Вадим Живов: Монголын тал лицензийн асуудлаа шийдэхгүй бол “Дорнод уран”-ы ажил эхлэхгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 12

Манай улс Дорнодын ураны ордтой холбоотой асуудлаар Канадын “Хан Ресурс” компанитай шүүхдэлцэж ялагдал хүлээсэн билээ. Канадын тал манайхтай гэрээ байгуулсан ОХУ-ын “Атомредметзолото” компанийг мөн Арбитрын шүүхэд өгч заргаа авсан. Тэгвэл “Атомредметзолото” ТӨК-ийн захирал Вадим Живовын нэгэн ярилцлагаас “Дорнод уран”-ы талаар байр сууриа илэрхийлсэн хэсгийг нь хүргэе.

-Өнгөрсөн жил та бүхэн сайн ажилласан байна шүү. Казахстаны ордыг худалдаж авсан, Дорнодын ордыг ашиглах талаар эцэслэн тохиролцсон, Канадын Uranium One-ы хувьцааны 51 хувийг авсан гээд л… Гэтэл энэ жил бас Африкт үйл ажиллагаа явуулдаг Mantra Resources-ыг 100 хувь худалдаж авахыг хүсч байгаа гэж байна.  Гадаадад орд эзэмших нь ямар ашигтай юм бэ?

-Манай компанийн өмнө ОХУ, Засгийн газраас өгсөн стратегийн даалгавар бий. Засгийн газар, “Росатом” компаниуд өнгөрсөн жилээс эхлэн цөмийн эрчим хүчний станц барих ажлыг эрчимжүүлж дэлхийн олон оронтой хамтран ажиллах тохиролцоонд хүрч байгаа. Хоёр улсын хамтын эзэмшилд очих тэдгээр станцуудыг түүхий эдээр тасалчихгүй байх нь бидний үүрэг. Казахстан бол ураны Саудын Араб, энэ салбарын хамгийн гол тоглогчид тэнд бий. Mantra-гийн хувьд тодорхойгүй зүйл их бий. Ураны хувьд олборлолтын зардал чухал байдаг болохоор хайгуул гэхээсээ илүү зардал багатай, нөөц нь тогтоогдчихсон орд худалдаж авах нь илүү найдвартай байдаг юм. 

-Танай компани Монголын “Монатом” компанитай хамтран Дорнодын уурхай дээр ажиллах “Дорнод уран” компанийг байгуулсан. Гэхдээ хамгийн гол нь энэ хамтарсан компани ямар газруудад олборлолт хийх вэ гэдэг нь ойлгомжгүй байна л даа. Өмнө нь энд Канадын Хан Ресурс компани үйл ажиллагаа явуулж байсан ч Монголын тал лицензийг нь цуцалсан. Гэхдээ Хан Ресурс энэ бүхний ард АРМЗ байгаа гэж үзэж байгаа?

-Гэрээ ямар ч асуудалгүй, холбогдох дүрэм журмын дагуу байгуулагдсан. Одоо Монголын тал чухам ямар газруудад олборлолт явуулахыг шийдэх ёстой. Монголд асар их нөөцтэй байж болох олон талбай бий. Монголын тал эхлээд өмнөх , хойдох асуудлуудаа шийдэх хэрэгтэй. Бид онцгой зөвшөөрөлд бүрэн хариуцлагатай хандана, мөн үүн шигээ ямар ч асуудал, маргаангүй талбайд ажиллана. Хэрвээ Монголын тал энэ шаардлагыг хүлээж авахгүй бол хамтарсан уурхайн ажил эхлэхгүй.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dnn mn(66.181.181.148) 2017 оны 12 сарын 17

URANAAS TSAHILGAAN GARGAHAAS BUSAD TEHNOLOG TOGS BISH

0  |  0
kiu(41.85.161.154) 2017 оны 12 сарын 16

Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

0  |  0
bi(202.72.245.165) 2017 оны 12 сарын 12

hariltsan hamgaalah tuslah geree bhgui yum chini uhsen ch bidniig orsuud hamgaalahgui.yasan goridtson humuus ve? ah mah gj doligonood ch bh yum bhgui adilhan tegsh erh gj bdg,ehleed ter gereeg baiguulah heregtei ter ch olon jiliin yum bolno do orsuud odoo uur bolson bidnii uvug ddedesiin hucheer tom uls bolsnoo nuudag,zaluu uedee tuuhiin hicheelde zoriud zaadgui bhgui yu,uuniig zaadag bolgoh heregtei huleen zuvshuuruleh heregtei

0  |  0
ӨГӨХГҮЙ ШҮҮ.(124.158.77.15) 2017 оны 12 сарын 12

ГОРЬД. БҮХ ЛИЦЭНЦИЙГ ЦУЦЛАНА. ДОРНОДЫН ТАЛД ТА НАР ЮУ Ч ХИЙХГҮЙ ЗА.

0  |  0
tstst(49.231.227.2) 2017 оны 12 сарын 12

iiim l turiin umchit companyg idede oligarhuudad hamag umaa uguh geed canadiin hurungiin birjid burtgeltei olon ulsiin company iig huuguud gargasan uls daa mongol ....

0  |  0
Top