0  |  0
Top