“АНУ терроризмыг экспортлогч орон” гэх маш нууц материал дэлгэгдлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 14

Ийм гарчигтай, АНУ-ын Тагнуулын төв газрын маш нууц материалууд Wikileaks сайтад тавигджээ. Уг материалд Ирландын салан тусгаарлах бүлэглэлийг Ирландын америкчууд санхүүжүүлдэг зэрэг “Маш нууц”-ын зэрэглэлд багтдаг мэдээллүүдийг нийтэлжээ. “Улаан товчоо” хэмээх хэмээх уг баримт бичгийг товчлон хүргэе.

Нийтэд ихэд дэлгэрсэн “Алан хядагчид алан хядах бүлэглэлүүд зөвхөн лалын хэт даврагчид, Өмнөд Ази, Африк, Ойрхи дорнодын иргэдтэй холбоотой байдаг” гэсэн ойлголт нь ташаа дүгнэлт бөгөөд тэдний ихэнх нь АНУ-ын иргэн, адаглаад л тэнд төрж өссөн иргэд байдаг. Жишээ нь хоёр жилийн өмнө АНУ-ын иргэн таван залуу АНУ-ын эсрэг ариун дайн “Жихад”-д нэгдэх зорилгоор Виржиниагааас Пакистаныг зорьсон. Эдгээр залуусын эцэг эх нь Холбооны мөрдөх товчоонд хандсан бөгөөд Пакистаны эрх баригчид залуусыг Аль Каида бүлэглэлийн сургалтад хамрагдаж байх үед нь амжиж баривчилжээ. АНУ-ын иргэн Дэвид Хедли гэгч Энэтхэгийн Мумбай хотноо дэлбэрэлт зохион байгуулж 160 гаруй хүний аминд хүрсэн байна.

Мөн үе, үе халуун цэг болж хувирдаг Ирландын чөлөөлөх армийг америкчууд санхүүжүүлдэг байна. Тэртээ 1880 онд Na Gael бүлэглэлийн гишүүн америкийн иргэн Скотланд Ярдыг дэлбэлж байв. Ирландын үндэсний армид туслах хороо гэгч байгууллага 1960-аад оны эхээр АНУ-д байгуулагдсан бөгөөд энэ байгууллагаас илгээгдсэн ихэнх хөрөнгийг зэвсэг худалдан авахад зориулдаг байжээ. Дэлхийн ¹1 алан хядах бүлэглэл гэж тооцогддог Аль Каида бүлэглэл нь юун түрүүнд хилийн чанадад ажиллаж буй АНУ улсын иргэдийг элсүүлж авахыг эрмэлздэг бөгөөд АНУ-ын паспорттой иргэн дэлхийн аль ч улсад визгүй зорчдог явдал нь тэдэнд маш том боломж олгодог ажээ. Тиймээс ч АНУ-ын эрх баригчид хэн нэгэн лалын шашинт иргэд бус өөрийн улсын иргэдээ хардаж сэрдэн шалгадаг байна. АНУ анх хэрэглээндээ нэвтрүүлсэн Youtube, Twitter, Facebook зэрэг интернэт сайтууд нь алан хядагчдад хоорондоо харилцаж, мэдээлэл солилцох хамгийн их боломж олгодог ажээ.    

 

С.Төгөлдөр  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч(203.169.50.106) 2017 оны 12 сарын 14

Сүртэй нэртэй даржин нийтлэл гэж үүнийг хэлнэ.

0  |  0
Top