”Хуульчилсан аллага” буюу Цаазын ял

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 13

“Цаазын ялыг сэргээх нь гэмт хэрэгтэй тэмцэх арга” мэтээр тайлбарлаж, улмаар уг ялыг сэргээх тухай асуудал ид яригдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээх асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хүргүүлээд буй. Одоогоор Хууль зүй дотоод хэргийн яамнаас ямар нэгэн албан ёсны хариу өгөөгүй байгаа ч, “Цаазын ялыг тодорхой шалтгаантай хэргүүд дээр сэргээх нь зөв” гэсэн байр суурьтай байгаа нь илт болсон. Ерөнхийлөгч бага насны хүүхэд хүчирхийлсэн, амь насыг нь хөнөөсөн хүнийг цаазална гэсэн санаачилга гаргаж байгаа ч үүний цаана хэн нэгэн гэмгүй этгээдийг хэлмэгдүүлэх вий, улс төрийн өөр эрх ашиг нуугдаж байх вий гэсэн хардлага нийгэмд үүсээд байна. Хардах хангалттай үндэслэл ч бий.

Хуульчдын тайлбарлаж байгаагаар Монгол Улсад “Цаазын ял” хэрэгжихэд хэцүү, хэн нэгнийг хэлмэгдүүлэх орчин нөхцлийг буй болгох үндэслэлтэй гэнэ. Тэрхүү үндэслэлээ хоёр ч зүйл дээр иш татаж тайлбарлаж байна.

Нэгдүгээрт. Шүүхийн шийдвэр

Монгол Улсад Цаазын ял хэрэгжсэнээр нь хүний эрхийг ноцтой зөрчих магадлал маш өндөр гэнэ. Үүнийг тоо баримт түшиглэн тайлбарлая. Шүүхээс 2000 онд нийт 13 хүнд цаазаар авах ял оногдуулснаас УДШ-ийн хяналтын шатны хуралдаанаар гурвынх нь ялыг өөрчилж, хоёрыг нь хүчингүй болгосон байна. Практикаас үзэхэд цаазын ял оногдуулсан тогтоолын 30 орчим хувь нь хяналтын шатны шүүхээр өөрчлөгдөж, 10 гаруй хувь нь хүчингүй болдог. Энэ бол шүүхийн шийдвэр туйлын үнэн байдаггүй, гэм буруугүй хүний амь хилсээр хохирох магадлалтай гэсэн үг.

Хоёрдугаарт. Хилс хэрэг буюу Эрдэнэ-Очирын хэрэг

Цаазын ял жинхэнэ гэмт хэрэгтнийг гисгээж чаддаг уу гэвэл тун эргэлзээтэй. Цаазын ялыг шүүмжилдэг хуульчдын жишээ татан ярьдаг Завханы н.Эрдэнэ-Очирын хэргийг энд жишээ татъя. Түүнийг зургаан жил найман сар хорьж, гурван удаа цаазын ял сонссгосны эцэст нь гэм буруугүй болохыг нь тогтоожээ. Мөн ах нь төрсөн дүүгээ хүчиндсэн хэргээр цаазын ял оноож, ялыг гүйцэтгэснээс хойш таван жилийн дараа жинхэнэ гэмт хэрэгтэнг илрүүлсэн түүх ч байна. Ингээд үзэхээр цаазын ял нь бусдыг хилс хэрэгт оруулж, хэзээ ч тэндээс гарч ирэх боломжгүйгээр боомилж байгаагийн тод жишээ юм.

Цаазын ялыг энд сэргээх нь зөв, буруугийн тухай бичихийг хүссэнгүй. Мэдээж  цаазын ялыг сэргээснээр хүнд ноцтой гэмт хэргийн гаралт буурахыг үгүйсгэхгүй, эсрэгээрээ шударга бус хуулийн тогтолцоо, томоохон эрх ашгийн нөлөөн дор хилс хэрэгт хэн нэгэн хийхгүй гэх ч баталгаагүй юм. Ингээд Монгол Улс хамгийн сүүлд хэнийг цаазалсан хийгээд цаазын ялтай холбоотой зарим нэгэн мэдээллийг хүргэе.

Монгол Улс хамгийн сүүлд 2008 онд цаазын ял гүйцэтгэжээ

Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан Д.Бадраагийн амийг хэрцгийгээр хөнөөсөн Ц.Түмэнгэрэлд 2007 оны дөрөвдүгээр сарын 26-нд шүүхээс ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оноов.  Харин түүнийг  2008 оны есөн сарын дундуур цаазалсан гэсэн хуудасхан цаас ар гэрийнхэнд нь очжээ. Монголд цаазын ялыг хаана, хэрхэн гүйцэтгэсэн нь тодорхойгүй байдаг. Хэн ч энэ талаар мэдэж чаддаггүй. Сэтгүүлчдэд ч ийм боломж үгүй. ОХУ-д цаазын ял сонссон хүн амьд байсан тухай хэд хэдэн баримт бий.
Тэгвэл Ц.Түмэнгэрэл АНУ-д амьд сэрүүн явж байна гэсэн мэдээлэл үе үе чих дэлсэх болов. Манай улсад ийм цуу үг гарах үндэслэлтэй. Учир нь түүнийг хэрхэн цаазалсныг хэн ч хараагүй, бүр ар гэрийнхэн нь ч талийгаачийн цогцсыг хараагүй.  Энэ талаар албан ёсны тайлбар хүсэхэд “Ялыг гүйцэтгэсэн” гэсэн үгнээс өөр ямар нэгэн баримт сэлт хэн ч хэзээ ч өгөхгүй.

Цаазын ялыг хэн гүйцэтгэдэг вэ?

Хуульчид, хууль тогтоогчдын ил гаргаж ярьдаггүй бас нэг зүйл бол “цаазын ялыг хэн гүйцэтгэх вэ?” гэдэг асуудал. Манайд цаазын ял гүйцэтгэдэг тусдаа мэргэжилтэн, орон тооны “зандалчин” гэж байдаггүй. Ял гүйцэтгүүлэхийн тулд цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх гэх мэт аль нэг байгууллагаас бараг хүчээр хүн томилдог. Тиймээс ял гүйцэтгэх явцад ямар нэг эндэгдэл гарах нь бараг л зүй тогтол. Нүдээр харах байтугай чихээр сонсомгүй хирдхийм үзэгдэл болж өнгөрдөг тул ял гүйцэтгэх хүн олддоггүй тухай сонсч л байсан.  Дээр нь ял гүйцэтгэх ажиллагаа төрийн нууцад хамаардаг. Ял гүйцэтгэсний дараа цогцос нь ч олдох боломжгүй. Тиймээс гүйцэтгэчихсэн байлаа гэхэд ар гэр нь мэдэхгүй, гүйцэтгээгүй байлаа гээд мэдэх боломжгүй. Тиймээс цаазар авсан ялтан нь тэнд энд явж байна, бохир ажилдаа ашигладаг гэнэ, гадаадад гарсан гэнэ гэх яриа, хар сэр ч хаа нэгтээ явж л байдаг. Яагаад гэвэл цаазаар авах ял оноосноор хүний тооноос хасагддаг, цаазын ялыг нууцаар гүйцэтгэдэг учраас хэн ч үүнд хяналт тавих боломжгүй.

Цаазын ял-Дэлхийд

Дэлхийн улс орнуудын гуравны хоёр хувь нь цаазаар авах ялыг хуулиасаа болон практикаасаа хассан бол 2007 онд 91 улс цаазаар авах ялаас татгалзжээ. Харин 2008 онд Албанийн зүүн арал, Рванда гэсэн гурван улс цаазаар авах ялаа хассан бол Киргистан улс энгийн гэмт хэрэгт тулгадаг цаазын ялыг халжээ. Мөн онд 33 улс орон цаазын ялаа хуулиндаа бус практикаас халж сүүлийн 10 жилд цааз сонссон хэрэгтнүүдийн цаазын ялыг нь гүйцэтгээгүй байна.

Цаазын ялыг гүйцэтгэх хэлбэрүүд 

Дэлхийн улс орнууд цаазын ялыг хэрхэн яаж гүйдэтгэдэг талаар өгүүлье. Цаазын ялыг гүйцэтгэх зургаан хэлбэр байдаг бөгөөд үүнд, буудах, дүүжлэх, цахилгаан сандалд суулгах, судсаар нь хор шахах, тусгай камерт хийн хорт хийгээр утаж хороох, чулуудах гэх зэргээр цаазалдаг байна. Цаазаар авах ялыг хамгийн их гүйцэтгэдэг орнуудын тэргүүн эгнээнд манай өмнөд хөрш БНХАУ ордог бол хоёрт Иран улс багтжээ. Харин гуравт Саудийн Араб жагсаж, Пакистан, Америк, Ирак зэрэг улсууд шил дардаг байна.Тэгвэл БНХАУ иргэдийнхээ өмнө яллагдагчийг буудаж цогцсыг нь ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгдөг байна. Харин ОХУ-д гэмт хэрэгтнийг араас нь бууддаг ба шилэн хүзүүнээс нь их, бага хоёр тархийг нь дайруулан буудаж ялыг гүйцэтгэдэг бол Иранд шоронгийн хашаанд дүүжлэн цаазалдаг байна..

Дүүжлэх

Зориулалтын тавцан, модны мөчир төдийгүй, салан дээр зоосон шонд дүүжилдэг уламжлал зарим оронд эртнээс нааш байжээ. Үхдэл тээсэн сал голоор урсаж явахыг эрэг дээр байсан хүмүүс харж "хүмүүжнэ" хэмээн эрх баригчид үздэг байж. Өнөөдөр дэлхийн 50 гаруй орон дүүжлэн хороох ял оноож байна.

Буудах

Хамгийн түгээмэл арга. Ихэнх оронд буудан хороох ялыг үнэ төлбөргүй хийдэг. Үүнийг тодруулдгийн учир нь фашист Германд цаазлуулсан хүний гэр бүлээр цаазын зардлыг нөхөн төлүүлдэг байсантай холбоотой ажээ. Иракийн эрх баригчид самуун дэгдээсэн курдуудыг цаазласны дараа гэр бүлээс нь 300 динар авдаг байсан ажээ. Сумны болон бууны элэгдэл хорогдлын төлбөр хийгээгүй хятадууд хамаатан садныхаа хүний цогцсыг авч чаддаггүй гэнэ.

Толгой цавчих

Энэхүү хуульчилсан аллагыг гүйцэтгэхэд гүйцэтгэгчийн ур чадвар маш их үүрэгтэй. Хоёр зууны тэртээ Францын агуу их хувьсгалын үед нэг ээлжинд нэг хүн 60 гаруй толгой цавчиж ихээхэн цуцдаг байсан ажээ.

Иймд доктор Ж.Гильотен гэгч зориулалтын машин бүтээж хувьсгалчдад тусалсан байна. 160 кг-ын жинтэй хурц хутга бүхий энэ төхөөрөмжийг зохиогчийнх нь нэрээр нэрлэжээ.

ХХI зууны эхэнд хүний толгой цавчиж цаазлах ялыг зөвхөн Саудын Арабт хэрэглэж байна. Хар тамхины наймаачдыг цаазлах хууль 1980-аад онд гарсанаас хойш энэ улсад 100 гаруй хүний толгойг цавчжээ.

Хорт тариа

АНУ-ын ихэнх мужид энэ аргыг хэрэглэдэг. Хүний судсаар орсон тариа ухаан алдуулж булчинг сулруулж, уушиг зүрхний ажиллагааг зогсооно.

Хорт хий

Тусгай өрөөнд хорт хийгээр утах аргыг фашист Германд бус ЗСБНХУ-д санаачилжээ.

Дотоодыг хамгаалахын ажилтан И.Д.Берг гэгч автомашины утааг тэвш рүү оруулан хэрэгтнүүдийг хордуулж хороох арга бодож олсон байна. Хорт хийн аргыг 1956 оноос АНУ-д хэрэглэж эхэлжээ. Цианит калийг хүчилд хийхэд ялгарах хийгээр хэрэгтнийг хордуулдаг байна.

Цахилгаан сандал

Үүнийг агуу их зохион бүтээгч Томас Эдисон бүтээжээ. Түшлэгт сандалд суулгаж хүлсэн хүний толгой ба хөлд нь зэс электрод холбоно. 1900 вольтын хүчдэл өгөхөд хүний зүрх яаж ч тэсэх билээ.

АНУ-д цахилгаан сандал дээр суулгах ялыг гүйцэтгэдэг.

Чулуугаар шидэх

Хүн төрөлхтний эртний үед хүн болгон чөлөөтэй оролцох боломжтой "ардын цааз" байжээ.

Одоо энэ аргыг зургаан улс хэрэглэдэг аж.

Хэрэгтэнг шонд дүүжилж байгаад чулуу нүүлгэнэ. Эндээс хэрэгтний тархины гэмтэл нь үхэлд хүргэх гол шалтгаан болно.

Хүчилд уусгах

Иракт энэ цаазыг хэрэглэдэг байжээ. Хүчлээр дүүргэсэн цементэн онгоцонд эхлээд хэрэгтний гар, хөлийг дүрнэ.

Энэ аргаар Ливаны коммунист намын төв хорооны нарийн бичгийн дарга Ф.Хелүг цаазалжээ.

Хаднаас шидэх

Манай эриний өмнөх үеэс уламжлагдсан энэ аргыг дэлхийн 2-р дайны үед фашист германыхан хэрэглэж байжээ. Дараа нь улаан хамгаалагчдын үед Хятадууд хэрэглэж байсан бөгөөд 770-аад жилийн өмнө Хубилай хааны Юниан мужид аваачсан монголчуудыг ингэж цаазалсан түүх байдаг. Харин одоо Исламын зарим орнууд энэ аргыг хэрэглэж байна.

Цаазын ялыг оноох хэлбэрүүд 

Иранд хар тамхинаас гадна эх орноосоо урвасан, зэвсэгт дээрэм хийсэн ба эхнэр, нөхөртөө үнэнч байгаагүйн төлөө хүмүүсийн цаазалдаг хуультай. 1979 онд Исламын хувьсгал ялсны дараа Иран ийм хатуу хуультай болжээ. Түүнчлэн цаазын ялыг гүйцэтгэдэг орнуудын ихэнх нь адилхан арга хэрэглэдэг байна.

Дэлхийн 13 оронд хэрэгтнийг нас харгалзахгүй цаазалж байна. Үүнийг эрх чөлөөт АНУ-д хийдэг. Тухайлбал Луизиана, Арканзас мужид 15 настай, Миссисипид 14-тэй, Флоридад 13-тай хүүхдийг цаазлан хороосон бол Иранд 10 настай хүүхдийг жирэмсэн эмэгтэйн хамт цаазалжээ. Сүүлийн арав гаруй жилд Ираны 13 хүүхэд хуульчилсан аллагад өртсөн байна.

  1. Бусадтай энгэр зөрүүлсэн эхнэр хүн - БНАСАУ, Иран
  2. Эрийг эмлэх - Иран, Мавритани
  3. Садар самуун сурталчлах, янхны газар байгуулах, зуучлах, тамхи хулгайгаар хил давуулах, үхэр хулгайлах – Хятад
  4. Галдан шатаах - Марокко, Баруун Сахар
  5. Хар зах дээр наймаа хийх – Мозамбик
  6. Хүндрүүлэх нөхцөлд агаар, ус бохирдуулсан – Йемен
  7. Мухаммед бурхны нэрийг бузарлах – Пакистан
  8. Хар дом, хараал хийж хүний амь бүрэлгэх - Руанда

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn



 



Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
huulch(66.181.182.187) 2017 оны 12 сарын 13

PROKURORT TSAAJ N HARSHILDAG

0  |  0
cnoogi(49.0.219.77) 2017 оны 12 сарын 13

oor uls orond tsaaziig tariagaar tarij tsaahs xaruuldag ene ni xvndrel bagatai bx gej bodoj bna tseberxen duusgax arga ldaa

0  |  0
zocin(49.0.219.77) 2017 оны 12 сарын 13

xiatad bol ugaasaa xvnee xoroox bodlogo uabuuldag ucnraas buruu xereg xiiszen l bol ene delxiigees arcnigdax estoi gej yzdeg uagaad gebel xvn am ni dendyy olon manai orond bol xvn am tsooxon gedeg utgaaraa tsaaziin ualiig xalsan ni buruu togtoltsoo xvn alsan xvcnin xiisen xvn bol xvnii toonoos xasagdax estoi

0  |  0
Зундуй(150.129.143.56) 2017 оны 12 сарын 13

Цаазаар авах нь зөв.Цаазын ялыг буудаж гүйцэтгэнэ гэж эрүүгийн хуулинд байгаашд.Харин ч одоогийнхоос олон гэмт хэрэгт цаазын ялыг оноох хэрэгтэй.Жишээ нь:Улсын хөрөнгийг онц их хэмжээтэй ашиглаж шамшигдуулсан,авлига авсан гэх мэт

0  |  0
зочин(49.0.218.60) 2017 оны 12 сарын 13

цаазын ялыг байлгах нь зөв. ардчлалын жилүүдэд хүсээгүй жирэмслэлт гэдгээр устгагдсан сая гаруй хүүхдийг өмөөрөх хүн гарахгүй юм. ирээдүйдээ итгэх итгэл алдарсан зуу гаруй хүн жил бүр амиа хорлож байхад дуу гардаггүй. мөртөө харгис хэрций гэмт хэрэгтнийг өмөөрөөд хүний эрх гэж солиороод байдаг байгууллага, улс төрч нэртэй луйварчдыг юу? гэж ойлгох вэ? харгис хэрцгий, эх орноосоо урвагчдыг иргэд бид яахаараа татвараараа тэжээх ёстойг ойлгохгүй юм. гэмт хэрэгтэн, улс төрчид солиорлоо зогсоо.

0  |  0
Овгон(178.162.8.66) 2017 оны 12 сарын 13

Ил тод байдалд хун алчихаад байхад хуний эрх ярьж алуурчинг омоороод байгааг ойлгохгуй юм.Алуулсан хун,алсан хуний эрх адил баймаар юм.

0  |  0
зочин(202.179.26.97) 2017 оны 12 сарын 13

манайд Хэрэгтний Эрх дарх Хүний Эрхийнх нь талаар илүү яриад байдаг мөртлөө Хохирогчийн Эрх ашиг Биеийн сэтгэл санааны болон Эд материалын хохиролын талаар маш яригдаж Хохироод л үлддэг ш дээ Цаазаар авах нь зөв заавал Гадаадын өндөр хөгжилтөй орнуудыг дагаж дуурайх хэрэггүй

0  |  0
бат(66.181.187.71) 2017 оны 12 сарын 13

Хүн байсан цагт нэгнийгээ алсаар л байх болно. Нэгнийхээ амийг егүүтгэж байгаа хүн биш араатанд хуулийн нэрийн өмнөөс цаазын ял оноох нь шудрага ёс биш гэж үү. Алуурчныг өмгөөлөх өмөөрөх нь хэнд ч ашигггүй, хүн алсан хүн амиараа л төлөх ёстой. энэ бол хатуу зарчим. магадгүй хилсдэж мэдэх ч тун бага тохиолдох нигууртай.

0  |  0
0000(202.179.26.84) 2017 оны 12 сарын 13

Zugeer l al......grzandaa garsan mungu alga.................neg hoolnii sav hiisen hergiihee tuluu shangaa hurteel biz...............

0  |  0
zochin(66.181.172.180) 2017 оны 12 сарын 13

yaj.ch.bodson.sergeesen.ni.zuv.ter.bolgon.hun.iim.yal.avahguie.onts.hertsgii.uilhiisen.hund.tohiroh.yalyg.uguhud.buruudahgui

0  |  0
ккк(59.153.115.72) 2017 оны 12 сарын 13

УХАМСАРГҮй шШАРНУУДЫГ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ТЭЖЭЭНЭ ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ ЦААЗАЛ

0  |  0
Zochin(103.57.95.135) 2017 оны 12 сарын 13

Heel hahiuliin hergiig tsaaztai bolgomoor bn vndestnii ayulgui bdltai holbootoi bzd

0  |  0
Top