Хамтран ажиллах гэрээгээ сунгажээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 11

Хүний эрхийн Үндэсний Комисс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтран ажиллах Санамж бичгийн хугацааг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дахин сунгалаа. Санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаанд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр нарын албаны хүмүүс оролцлоо.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, хоёр байгууллагын хоорондын хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлэх зорилготой тус Санамж бичгийг гурван жилийн хугацаатай байгуулж байна.

Хамтын ажиллагааны үндсэн чиглэл нь хүний эрхийн сургалт, сурталчилгаа, хяналт, шалгалт, талууд өмнөх хамтын ажиллагааны үр дүнд бий болсон эерэг өөрчлөлт, дэвшилд тулгуурлан хүний эрхийн сургагч багшаар бэлтгэсэн ном, гарын авлага хэвлэж, сургалт сурталчилгааны үйл ажиллагаанд ашиглахаар төлөвлөөд байна. 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
uug(103.57.95.198) 2017 оны 12 сарын 11

MONGOL GEDEG UG TEEVER GAZAR ZUI GESEN UG

0  |  0
Top