Солонгосын аудитын байгууллагатай хамтран ажиллахаар ярилцжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 14

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг нар Бүгд Найрамдах Солонгос улсын Хяналт шалгалт, аудитын Зөвлөлд ажлын айлчлал хийжээ.

  Зөвлөлийн гишүүн, төлөөлөгч Чүнг Кил Ён болон бусад албаны хүмүүстэй уулзсан байна.  Үндэсний аудитын газар болон БНСУ-ын Хяналт шалгалт, аудитын зөвлөлийн хоёр талт хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

Түүнчлэн ажилтан албан хаагчдыг аудитын сургалт, семинар, тэтгэлэгт хөтөлбөрт харилцан солилцож хамруулах, мэдээлэл технологийн болон аудитын үйл ажиллагаанд олон нийтийн оролцоо, хоёр орны аудитын байгууллагын туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо. БНСУ-ын Хяналт шалгалт, аудитын Зөвлөлийн гишүүн, төлөөлөгч Чүнг Кил Ён цаашид хамтарсан аудит хийх, гүйцэтгэлийн аудитыг харилцан хөгжүүлэх хүсэлт  илэрхийлжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top