Ажилгүй иргэдийн 61 хувийг залуучууд эзэлж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 12

Манай улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.3 мянга болж буурчээ. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн 34.1 мянган иргэний 24.1 мянга бүртгэлтэй ажилгүй иргэд, 10 мянга нь ажилтай боловч давхар ажил хайсан иргэд байна.

  Бүртгэгдсэн иргэдийн 13.2 мянга нь эмэгтэйчүүд аж. Нийслэл, аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2017 оны эхний 11 сарын байдлаар ажилгүй 81.6 мянган хүн бүртгүүлж, бүртгэлтэй 23.6 мянган хүн шинээр ажилд оржээ. Харин 68.3 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 61.3 хувийг 18-35 насны залуучууд эзэлж байгаа юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top