Төрийн албан хаагчийн тангараг өргөжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 14

Гадаадын иргэн, харьяатын газрын зарим албан хаагчид өнөөдөр Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөлөө.  Төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн Виз, зөвшөөрлийн газрын мэргэжилтэн Э. Баттүшиг, Боомт, орон нутгийн хэлтсийн мэргэжилтэн Б. Мөнхтулга, Өмнөд бүс дэх газрын мэргэжилтэн Д. Эрдэнэбулган нар,тангараг  өргөн, батламжаа гарджээ.

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн нарын хүмүүс оролцон төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэх их үйлсэд нь амжилт хүссэн байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top