Маргааш манай дэлхий дээр ”Солирын бороо” орно

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 13

Манай дэлхий дээр "Солирын бороо" маргааш орох гэнэ. Монголын цагаар арванхоёрдугаар сарын 14-ний 17:30 цагт солирын бороо маш тодоор үзэгдэх гэнэ. Одон орон судлаачдын үзэж байгаагаар сансар эрхсийн энэ содон үзэгдлийг Монголоос илүү тод харах боломжтой юм байна. 

Солирын бороо гэж юу вэ?

Маш энгийнээр тайлбарлавал, нарыг тойрон яваа манай дэлхий сансар огторгуйд шатан нисч яваа түм буман солиртой тааралдах нь. Солироор борооны үзэгдэл тэр бүр дэлхийд ажиглагдаад  байдаггүй гэнэ.
Гэхдээ та бүхэн галтай солирууд олон зуугаараа дэлхий дээр унах гэж байна гэж бүү андуураарай. Зүгээр л тэнгэрт олон зуугаараа зэрэг харвах гэж байна. 13-ны шөнөөс эхлэх энэ үзэгдэл үүр цайхаас өмнө оргил үедээ хүрэх бөгөөд энэ үед минутад 100 болоод түүнээс дээш солир зэрэг харвах нь харагдах аж.
Одон орон, геофизик судалгааны хүрээлэнгийнхэн энэ үзэгдлийг ч мөн тандан судалж байгаа агаад байгалийн энэ сонин үзэгдэл наран дээр болдог дэлбэрэлтээс үүддэг соронзон шуурга адил хүний биед ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж мэдээлж байгаа юм.
Гэхдээ хүний үйл ажиллагаанаас болон сансрын мандалд үлдсэн олон зуун хиймэл дагуулын үлдэгдэл болох сансрын хог хаягдалтай мөргөлдвөл дэлхий дээр унаж ирэх магадлал бас байгаа гэлээ. Өнгөрсөн жил болсон солирын борооны үеэр хиймэл дагуулын үлдэгдэл манай орны нутагт унаж ирж байсан аж. Түүнчлэн дутуу шатсан солирын үлдэгдэл галтайгаа эх газар дээр буух үзэгдэл ч бас байдаг болохоор тийм зүйл болохгүй гэх газаргүй хэмээн тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд хэлж байгаа юм.

Геминидийн солирын бороо

Арванхоёрдугаар сараас хоёрдугаар сар хүртэлх хугацаанд тэнгэр хамгийн цэлмэг, тунгалаг байх аж. Тиймээс энэ сарын 13-наас 14-нд шилжих шөнө энэ оны солирын хамгийн том бороог харах завшаан бөмбөрцгийн хойд хэсгийнхэнд тохиох нь. Арванхоёрдугаар сарын нэгэнд Бархасбадь гариг дэлхийтэй хамгийн ойрхон зайд ирсэн байна. 

Өөрөөр хэлбэл, дэлхийд 608 сая км хүртэл ойртжээ. Яг үүнтэй зэрэгцэн нарны тойрог замын тав дахь гариг болох Бархасбадь Үхрийн орд буюу Гиад хэмээх оддын бөөгнөрлийн зүүн хэсэгт маш ойрхон ирсэн гэнэ. Ялангуяа тус ордын хамгийн том улаан од болох Альдебарантай тавхан градусын зайд очжээ. 

Тэгэхээр ирэх хоёр сарын турш Бархасбадь гариг дэлхийтэй тун ойрхон “амьдрах” юм байна. Одон орны энэхүү хөдөлгөөний нөлөөгөөр энэ сарын 13-14-нд Геминид хэмээх солирын бороо маш тод харагдах юм байна. Энэ үдэш сар бүдэг байх тул тэнгэр нэлээд харанхуй байх гэнэ. 

Энэ нь цагт 60 ба түүнээс дээш тооны солир олж харах боломжийг хүмүүст олгоно гэж одон орон судлаачид мэдээлжээ. Гиадын бөөгнөрсөн одод хамгийн гэрэлтэй бөгөөд харвахдаа хурц гэрэл цацруулдаг учраас Геминидийн солирын бороо нь бусдаас онцгой аж.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
trtr(66.181.176.180) 2017 оны 12 сарын 14

tavan gradusiin zai gej yu bichne ve?zaig gradusaar hemjmeergui l yum

0  |  0
biik(66.181.182.187) 2017 оны 12 сарын 13

munhnar eej

0  |  0
Top