Гэмт хэргийн улмаас 191 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 12

Манай улсын хэмжээнд 2017 оны эхний 11 сарын байдлаар 29576 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4251 хэргээр буюу 16.8 хувиар өсчээ. Гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй гарахад өмчлөх  эрхийн эсрэг-3765, хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг-905, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 196 хэрэг үйлдэгдсэн нь нөлөөлсөн байна.

Гэмт хэрэгт 34.7 мянган иргэн өртөж, 191.7 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Хууль, хүчний байгууллагынхан  иргэд, байгууллагад учруулсан хохирлоос 71.7 тэрбум төгрөг  төлүүлсэн нь  өмнөх оны мөн үетэй харьцуулахад нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 32 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм байна.

Гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн 1645 нь хүүхэд, 17 мянга буюу 49 хувь нь эмэгтэйчүүд байжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top