“Венийн вальс 2017” элит цэнгүүн таныг хүлээж байна

2017 оны 12 сарын 12

Австри Улсын Өргөмжит Консулын газар, Монгол-Австрийн Найрамдлын Нийгэмлэг хамтран 1999 оноос хойш амжилттай зохион байгуулж ирсэн “Венийн вальс” цэнгүүн 2017.12.15-нд Шангрила зочид буудлын их танхимд зохиогдох болжээ.

Эрхэмсэг тансаг бүхний илэрхийлэл болж байдаг бүжиг бүжгийн хаан вальс бүжгийг мэргэжлийн симфони оркестрын тансаг аялгуунд бүжих боломжийг олгодог энэхүү цэнгүүн нь элитүүдийн эрхэмсэг тансагийг илэрхийлэх нэгэн сайхан үдэш болох юм.

Мэдээж хэрэг “Венийн вальс” цэнгүүний хамгийн сэтгэл догдлуулсан мөч болох 32 бүжигчин ёслолын вальсаар арга хэмжээг хүндэтгэлтэйгээр нээж хүрэлцэн ирсэн зочид ч мөн тэдэнтэй хамтдаа бүжиглэн цэнгэж өвөрмөц шагналын эзэн болох гээд гэнэтийн бэлгээр дүүрэн “Венийн вальс-2017” таныг хүлээж байна.

Цэнгүүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 8606-5526,9910-3108, 99 018918.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top