Ерөнхий сайд Бодоог цаазлахын өмнө байцаасан нууц протокол

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 12

Цэргийн зөвлөлийн гишүүн сайд жанжин Д.Сүхбаатарын тушаалаар Ерөнхий сайд Ардын намын дэд дарга Бодоо, Тэргүүн шадар сайд Чагдаржав нарыг баривчлан сургагч Сорокин дөрвөн удаа эрүүдэн байцаасан байдаг. Ардын намын анхны Ерөнхий сайд асан Бодоо нарт хилс хэрэг тулган байцаасан протоколынхоо төгсгөлд гарын  үсэг зуруулалгүй хурууны хээг нь даруулсан байх юм. Энэ удаад элдвийг нуршилгүй Бодоо,Чагдаржав нарыг нүүрэлдүүлэн байцаасан түүхэн баримтыг толилуулъя. 

 
 


Бодоо нарт тулгасан ял нь Богдтой найз нөхрийн холбоотой. Дамбийжанцан лугаа харилцсан. Улаан намын ноёрхлоос татгалзаж Англи лугаа адил засаглалыг байгуулахыг санаархсан, Ардын засгийг устгах гэсэн, Автономит засгийг тогтоохыг санаархсан. Америкийн элчинд захидал бичсэн, Цагаан намын цэргийнхэнтэй сүлбэлдсэн зэрэг үндэслэлээр ял тулгаж цаазалсан байна.
 

 

Нүүрэлдүүлсэн байцаалт

Дотоодыг хамгаалах газрын сургагч Сорокин би Бодоо, Чагдаржав хоёрыг нүүр тулгаж байцаасан нь:
Бодоогоос асуусан үг. Таны биеийг хөдөөнөөс ирэхэд Чагдаржав таны биеийг Дамбийжанцантай холбоотой болохын тулд баруун зүг яв гэж хэлсэн үү? гэхэд
Бодоогийн хэлсэн нь: -Хэлсэн үнэн.
Чагдаржаваас асуусан нь: -Та Бодоод ийнхүү хэлсэн нь үнэн үү?
Бодоогийн хэлэх нь: -Хэлсэн үнэн.
Чагдаржаваас асуусан нь: -Та Бодоод ийнхүү хэлсэн нь үнэн үү?
Бодоогийн хэлэх нь: -Хэлсэн үнэн.
Бодоогоос асуусан нь: -Баруун аймгийг хөдөлгөж нааш явуулан орос, буриадын мэдлээс салгаж болно гэж Чагдаржав танд хэлсэн үнэн үү? Бодоогийн хэлэх нь: -Хэлсэн үнэн.
Чагдаржаваас асуусан нь : -Ийм хэлсэн нь үнэн үү гэхэд,
Чагдаржав хариу хэлэх нь: -Би орос, буриадаас салах хэмээн хэлсэнгүй. Гагцхүү Хятад лугаа холбоо байгуулж хуучин автономит засгийг байгуулъя гэсэн нь үнэн.
Бодоогоос асуусан нь: -Чагдаржав Бодоо танд Хүрээний газар хувьсган байлдах цэрэг бэлэн буй ба Улиастайд мянган хүний зэвсэг бий гэж хэлсэн нь үнэн үү? гэхэд,
Бодоогийн хариу хэлэх нь: -Хэлсэн үнэн.
Чагдаржаваас, ийм хэлсэн нь үнэн үү? гэхэд Чагдаржавын хариу хэлэх нь: -Бууны тухай хэлсэн үнэн. Юу гэвэл Хатанбаатар вангийн агаанаас булаан авсан зэвсэг энд буй гэсэн. Энэ Хүрээнд хувьсган байлдах бэлэн цэрэг бий гэж хэлсэн нь худал билээ.
Бодоогоос асуусан нь: -Чагдаржавт та гагцаар баруун магт явах гэсэн нь үнэн үү? Бас Замын гаргашийг хэн өгөх гэсэн лээ? гэвэл, Бодоогийн хариу хэлэх нь: -Үнэн. Замын гаргашийг Тогтох гүн өгөх гэж байсан.
Чагдаржаваас асуусан нь: -Бодоод та ийнхүү хэлсэн нь үнэн үү? гэвэл, Үнэн, Бодоо аль газарт ч хамаагүй явна хэмээн хэлж байсан.
Бодоогоос асуусан нь: -Бодоо та баруун тийш явахдаа Дотоод яамны дэд сайд Жамьян-Очиртай учрах, энэ хэргийг тэр мэдэх учиртай хэмээн Чагдаржав танд хэлсэн үнэн үү? гэвэл,
Бодоо үнэн гэв.
Чагдаржаваас энэ үнэн үү? гэвэл,
Чагдаржав хариу хэлэх нь: -Бодоо над хэлсэн. Баруун зүгт би халуун рашаанд эхнэр лүгээ хамт явна. Эндээс гараад замдаа Жамьян-Очир лугаа учирна гэж
Бодоо өөрөө хэлсэн нь үнэн.
Бодоогоос:-Чухам баруун зүгт та өөрөө одох гэсэн буюу эсхүл Чагдаржав таныг одуулах гэсэн буюу? гэвэл,
Бодоогийн хариу хэлэх нь: -Чагдаржав намайг явуулах гэсэн. Чагдаржав хэлэх нь: -Би явуулах гэсэнгүй. Бодоо өөрөө явна гэсэн.
Бодоогоос асуусан нь: Чагдаржавын Да Шенхүү пүүсээр дамжуулан Хятад лугаа холбоотой болох гэснийг та мэдсэн үү? гэвэл,
Бодоогийн хариу хэлэх нь: -Үнэн. Чагдаржав над хэлсэн.
Чагдаржаваас асуусан нь: -Та энэ хэргийг хэлсэн нь үнэн үү? гэвэл
Чагдаржав хариу хэлэх нь : -Үгүй. Би Да шенхүү хэмээх пүүсийг мэдэхгүй.
Бодоогоос асуусан нь: -Та энэ Чагдаржавын Да Шенхүүг дамжуулах гэсэн хэргийг хэнээс мэдсэн билээ? гэвэл,
Бодоогийн хэлэх нь: -Чагдаржав над хэлсэн нь: Жалханз хутагт, Да лам хоёрын алиныг одоо мартав. Тэр хоёрын нэг нь Да Шенхүүгээр дамжуулан Хятадтай холбоотой болох гэж байсан хэмээн хэлэхэд, Да Шенхүү гэж хэн болохыг Чагдаржаваас асуувал, худалдааны дарга хэмээн хэлсэн.
Чагдаржаваас үнэн үү? гэж асуувал,
Чагдаржав: -Үнэн. Жалханз хутагт чингэж хэлж байсан.
Чагдаржавыг Жалханзтай юу хэлэлцсэнээ илрүүлэгтүн! гэвэл, Чагдаржав хэлэх нь: -Жалханз хутагт Да Шенхүүгээр дамжуулан Хятадтай хэлэлцэж автономит засгийг хэлэлцэж болно хэмээн хэлж байсан нь үнэн гэхэд,
Хэдийд болохыг Чагдаржаваас асуувал: -Энэ зун цаг гэв.
Бодоогоос асуусан нь: -Сономын тухай Чагдаржавтай юу хэлэлцэж, ямар хэрэг хийх гэж байсан билээ? гэвэл,
Бодоогийн хариу хэлэх нь: -Чагдаржав надаас асуусан, энэ пүүс хэдий баян, баян аваас Хятад лугаа холбоотой болох хэрэгт тус болж чадах уу? хэмээн ..асууж байсан,.
Чагдаржаваас асуувал, Ийнхүү хэлсэн үнэн үү? гэвэл,
Чагдаржав хэлээгүй гэв.
Та хоёрын хэн нь худал өгүүлсэн билээ? гэвэл,
Бодоо: -Би үнэн хэлсэн гэв.
Чагдаржав: -Энэ тухай юу ч хэлээгүй гэв.
Бодоогоос асуусан нь: -Та Сономын пүүсэнд орсон уу? гэвэл Хариу: -Орсон. Чагдаржав танай пүүсэнд ирэв үү, юу хэлэлцэв.Урагш хүн явуулах тухай асуув уу? гэвэл
Чагдаржаваас асуусан нь: -Та тэдний пүүсэнд явсан уу? хэмээн асуувал
Чагдаржав хариу хэлэх нь: -Явсан үнэн. Тэдний пүүс асуусан нь “Та Богдын дэргэд байх хүн тул гаалийн хэргийг баахан хөнгөн болгохын тулд Хятадтай  найртай байлгахыг бодохгүй юу? хэмээн хэлэхэд Чагдаржав би “чадахгүй” гэсэн.
Бодоогоос асуусан нь: Дамбийжанцангийн мэдэлд орсон баруун хошууг ятган эгүүлэхийг тулд эндээс олон цэрэг явуулбал зохино. Юу гэвэл эндээс олон цэрэг очоод урваж тэнд орох гэснийг санах буюу? Хэн танд ийнхүү хэлсэн билээ? гэвэл ,
Бодоогийн хариу хэлсэн нь: -Энэ үгийг Чагдаржав над хэлсэн гэхэд
Чагдаржаваас, үнэхээр Бодоод чингэж хэлсэн буюу? хэмээн асуувал,
Чагдаржав хариу хэлэх нь: -Үгүй, харин Бодоо чингэж над хэлсэн гэв.
Хэн нь худал мэдүүлнэ хэмээн асуувал:
Бодоо: -Би үнэн мэдүүлсэн. Гагцхүү Чагдаржав бас хэлж байсан. Данзан сайд, Ламжав гүн хоёр энэ хэргийн учрыг хэлэлцэж байхад
Данзан хэлсэн хэмээх нь: тэр хошууны тэргүүлэгчийг барьж авбал зохино гэхэд, Ламжав найрамдлын ёсоор номхотгож болно. Хэмээн хэлж байсныг хэлсэн.
Чагдаржав хэлсэн нь: -Хэрэв би хэлсэн болов ч Тогтох гүнгийн үгээр хэлсэн.
Чагдаржаваас асуусан нь: -Бодоо танд ийн хэмээн хэлсэн үнэн үү? Дамбийжанцантай эвлээд Улиастайг авч Хятадтай холбоо байгуулбал ардын засагтай хэлэлцэж болох ба автономийг Хятадаас авбал ямар засагтай болохыг бид өвсөөн өөрсдөө гэсэн үг байж магадгүй Г.Д мэднэ хэмээн хэлсэн нь үнэн үү? гэвэл
Чагдаржав хэлсэн нь: -Үнэн гэв.
Бодоогоос асуусан нь: -Эдгээр үгсийг хэлэлцсэн нь үнэн үү? гэвэл
Бодоо хариу хэлэх нь: -Би хэлээгүй, харин Чагдаржав над хэлсэн гэхэд,
Чагдаржав та үнэнээ мэдүүл! гэхэд, Бодоо над хэлсэн гэв.
Бодоогоос асуусан нь: -Таны биеийг Ерөнхий сайд байх цагт Чагдаржав таны тамга дарсан сул цаас хэдэн хуудас ав хэмээн хэлсэн нь үнэн үү? гэхэд,
Бодоо: -Үнэн гэв.
Чагдаржаваас асуусан нь: -Үнэхээр Бодоод хэлсэн буюу? гэвэл
Чагдаржав: -Үнэн гэв.
Чагдаржаваас: -Тамгатай сул цаас авч хэрхэх гэсэн билээ? гэвэл, Чагдаржав хэлэх нь: Миний бие Лхасад мөргөхөөр одох хэмээн санасан тул хамгаалах бичиг авахын тулд хэрэглэх гэсэн.
Бодоогоос асуусан нь: -Чагдаржав мөргөхөөр одох гэж тэмдэгт цаас хэрэглэх гэсэн нь үнэн үү? гэвэл
Бодоо хариу хэлэх нь: -Одоо ямар хэргийн учир хэрэглэх гэснийг мэдсэнгүй, гагцхүү үүнийг гуйсан нь үнэн.
Сургагч Сорокин хэлсэн нь: -Над өөр асуух зүйлгүй. Та нарт өөр мэдүүлэх зүйл бий юу? гэвэл.
Бодоогийн хэлэх нь: -Чагдаржав, замын гаргашийг бүтэмж гэлэн, Балжир гавж нараас гаргуулан, Бодоо намаиг Бээжинд явуулах гэсэн. Би ямар хэргээр явуулахыг мэдсэнгүй. Бодвол, улс төрийн хэрэг буй заа гэж бодсон гэж бодсон.
Чагдаржаваас асуусан нь: -Та Бодоог ийнхүү явуулах гэсэн буюу?” Гэвэл,
Чагдаржав хариу хэлэх нь: -Би явуулах гэсэн нь биш, гагцхүү Бүтэмж, Балжир нар Бодоо бид хоёрыг явуулах гэж байсан нь үнэн, өөр мэдүүлэх үгийн зүйл үг үгүй гэжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганцацрал(66.181.161.12) 2017 оны 12 сарын 15

Хараал идсэн бодоо . Хятадын тагнуул байсан байна шүү яах гэж цагаатгасан юм болоо. Тэр данзан бас юу юм бэ. Сан бээсийн хошуунаас хятдад төлөх өрийг гаргуулж хятад данжаадаас бэлэг сэлт хахууль авдаг бүр хятад бие хамгаалагчтай гэж байгаа. Алах нь зөв зүйтэй алхам байсан юм.

0  |  0
zochin(103.50.206.41) 2021 оны 09 сарын 11

юу ярина бэ энэ байцаалтыг зүгээр цай уулгаж байгаад асуусан гэж бодож байна уу өч төчнөөн хилсээр баригдаж байцаагдаж байсан төрийн хүмүүсийн нэг шүү дээ. Яг ингэж хэлсэн үү ингэж хэлүүлсэн үү эсвэл үхтэл нь зодож нүдээд гарын үсэг зуруулсан уу та нарын хэн нь мэдэж байгаа юм бэ жаахан учиртай байцгаа л даа. Тэд нарын юунд зорьж тэмүүлж байсныг та нар мэдэх юм уу?

1  |  0
Otgoo(66.181.161.75) 2017 оны 12 сарын 13

Угаасаа хятдаас автномит эрх авсан бол өдийд Монгол улс гэж байхгүй байх байсан. Тухайн үед ерөнхий сайд байсан хүн ийм эргүү ац байсан гэхээр манайхан ч хөгийн байж дээ. Дээр нь туслах хийж байгаа гарууд бас о төрийн хэрэгт хошуу дүрж тархи угаадаг нь мэдэгдэж байна шүү.

0  |  0
рол(203.91.118.50) 2017 оны 12 сарын 12

кккМАНы анхдагч нар бие биеээн барьцым бна Автономит засаг байгуулахаар санаархаж байсныг таслан зогсоосон юм байна Байгуулцан бол аштай юу Му МАН л монголыг хорлцым бнштээ

0  |  0
Top