”Монголын төмөр зам”-ын гүйцэтгэх захирлаар Б.Цэнгэлийг томилжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 14

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Болд овогтой Цэнгэлийг энэ сарын 08-ны өдөр тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хуралдаанаар томиллоо. Б.Цэнгэл нь 1968 онд Улаанбаатар хотод төрсөн.

1985 онд Дархан хотын 3 дугаар 10 жилийн дунд сургууль, 1990 онд хуучнаар ЗХУ-д Иванаво хотын Улсын Их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, 2001 онд Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистраар тус тус төгссөн.

Б.Цэнгэл нь 1990-1992 онд Дархан хотын Ардын шүүхэд нарийн бичгийн дарга, 1992-1996 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд Зохион байгуулагч, 1997-1998 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд Хуулийн зөвлөх, 2000 оны 01-06 дугаар сард Шүүхийн ерөнхий зөвлөлд менежер, 2001 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газарт албаны дарга, 2001-2002 онд Гаалийн ерөнхий газрын Хяналтын шуурхай албаны дарга, 2002-2003 онд Гаалийн ерөнхий газрын Хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх хэлтэст Гаалийн улсын ахлах байцаагч, 2003-2006 онд Улаанбаатар дахь Гаалийн газарт Орлогч дарга, 2006-2008 онд Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга, 2008-2009 онд Зам, тээвэр аялал жуулчлалын яамны харьяа Тээврийн үйлчилгээний төвийн захирал, 2009-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Авто тээврийн газрын дарга, 2012 оны 01 дүгээр сараас 2012 оны 09 дүгээр сард Зам, тээвэр барилга хот байгуулалтын дэд сайд, 2013-2015 онд МАН-ын Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх, 2015 онд Гаалийн ерөнхий газрын даргын албан үүргийг тус тус гүйцэтгэж иржээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
herhehiig(66.181.182.187) 2017 оны 12 сарын 13

MERGEJLIIN BUS HUN BNA

0  |  0
Cg(66.181.176.164) 2017 оны 12 сарын 13

Avto zamiin meregjilgui nohor zam brih bogon joolodohiig zaahna dee

0  |  0
ХУЛГАЙЧ(202.179.27.160) 2017 оны 12 сарын 13

МАН-ЫН ИДЭХ НЭГ ХООЛ НЬ ЭНЭ БАЙЖ ДЭЭ.

0  |  0
Top