”Шарк танк” нэвтрүүлэг үргэлжлэх үү?

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 12

“Монгол HD” телевизээр үзэгчдэд хүрч буй “Шарк Танк” шоу нэвтрүүлгийн эхний улирлын дугаарууд үзэгчдийн хүртээлд хүрсэн билээ. 

Монголын телевизүүдийн дунд бизнесийн номер нэг реалити шоу хэмээн аль хэдийнэ өргөмжлөгдөх болсон тус нэвтрүүлгийн хөрөнгө оруулагчаар ”Гацуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбат, ”Хас” банкны ерөнхий захирал Г.Амартүвшин, ”Монгол базаалт” компанийн ерөнхий захирал Л.Ариунболд  “Өгөөж чихэр боов” компанийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл, ”Мак” компанийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн нар оролцсон билээ.

Шоу нэвтрүүлгийн үеэр хөрөнгө оруулагчид өөрсдийн сонирхсон, шинэ содон, ашигтай гэж үзсэн төслүүддээ хөрөнгө оруулалт хийсэн билээ. Тухайлбал, “Артур-Уяач” аппликэйшн, “Солонго гэрэл-Оньс room”, “Цагаантуяа тарваа” эртний хүнс дайвар бүтээгдэхүүний үйлдвэрлэл, “Амар асар”, “Никел Ганбаа” унадаг дугуйны үйлдвэрлэл, “Арви” үндсэн үнийн дэлгүүр, "Мөөжиг" эко мөөгний үйлдвэрлэл зэрэг олон арван бизнес төслүүдэд нийт 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Сонирхуулахад, дараагийн улирлын оролцогчдыг аль хэдийнээ бүртгээд эхэлжээ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Туул(202.179.24.16) 2017 оны 12 сарын 13

үнэхээр ажил хийх хүсэл сонирхолтой залууст урам өгсөн сайхан нэвтрүүлэг болсон хэн хэдээр хөрөнгө оруулсан нь хамаагүй ш дээ цаад хүнд хэрэг болсон бол болоо

0  |  0
Zochin(202.9.42.3) 2017 оны 12 сарын 12

Tegtel tumengerel erduu 20hon saya. Dahij tiim hun buu oruul

0  |  0
Top