Хүний эрхийн Үндэсний Комисс өнгөрсөн 10 дугаар сард Цагдаагийн Ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвтэй хамтран цагдаагийн байгууллагын 25 алба хаагчийг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэсэн.
Тус сургалтад оролцон хүний эрхийн сургагч багшаар бэлтгэгдсэн 20 ажилтан болон Хууль сахиулахын их сургуулийн багш нарыг Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаатай танилцуулах, хүний эрх, хуулийн чиглэлээр чадавхжуулах гүнзгийрүүлсэн сургалтыг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Сургалтад ЦЕГ-ын харьяа Улаанбаатар хот дахь нэгж, байгуулагуудын хүний эрхийн сургагч багш нар, ХСИС-ийн багш нар оролцоно.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
Муужгайн конторын өмнө очиж шалдан зогсоорой. Дэмжиж байна
“Next Stop” Ёслол хүндэтгэлийн 25 жилийн ойн наадам 12-р сарын 30-ны өдөр болох гэж байна #УРИЛГА, ТАХ бэлэн боллоо.