УИХ-ын гишүүн Д.Гантулга: Миний амьдрал боломжоор бороо орсон юм шиг байдаг

ДЭЛХИЙ ЕРТӨНЦИЙН ӨНГӨ ТӨРХИЙГ ЗАЛУУС ТОДОРХОЙЛНО

Ихийг хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн яваа залуу үеийн манлайлагчдыг урин залдаг “Шинэ үе” булангийнхаа энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн, Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны Ерөнхийлөгч Д.Гантулгыг урилаа. Тэрбээр одоогийн УИХ-ын хамгийн залуу гишүүн бөгөөд УИХ-д залуу үеийнхний бодит, тод дуу хоолой болж байгаа нэгэн юм.

Энэ УИХ-ын хамгийн залуу гишүүн бол та. Ер нь тань шиг ийм залуудаа төр түшилцсэн эрхэм ховор байх?

Монгол Улсад долоон удаа парламентын сонгууль болж, хоёр хүн хамгийн залуудаа буюу 28 насандаа УИХ-ын гишүүнээр сонгогдсоны нэг нь би. 1992 онд Налайх дүүргээс Дааданхүүгийн Батбаатар гэж хүн 28 насандаа УИХ-д сонгогдож, гишүүн болж байсан түүх байдаг юм билээ.

Та УИХ-ын гишүүдээс анхлан хагас жилийнхээ тайланг олон нийтэд тайлагналаа. Өнгөрөгч зургаан сарын хугацаанд хэр их ажил амжуулсан гэж дүгнэв?

Би гишүүн болсноос хойш зургаан сарын хугацаанд яг юу хийж бүтээснээ сонгогчдодоо тайлагналаа. Ер нь гишүүд тогтмол тайлагнаад сурчихвал олон түмэн мэдээлэлтэй болж, харилцаа холбоо сайжирч таарна. Гишүүн байх дөрвөн жилийн хугацаандаа би найман удаагийн тайлан гаргах юм.

Залуу улстөрчдийг ярих юм багатай, туршлагагүй гэж дүгнэх гээд байдаг. Та ямар бодолтой байдаг вэ?

Залуу хүн туршлага багатай, хөгшин хүн туршлагатай гэх нь өрөөсгөл юм. Жишээлбэл, олимпийн аварга болж байгаа, урлаг соёлд од болон гялалзаж, тив дэлхийн мисст өрсөлдөж байгаа хүмүүсийг хараарай дандаа залуучууд байдаг. Энэ дэлхий ертөнцийн өнгө төрхийг залуус тодорхойлж байна. Залуу үе гэдэг чинь “Шинэ үе”. “Шинэ үе” гэдэг бол шинэ мэдлэг, шинэ арга техник, шинэ туршлага, шинэ хандлага. Харин ахмад үеийнхэн гэдэг туршлага, түүнийг тогтоон барьж тэнцүүлж буй хүч юм. Энэ хоёр үе хамтарч байж их үйлийг хийнэ. Энэ удаагийн парламентад сонгогдсон Д.Гантулга гэдэг хүнийг улс төр, нийгмийн амьдралд шинэ залуу үеийг хүсэн хүлээсэн иргэдийн нийт хандлага гаргаж ирсэн. Ард иргэд залуучуудын дуу хоолойг улстөрд сонсохыг хүссэн байна. Тиймээс тэрхүү том давалгааны илэрхийлэл юм.

Өнгөрсөн хагас жилийн хугацаанд ард иргэдийн хүсэн хүлээсэн “Шинэ үе” байж чадсан уу?

Гишүүн гэдэг парламентад сонгогдчихоод дөрвөн жилийн дараа иргэдтэйгээ уулздаг хүн байж болохгүй. Миний хувьд энэ хагас жилийн хугацаанд хамгийн олон удаа тойрогтоо ажилласан байна. Учир нь Д.Гантулга гэдэг хүн ард түмний төлөөлөл болж сонгогдсон болохоос биш дарга болж суух гэж сонгогдоогүй юм. Тиймээс намайг сонгосон тэр ард түмний санаа бодлыг байнга сонсож, түүнийгээ энд ирээд илэрхийлэх ёстой. Чуулган завсарлахаар 21 аймагт ажиллахаар төлөвлөж байна. Мөн залуу малчдад туслах аяныг эхлүүлж, малчдынхаа урам зоригийг сэргээж, монгол өв уламжлалаа авч үлдэх гэсэн тэр сэтгэлд нь дэм үзүүлэхээс гадна дээд сургууль төгссөн ч мал маллаж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх хүсэлтэй залуучуудыгаа дэмжиж “Малжуулах аян”-ыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнийг урлагийнхан тэр дундаа “Увертюра” хамтлаг дэмжиж, 21 аймагт тоглолт зохион байгуулан олсон орлогоо залуу малчдынхаа төлөө зориулахаар болсон. УИХ-ын гишүүн зөвхөн тойргоо “малладаг”, тойргийнхоо төлөө дуугардаг, тойргийнхоо л ажлыг амжуулдаг байж болохгүй. Учир нь УИХ-ын гишүүн гэдэг Монгол Улсад хэрэгждэг хуулийг баталж, нийт иргэдийн өмнөөс дуугарах ёстой хүн. О.Баасанхүү гишүүн шиг зөвхөн Эрдэнэтийн тухай яриад сууж болохгүй. Тиймээс би энэ дөрвөн жилийн хугацаанд дэлхийгээр тархан амьдарч буй монголчууд, 21 аймгийнхаа бүх хүнтэй уулзана.

Тойрог гэж ярьснаас сонгуульд мэдээж ялагдана гэж өрсөлдөхгүй. Гэхдээ залуу хүний хувьд намайг хэр хүлээж авах бол гэж бодож байв уу?

 Намайг тойрогтоо очиход “Та хэн бэ, хаанаас гараад ирэв ээ” л гэсэн. Мөн би сонгогчдодоо нэг л зүйлийг хэлсэн. “Би залуу үеийн төлөөлөл болж ирлээ. Та бүхэн цэл залуухан Ю.Цэдэнбал гэдэг хүнийг 24-хөн настай байхад нь Монгол төрийн нэгдүгээр хүн болгож байсан түүх тодоос тод бичээтэй байгаа. 28 настай Д.Сүхбаатарыг Монгол Улсын жанжин болгоод бүх цэргээ удирдуулсан түүх байна. Их эзэн Чингис хааныг арав гаруйхан настай байхад нь үеийн найзууд нь тойрон хүрээлж, үндэсний баатар болтол нь өргөж явсан. Тэр бүү хэл дэлхийн түүхэнд Д’Жанна Дарк хэмээх 16-хан настай охин Франц орныг Англичуудын эсрэг босгож, цэрэг арми удирдан эх орноо тусгаар тогтнуулсан түүх бий. Тиймээс нас бол тоо юм. Хүн төрдөг гэж боддог. Зарим нь дуулж, бүжиглэх гэж зарим нь олон түмний төлөө ажиллах гэж төрдөг. Би өөрийгөө олон түмэн, энэ нийгмийн төлөө ажиллах гэж, аз жаргал итгэл үнэмшил авах гэж амьдардаг хүмүүсийн нэг гэж сэтгэдэг” гэж хэлээд уулзалтууд эхэлсэн. Тиймээс би танигдахын төлөө зүтгэсэн. Тэгээд сонгогдсон. Ер нь 260 мянган гишүүнтэй том намын Удирдах зөвлөлд орно гэдэг, намын дэргэдэх байгууллагын ерөнхийлөгч болно гэдэг, Ерэн жилийн түүхтэй намаас 76 гишүүний нэг болно гэдэг амаргүй. Тэр дундаас УИХ-д нэр дэвшээд АН-ын том лидерийг ялна гэдэг хувь заяа, хариуцлага юм. Олон түмэн чинь ухаантай шүү дээ.


ЗАЛУУ ҮЕ ГЭДЭГ ЧИНЬ “ШИНЭ ҮЕ”. “ШИНЭ ҮЕ” ГЭДЭГ БОЛ ШИНЭ МЭДЛЭГ, ШИНЭ АРГА ТЕХНИК, ШИНЭ ТУРШЛАГА, ШИНЭ ХАНДЛАГА. ХАРИН АХМАД ҮЕИЙНХЭН ГЭДЭГ ТУРШЛАГА, ТҮҮНИЙГ ТОГТООН БАРЬЖ ТЭНЦҮҮЛЖ БУЙ ХҮЧ ЮМ. ЭНЭ ХОЁР ҮЕ ХАМТАРЧ БАЙЖ ИХ ҮЙЛИЙГ ХИЙНЭ.

Таны улс төрд орох карьер Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооноос эхтэй гэж ойлгодог. Одоо үйл ажиллагаагаа явуулж буй хамгийн том намын дэргэдэх, оюутны байгууллага танайх болж байна?

Улстөрийн карьер зурахдаа хүмүүс хэд хэдэн зүйлийг боддог юм билээ. Намайг гишүүн болсны дараа их олон хүн, олон баян айлын хүүхэд “Ийм залуугаараа чи гишүүн болж байгаа юм чинь, би 2020 онд гишүүн болно. Чи бол юу ч үгүй мөртлөө гишүүн болоод байхад би юм юмтай болохоороо гишүүн болно” гэж хэлж байсан. Би найзууддаа “УИХ-ын гишүүн болно гэдэг олон хүний итгэл, сэтгэлийг татна гэсэн үг. Хүмүүсийн сураагүйг сурсан гэдгээрээ далайлгаж, үзээгүйг үзсэн, идээгүйг идсэн, уншаагүйг уншсан, өмсөөгүйг өмссөн гэдгээрээ гайхуулж болдоггүй юм аа. Тиймээс та бүхэн минь олон түмэнтэйгээ ойр бай. Тэдний дэргэд очиж ажилла. Тэгж байж олон түмний хайр, итгэлийг олно гэж хэлсэн.

Тиймээ. Таны хөрөнгө орлогын мэдүүлэг нэг хэсэгтээ л олны анхаарлыг татаж байсан?

Тухайн үед миний хөрөнгө орлогын мэдүүлгийг харсан хүмүүс “Юу ч үгүй гишүүн” гэж нэрлэж байсан. Би байргүй, машингүй, өргүй, авлагагүй, зээлгүй, хадгаламжгүй... Гэхдээ тэд байхгүй ч би олон түмнийг итгэлийг татаж чадсан. Тиймээс би залуусдаа мөнгө хурааж, их мэдлэг эзэмших гэж биш хүний сэтгэлийг хураах тухай бодож улс төрд ороорой гэж зөвлөж, захидаг. Ингэхийн тулд улс төрийн зөв карьер зурах ёстой. Тэр нь том дарга болно гэсэн үг биш.

Таныг сонгогдсоны дараа хэвлэл мэдээллүүд улс төрийн нэг шинэ өнгө гарч ирлээ гэж бичиж байлаа?

Улс төрд зүгээр дарга болохын төлөө бус өнгө болохын төлөө зүтгэх ёстой. Энэ улс төр, парламент гэдэг бол солонго шиг байгууллага байх ёстой. Ахмадууд, эрдэмтэд, хуульчид, эдийн засагчид, малчид, эмэгтэйчүүд улс төрд орж, ард иргэдийг төлөөлж, тойрч суугаад гурван сая монгол хүний төлөө хууль батлах ёстой. Улс төр гэдэг бизнесийнхний, дарга нарын, ах нарын цуглаан биш шүү дээ. Хэн ч ард түмнийг бүгдийг нь төлөөлж чаддаггүй юм аа. Тиймээс ард түмний нэг хэсгийн төлөөлөл болох хэрэгтэй.

Монгол Улс 26 жилийн дараа дахин “Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн агентлаг”-тай болж байна. Энэхүү агентлагийг дахин бий болоход бодитой нөлөөлсөн хүн бол та?

“Хамгийн залуу” гэх тодотголтой гишүүн болсны хувьд залуучуудын асуудлыг нэн тэргүүнд ярих ёстой гэж бодож байгаа. Тиймээс Хүүхдийн төлөө Үндэсний газрыг “Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар” болгоё гэсэн санал гаргаж, батлууллаа. Монгол Улсын хамгийн том асуудал бол гэр бүл салалт. Өнөөг хүртэл Монгол Улс залуусын орон гэж яригддаг атлаа залуу гэр бүлийн асуудлыг орхигдуулж ирсэн байна. Маш олон залуу амьдралаа, гэр бүлээ авч явахын тулд хөдөө рүү, харь улс руу явчихаж. Бичиг баримт дээр гэр бүлтэй гэх боловч, энэ нь нэр төдий зүйл болсон байна. Тиймээс гэр бүлийн асуудлыг ярьдаг, тэдний төлөө хууль тогтоомж, бодлого гаргахын тулд өдөр бүр санаа оноогоо чилээдэг төрийн агентлагтай болно гэдэг маш том дэвшил юм.


ӨМНӨХ ИХ ХУРАЛД БАЙСАН С.ГАНБААТАР, ӨНӨӨГИЙН С.ЖАВХЛАН НАРЫГ АВЧ ҮЗЬЕ. НЭГ НЬ МИНИЙ САЙН АХ, НӨГӨӨХ НЬ САЙН БАГШ МИНЬ. ХҮНИЙХ НЬ ХУВЬД ЭНЭ ХОЁРЫГ БИ ХҮНДЭЛДЭГ. ГЭХДЭЭ ТЭД МОНГОЛЫН ТӨРД ЯМАР БОДЛОГО ГАРГАВ. ЯМАР БОДЛОГО ГАРГАЖ ЧАДАХ ВЭ ГЭВЭЛ БИ ОГТ ЧАДАХГҮЙ ГЭЖ ХАТУУ ХЭЛНЭ.

Энэ Засгийн газрыг мэргэжлийн гэж нэрлээд байгаа. Яг таны хэлсэнчлэн солонго шиг байж чадаж байна уу?

Одоогийн Засгийн газар хоёр давуу талтай. Нэгдүгээрт, залуу хүмүүс маш олон сонгогдсон. Төрийн сайдууд нь, хэрэг эрхлэх газрын дарга нь залуу хүн болсон. Маш олон хүн анх удаа, шинээр сонгогдсон. Шинэ хүн, залуу хүмүүс өнөөдрийн төлөө бус маргаашийн төлөө зүтгэдэг. Тиймээс энэ Засгийн газрын гишүүд, сайд нарыг би чадахаараа зүтгэж, чадлаараа хичээж байгаа мэргэжлийн хүмүүс гэж бодож байгаа.

Магадгүй та МАН-ын гишүүн биш байсан бол улстөрд орж чадах байсан болов уу?

Улс төрд орохын тулд намд элсэх ёстой. Бие даагч болоод гишүүн болж болно л доо. Жишээлбэл, Өмнөх их хуралд байсан С.Ганбаатар, өнөөгийн С.Жавхлан нарыг авч үзье. Нэг нь миний сайн ах, нөгөөх нь сайн багш минь. Хүнийх нь хувьд энэ хоёрыг би хүндэлдэг. Гэхдээ тэд Монголын төрд ямар бодлого гаргав. Ямар бодлого гаргаж чадах вэ гэвэл би огт чадахгүй гэж хатуу хэлнэ. Тиймээс олон түмэнд ашигтай, хэрэгтэй хууль батлуулъя гэж бодож байгаа бол улс төрийн намд байх ёстой. Монголд МАН, АН гэсэн хоёр л том нам байна. Миний орж болох намын жагсаалтын нэгдүгээрт Ардчилсан нам байсан. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхад нь би “Монголын лектор” төвд дэмжээд, хэлэх үгийг нь бичээд сууж байлаа. “Монголын лектор” төвийн захирал маань ч АН- ын хүн байлаа. Ингээд бодохоор надад АН-д орох шалтгаан их байсан. Гэхдээ би ороогүй. Орохгүй байх хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт, Монгол Улсын хөгжлийн цаашдын ирээдүйн чиг хандлагыг сайжруулж, эдийн засагт тогтвортой өсөлтийн гаргахын тулд төрийн хатуу, чанга зохицуулалт хэрэгтэй. Монголчууд засаг захиргаанд байх тусмаа чамбайрч, ажил төрөл хийдэг. Эсрэгээрээ чөлөөтэй ардчилсан байх тусмаа “ардчилсан” гэх нэрийн дор хамаг зүйлийг замхруулдаг хүмүүс. Тиймээс либерали үзлээр явах цаг нь болоогүй. Яваандаа явах ёстой. Гэхдээ 20 жил хэрэгтэй.

Аль нэг намын гишүүн биш бол албан тушаал хашихад хэцүү болсон. Тэр тусмаа залуу хүмүүсийн хувьд?

 Үүнийг хоёр талаас нь харах хэрэгтэй.

Нэгдүгээрт, тухайн засаг төрийг барьж байгаа нам мөрийн хөтөлбөр дэвшүүлээд, түүнийгээ биелүүлэхийн тулд нэг үгтэй, нэг бодлоготой явах хэрэгтэй болдог. Тэгэхийн тулд тухайн засаг захиргааны бодлогыг хэрэгжүүлэх хүмүүс нь нэг өнгөтэй байх хэрэгтэй. Энэ бол дэлхийн жишиг. Цаашдаа ч ийм байна. Энэ удаагийн сонгуулиар МАН ялалт байгуулж, олонх болсон. Тиймээс албан тушаалтнууд МАН-аас сонгогдсон. Энэ бол зөв. Эсрэгээрээ ялагдвал бүгдээрээ халагдана. Улстөр гэдэг ялдаг, ялагддаг. Ялсан нь эрх ямбаа хүртдэг, ажил төрлөө хийдэг, хариуцлагаа үүрдэг. Ялагдвал арчигддаг түүхтэй. Хоёрдугаарт, төрийн жинхэнэ албан хаагч гэж байна. Энэ бол аль ч намын харьяалалгүй төрийн жинхэнэ албан хаагчийг хэлнэ. Энэ хүмүүсээр байнга тоглож, шоглож болохгүй. Өнгөрөгч дөрвөн жил тэдний арчааг нь алдтал тоглосон. Иймээс төрийн хүч сульдсан. Төрийн хүч сульдахаар төр засгийн бодлого унаж, түүнийг дагаад эдийн засаг унасан. Энэ том сургамж бий учраас МАН битгий алдаасай. Төрийн жинхэнэ алба хаагчдаа бага оролдоосой. Төрийн ажил хийж байгаа хүнийг халж солих нь сайн үр дүг авчрахгүй. Тиймээс бид төрийн албаны тухай хуулийн төсөл дээр ажиллаж байна.

ЗОРИЛГООСОО ХЭЗЭЭ Ч БИТГИЙ УРВА. ӨӨРТӨӨ БАЙХГҮЙ ЗҮЙЛД БИТГИЙ ШАНАЛ. БАЙЛГАХЫН ТӨЛӨӨ ХИЧЭЭ. БОЛОМЖ ДАНДАА ГАРДАГ.

“Боловсролын зээлийн сан” байгууллах асуудалд та маш их анхаарал хандуулж, батлагдах хүртэл нь хүчтэй дуу хоолой болсон. Аль ч Засгийн газар оюутнуудыг алагчлах гээд байдаг тал ажиглагддаг?

Би чуулганы хуралдаан дээр “70200-гаас оюутнууд шаардлагатай бол татгалзахад бэлэн байна. Улс орны ирээдүй бол улс төрчид бус улс оронд амьдарч байгаа бүх хүмүүс юм. Тиймээс залуус нэг удаа авахаа болиод өгөхийн төлөө зүтгэхэд бэлэн байна. Өнөөдөр оюутан залууст 70200-г өгөх бус “Боловсролын зээлийн сан”-г байгуулаад өгөхөд “баярлалаа” гээд алгаа тосоод авах Монголын мянга мянган оюутан байна” гэж хэлсэн. Сүүлдээ 70200-г сар бүр өгдөг гэдэг ч сардаа өгдөггүй, удаж удаж жагсаал цуглаан хийхээр өгдөг болсон. Гэтэл сургалтын төлбөр ч маш өндөр болж, хүн бүр төлбөрөө шууд төлөөд сурч чадахгүй болсон. Үүнээс болоод маш олон оюутан сүүлийн дөрвөн жил сургууль завсардсан. Энэ асуудлыг шийдвэрлэх зөв гарц бол “Боловсролын зээлийн сан” юм. Үүнийг чуулганы хуралдаан дээр хамгийн их ярьсан хүн бол би. Одоо энэ асуудал шийдэгдэж, Монголын оюутнууд зээл аваад сургуульдаа сурах боломжтой боллоо. Дараа нь ажилд ороод зээлсэн мөнгөө бага багаар нь төлж болно. Энэ шийдвэр бол оюутан залуусын хувьд ухарсан бус урагшилсан алхам болсон.

Дээд боловсролын салбарт ер нь шинэчлэл хэрэгтэй гэж үздэг биз дээ?

Монголын боловсон хүчний бодлого бүхэлдээ алдагдсан гэж хэлэхэд болно. Яагаад гэхээр англи хэлний орчуулагч, эдийн засагч, хуульч хэрэгтэй гэхээр мянга мянгаар суралцаад байдаг. Гэтэл яг зах зээл дээр байгаа ажлын байрны эрэлт нь огт өөр байсан. Тухайн ажлын байранд 10-30 хүн хэрэгтэй байхад тэр мэргэжлээр жилд 1000 оюутан төгсөхөөр яах вэ. Төр одоог хүртэл зохицуулалт хийгээгүйгээс болоод зарим мэргэжил хэт их, зарим мэргэжилтэн огт байхгүй болоод маш олон ажилгүй хүн, дипломтой худалдагч, таксины жолооч нар бий болсон.

МИНИЙ АМЬДРАЛ БОЛОМЖООР БОРОО ОРСОН ЮМ ШИГ БАЙДАГ

Та анх хэрхэн оюутан болж байв?

Анх 2005 онд Улаанбаатарт оюутан болж ирэхдээ би 120 мянган төгрөгийн сургалтын төлбөртэй орж ирж байлаа. Тухайн үед сургалтын төлбөр 300 гаруй мянган төгрөг байсан. Би анхнаасаа л эдийн засагч болно гэж бодож байсан ч улсын сургуульд орж чадаагүй. Хотод ирээд “Сан” дээд сургуульд сурсан. Захирал дээрээ бүх тодорхойлолт, өргөмжлөлөө бариад, медалиа зүүгээд “Сургуулийн шилдэг төгсөгч”, “Аймгийн шилдэг удирдагч хүүхэд” гэх гуншингуудаа хэлээд л орсон. Тэгэхэд захирал маань намайг Төрийн санд хамруулж өгье гэсэн. Ингээд би 120 мянган төгрөгөө төлөөд Төрийн сангийн зээлэнд хамрагдсан. Хоёрдугаар курст ордог жилээ би “Сургуулийн шилдэг оюутан”, “Үндэсний шилдэг илтгэгч” болчихсон байсан. Тэгсэн чинь сургуулиас шилдэг оюутныхаа төлбөрийг 40 хувь хөнгөлөхийн сацуу үндэсний тэмцээнд түрүүлсэн учраас дахин 40 хувь хөнгөлж өгсөн. Дээр нь Төрийн сангаас мөнгө орж ирээд би 150 мянган төгрөгийн зөрүү мөнгө авч байсан. 3, 4 дүгээр курстээ буюу 2008 онд “Монголын лектор” төвийн сургалт хариуцсан захирал болчихсон байхдаа Сангийн сайд асан Н.Баяртсайханы сонгуулийн ажилд тусалж, хэлэх үгийг нь бэлдэж өгч байлаа. Хэдийгээр тэр сонгуульд Н.Баяртсайхан дарга ялалт байгуулж чадаагүй ч гэсэн “Дүүдээ их баярлалаа. Чамайг улс төр нийгмийн амьдралд орж ирнэ гэдэгт чинь итгэдэг шүү. Ах нь дүүгийнхээ хоёр жилийнх нь төлбөрийг төлчихсөн” гэж байсан. Ингээд би дөрвөн жил сургуульдаа сурахдаа 30 мянган төгрөгийн ашигтай сурсан байдаг юм. (инээв)


Та зорьсондоо заавал хүрдэг хүн байх нь ээ?

Зорилгоосоо хэзээ ч битгий урва. Өөртөө байхгүй зүйлд битгий шанал. Байлгахын төлөө хичээ. Боломж дандаа гардаг. Миний амьдрал боломжоор бороо орсон юм шиг байдаг гэж боддог шүү. Олон ах эгч, нутаг усны маань буян заяа түшдэг байх. -Ах, эгч нар минь надад “Чи энэ ураг удмынхаа нэрийг өндөрт өргөж явахын тулд төрсөн хүн. Түүнийг чинь бий болгохын тулд тус болохоор бид төрсөн. Тиймээс хамтдаа удмынхаа нэрийг өндөрт өргөе” гэж хэлдэг учраас би их хичээдэг. Хүн юуны төлөө төрнө түүнийхээ төлөө амьдрах ёстой. Би олон нийт нийгмийн төлөө явах гэж л төрсөн юм байна. Тэрнийхээ төлөө л ажиллаж байна.

Улстөрч байх хэцүү байна уу?

Гишүүн болно гэдэг бүх юм нь сайхан биш. Яг үнэндээ хүн бүхэн гоочилно. Зүгээр байж байгаад л “76 мангуу” гээд л мэдээ гарна. Тэгээд харахаар дотор нь би байна. Намайг энд ороогүй байсан бол хэн ч тэгж муулахгүй. “Монголын залуу үеийн ямар сайхан залуу вэ” гэж магтдаг байснаа маргааш нь “мангуу 76”- гийн нэг болчихоор сонин биз дээ. Гэхдээ нэг зүйл нь чухал. Тэр нь “Бид үр хүүхэд, улс орныхоо төлөө шийдвэр гаргаж байгаагаа мэдэх, мэдрэх, түүний төлөө зүтгэж байгаагаа ойлгоно” гэдэг бол энх цагийн эх орны тэмцэл юм.

Гишүүн болохоор иргэдээс ирэх өргөдөл гомдол, санал хүсэлт тасардаггүй гэдэг?

 Нэг уулзалт зохион байгууллаа гэхэд хамгийн багадаа 30 өргөдөлтэй гарч ирдэг. Тал нь өвдсөн зовсон, эмчилгээний мөнгө өгөөч гэсэн байх бөгөөд үлдсэн нь сургууль соёл, гэр бараа, сургалтын

“БИД ҮР ХҮҮХЭД, УЛС ОРНЫХОО ТӨЛӨӨ ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙГААГАА МЭДЭХ, МЭДРЭХ, ТҮҮНИЙ ТӨЛӨӨ ЗҮТГЭЖ БАЙГААГАА ОЙЛГОНО” ГЭДЭГ БОЛ ЭНХ ЦАГИЙН ЭХ ОРНЫ ТЭМЦЭЛ ЮМ. “БИД ҮР ХҮҮХЭД, УЛС ОРНЫХОО ТӨЛӨӨ ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙГААГАА МЭДЭХ, МЭДРЭХ, ТҮҮНИЙ ТӨЛӨӨ ЗҮТГЭЖ БАЙГААГАА ОЙЛГОНО” ГЭДЭГ БОЛ ЭНХ ЦАГИЙН ЭХ ОРНЫ ТЭМЦЭЛ ЮМ.

төлбөр гэсэн зүйлсийн дэмжлэг хүссэн байдаг. Ихэнх нь мөнгөний асуудлаар... Гэхдээ олон түмэндээ хандсан ажлын санал, бизнесийн төсөл барьсан цөөн хэд бас байна.

Та ямар нэгэн байдлаар тусламж үзүүлж байв уу?

УИХ-ын гишүүн нэг ч томилгоо хийдэггүй, мөн гишүүн боллоо гээд тэрбумтан болж байна гэсэн үг биш шүү дээ. Тиймээс гэр өгч, арга хэмжээ санхүүжүүлж, ажил албан тушаалд хүн томилж чадахгүй. Би тойргийнхондоо “Хувь хүний асуудал надад тавибал би нэгийг ч шийдэж чадахгүй. Шийдэж чадах байсан ч чадахгүй. Яагаад гэвэл нэг хүнд нь шийдэж өгөөд нөгөөд нь шийдэж өгөхгүй болохоор бөөн хэрүүл болдог. Тиймээс би нэг ч хүний хувийн асуудал шийдэхгүй” гэж хэлсэн, тохирсон. Харин “Олон түмний эрх ашгийн асуудлыг хөндсөн зүйл байвал олноороо нэгдэж байгаад надад хандаарай. Тэрхүү олон нийтийн асуудлыг тань шийдэхийн төлөө би гар өргөж, ханцуй шамлаж зүтгэнэ. Ахмадын холбоогоороо нийлээд ахмадын асуудал шийдүүлэхээр ороод ирээ. Харин эсрэгээрээ хувь ахмад орж ирээд хувийн асуудал шийдүүлэх гэвэл би шийдэж өгөхгүй” гэж хэлсэн. Яагаад гэвэл энэ бол зарчим.

Таны хувьд хөгжил гэж юу вэ?

 Хөгжил гэдэг бол ямар нэгэн эрсдэлийг даван туулах арга замаа тодорхойлчихсон тэр улс орныг хэлж байгаа юм. Монголд нэг эрсдэл тулгарахад нийтээрээ учраа олохгүй тийм орон болчихоод байна. Тиймээс цаашдаа Монгол Улс эрсдэлийн удирдлагыг хийх ёстой. Үүнийг шийдчихвэл Монгол хөгжинө.

Таны бахархал юу юм бэ?

Гаднын зарим хүмүүстэй уулзахаараа би “Чингис бид хоёр нэг нутагт төрсөн” гэж хэлдэг. Хүмүүс Хэнтийгийнх гэхээр буриад уу гээд байдаг. Би халх. Би бардам хүн биш. Өөрийнхөөрөө л эр хүн.

Тэгвэл итгэл үнэмшлийн хувьд?

Надад маш олон итгэл үнэмшил бий. Тэдгээрийн хамгийн дээд нь өөртөө итгэх. Өрөөл бусдад найдах бус өөртөө итгээд итгэсэндээ хүрэх ёстой. Энэ бол хамгийн аз жаргалтай амьдрал юм. Өнөөгийн залуус мэдлэг, туршлага багаасаа бус өөртөө итгэх итгэлгүйдээ амжилтад хүрч чадахгүй байна.

Таны хэлэх дуртай үг юу вэ?

Бодол амилж, хүсэл биелдэг. Таны хувьд найз гэж хэн бэ.

Хэр олонд хүрээлэгдсэн хүн юм бол...?

Бие биенээ нөхөж чаддаг хүмүүсийг нөхөрлөл гэж байна. “Нөхөд” гэдэг бол бие биетэйгээ яв цав нийлдэг, яг адилхан хүмүүсийг хэлдэггүй. “Нөхөд” гэдэг огт өөр үзэл бодол, авьяас чадвартай бие биенийгээ нөхөж чаддаг байх учиртай. Ийм нөхдийг найз гэж ойлгодог. Би нөхөдтэй, хамт олонтой, гэр бүлтэй, ах дүүстэй хүнээр хүрээлүүлсэн хүн юм.

Ярилцсанд баярлалаа.

Уншигч олонтой маань уулзуулсан танд болоод “Зиндаа” сэтгүүлийн хамт олонд баярлалаа.

Ярилцсан О.Шинэтуяа

2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 60 )

ZOCHIN [ 112.72.11.109 ]      |     12-р сарын 20 -нд, 03:40 минутанд

HENTIIGIINHEN HEEGUI,HENTEI CH HAMAAGUI UM HUM,CHAD PAD gej unen yumdoo.

ZOCHIN [ 112.72.11.109 ]      |     12-р сарын 20 -нд, 03:40 минутанд

HENTIIGIINHEN HEEGUI,HENTEI CH HAMAAGUI UM HUM,CHAD PAD gej unen yumdoo.

ZOCHIN [ 112.72.11.109 ]      |     12-р сарын 20 -нд, 03:38 минутанд

EE CHAAVAAS DAA. BOGSOO ZAHIRCH CHADAHGUI GAJ DONTON ENE BID 2 IIN UHSENIIH N ULSTORCH VE. MONGOLIIN TOR ENE MUU NOVSHIIN ARDCHILAL GEECHIIG GARSNAAS HOISH HEDEN HULGAICH SHUNALTNUUD HUVAAJ IDSEN GAZAR SHOROONII TAMTAG L BOLJ ORHILOO.OVOG DEEDES MIN NUGELTNUUDIIG ORSHOO L GEHEES.

зочин [ 202.179.11.10 ]      |     12-р сарын 19 -нд, 12:43 минутанд

дэлхийгээр нэг хүчин хийхнэ дээ

mongol [ 27.123.214.107 ]      |     12-р сарын 19 -нд, 09:47 минутанд

bolomjiin huchin bna

Zochin [ 103.57.92.166 ]      |     12-р сарын 19 -нд, 03:38 минутанд

Huuhen huchindeh chini bas neg bolomj baisan ymuu Gantulgaa. Boroo oruulaad l ....aaaiiiinnn

Ohin [ 203.91.115.36 ]      |     12-р сарын 19 -нд, 03:37 минутанд

Ta bolomj gedgeeg ohid huuhnuuder tosoolood bgaa ym bish biz boojgoogoo zahirch chaddgui er hun d durgui shuu bi

Зочин [ 43.228.128.195 ]      |     12-р сарын 18 -нд, 05:26 минутанд

залуу насаараа гайхуулсан төисөг бэ бүгд л тэр залуу байсан залуу ч байгаа

irgen [ 43.228.128.195 ]      |     12-р сарын 18 -нд, 05:25 минутанд

Намын далбаанд гишүүн болчихоод олон зүйл хуцаад яахав дээ Аниа нартай явалдана бас зочин өгөөш хүүхнийг хүчиндэнэ естой боломжоор дүүрэн гар уу даа ичиг ичиг

kiuj [ 41.85.161.154 ]      |     12-р сарын 16 -нд, 07:34 минутанд

Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

Зочин [ 66.181.177.143 ]      |     12-р сарын 16 -нд, 02:24 минутанд

Одоо уг нь хүүхнээр бороо оруулдаг болчуул хүчингийн хэргээс хол явж чадах л юм байна энэ хүн

hahaha [ 185.39.141.6 ]      |     12-р сарын 15 -нд, 18:23 минутанд

bandaashniii duuli kkkk laliin ahan dvvs ali hediin ene bandaashiig . chuluugaar nvvlgeed nuguu ertunts rvv tonilgochihson

7 [ 202.9.43.232 ]      |     12-р сарын 15 -нд, 18:11 минутанд

40 дээш насныхныг УИХД нэр дэвшүүлэх хууль хэрэгтэй бн

Зочин [ 210.94.141.44 ]      |     12-р сарын 15 -нд, 08:03 минутанд

МИАТ р зорчич бдаа,бас согтуу хажууд сууж явсан орос хуухнийг оролдоод,архи нэхээд давтиргуйтэж өгсөн блээ,бандаажны хэргийнхаа өмнөхөн,үйлчлэгч нар яридаг юм блээ

Зочин [ 66.181.177.143 ] 12-р сарын 16 -нд, 02:25 минутанд

Тэгвэл энэ нөхөр чинь хормойн донтой юм биш үү

Лалар [ 103.57.95.111 ] 12-р сарын 16 -нд, 10:07 минутанд

Ажлын малаа хегшин хvн миссийн тэмцээнд орохуу бандийн шоо

Zo [ 103.229.122.73 ] 12-р сарын 17 -нд, 15:16 минутанд

Odoo hench bish bolsoon

зочин [ 66.181.161.82 ]      |     12-р сарын 15 -нд, 07:47 минутанд

Бандаашаа гөлөгөө тогос шиг гоёж.хөхөө шиг донгодсонч чинохойн гөлөг гичийнээс гарсан .гөлөгчинь

ХҮН [ 27.123.212.136 ]      |     12-р сарын 15 -нд, 04:50 минутанд

ЭНЭ НӨГӨӨ БАНДАЖ ГЭДЭГ БАЛАЙ МӨНҮҮ

zochin [ 66.181.184.167 ]      |     12-р сарын 15 -нд, 03:20 минутанд

NAAD YARIAD BAYGAA ZUYLIIG CHINI GANTS DOTOOJI CHINI L UGUY KHIISEN DEE

Нутгиин нэр бүү гута [ 202.9.42.193 ]      |     12-р сарын 15 -нд, 02:19 минутанд

Хуц энэ муу боов толгойныхоо байрлалыг мэддэггүй бузрыгаа эргүүлэн татаач хэнтиичүүд ээ! Төгссөн сургуулииг нь сан гэнээ иим хүчирхиилэгч нарыг гаргаж байгаа юм даа . Тэмбүү гоноррейн шинэжилгээг уих гишүүдээс авч баймаар байна шүү ичиг

Болд [ 203.91.115.40 ]      |     12-р сарын 15 -нд, 01:51 минутанд

Khund yos surtakhuun gej baikh yostoi! Yarj chaddag baij bolno kharin ner turuu bodokh l kheregteidee!

хэнтийчүүд асуудалта [ 202.180.218.38 ]      |     12-р сарын 15 -нд, 01:27 минутанд

хэнтийчүүд ямар шалиг хүмүүс вэ сда

Hvrel [ 103.26.193.91 ]      |     12-р сарын 15 -нд, 01:25 минутанд

Zaluu hvn neg muu yanhan husaa l biz. End yum bicheed bgaa er hvnii oromtsoguud bvgd l hvvhen naaj l yawsan bailgvi de. Er ni yawj yawj hvvhnvvd hvchindvvleh durtai baidag sh de

Санаа зовнигч [ 202.21.115.242 ]      |     12-р сарын 15 -нд, 01:04 минутанд

Боломжоор бороо орсон юм шиг байдаг юм бол боовоо халхлах БАНДААШАА өмсөж бай л даа хүү минь

монгол [ 122.201.21.33 ]      |     12-р сарын 15 -нд, 01:00 минутанд

Одоо цагт Боожгоогоо захирч сураад Төрөө зас гэдэг зүйр үг бий болж

Ах нь [ 122.201.21.33 ]      |     12-р сарын 15 -нд, 00:58 минутанд

Одоо ямар ч гоё юм яриад нэмэргүй Гантулгаа галт тэрэг аль эрт хөдөлсөн.

Алт [ 66.181.183.45 ]      |     12-р сарын 14 -нд, 15:11 минутанд

Энэ хүү одоо хүсэлтээрээ УИХ аас явах хэрэгтэй дээ, Хэнтийн тэнэгүүд хүчиндэгчээ татаж аваасай, УИХ ын гишүүд ч адилдаа адил годилдоо годилууд болжээ, энийг эгнээнээсээ хөөж нүгэлээ бага ч гэсэн нимгэлэх ухаан алга уу!!!!!!!!!!!!!!!!!

bi [ 99.203.17.15 ]      |     12-р сарын 14 -нд, 13:55 минутанд

chi Suhbaatar uu esvel Tsedenbal uu.Erhem bandaashaa.

Тугчин [ 66.181.176.70 ]      |     12-р сарын 14 -нд, 12:52 минутанд

БАНДААШИГ гишүүн боожгойноосоо бороо оруулж мэдэх л юм.

Бод [ 124.158.107.6 ]      |     12-р сарын 14 -нд, 10:56 минутанд

Сүхбаатар 28 настай жанжин болоогүйлдээ

zochin [ 66.181.161.3 ]      |     12-р сарын 14 -нд, 09:36 минутанд

Gantulgaa bandaash nerneesee yundaa ichdeg ym ur huuhduud chini bi bandaashiin huuhed geed ongirch yvag l dee

уншигч [ 202.9.43.96 ]      |     12-р сарын 14 -нд, 09:11 минутанд

Бандааж гуай? С Ганбаатар С Жавхлан хоёр бол чиний дэргэд түмэнд нүүртэй олонд танигдсан нэр цэвэр хүмүүс шүү.Чамаас илүү сэтгэж холыг харж улс Монголоо гэсэн сэтгэл тэдэнд бий.Харин чи бол луйварчин ах нарынхаа гарын үзүүрт гүйсэн энд тэнд гаагаа гээсэн байдаг л нэг бацаан шүү дээ.хэмжээгээ мэдэж амьдар

Шинэтуяа [ 202.9.41.150 ]      |     12-р сарын 14 -нд, 08:51 минутанд

Энэ хүний улс төрийн карьерт ард түмэн цэг тавьсан байхаа даа. Одоо юу гэж яриад ч нэмэргүй дээ.

Иргэн [ 202.9.43.145 ]      |     12-р сарын 14 -нд, 08:02 минутанд

Гэрээ засаад төрөө зас гэдэг үг чинь эд хөрөнгтэй болчоод гэсэн үг огт биш энэ залуу нийгмийг ардчилагч залуу холбооны удирдагч юм бол гишүүд нь балай амьтад байх шүү

Hdh [ 139.5.217.118 ]      |     12-р сарын 14 -нд, 08:01 минутанд

ehleed doodohoo zahirch surchihaad daraa ni ulstur yarisan ni deer baihaa hu nuguu bor halzan tulugnuudiin 1 munuusuu mun

joker [ 103.242.47.226 ]      |     12-р сарын 14 -нд, 07:37 минутанд

Za ene hvn ug ni hol ywna gj ooriigoo tosoolj bsan ni Ter bandaashnii vlgerees bolj togsow bololtoi. Ooriigoo eronhiilogch boloh yostoi hoon gj yridag bsiin gesen. Odoo yun eronhiilogch mantai boloh shiw. Muu neriig husawch arilahgvi ee gj enedee. 1 zvil helehed Ene yariltslaga 2017 onii 1 sard hewlegdsen bna ylgaj salgah heregtei. TOMDSON BANDAASH bas l goy nertei boljee ene zaluu

Hi [ 66.181.182.10 ]      |     12-р сарын 14 -нд, 07:23 минутанд

Nuguu hvvhen hvchendej shaasniigni yagaad asuugaagvi yum bol

zochin [ 202.9.40.244 ]      |     12-р сарын 14 -нд, 06:53 минутанд

shinetuya nertei setguulch maani bandaash nuhriig pyaldagdaj, doloogch, hulsnii bicheech boloo yu, ene bol bandaash nuhriin aajmaar humuusiin tarhiig ugaah zorilgoor niitluulj bga yavdal, humuus harin tiim ch amarhan martahgui blgui de, buruu bodoj bn, ternii orond ih hurliin gishuunese tudgelzeed shalguulchihaach,

БУРХАН [ 124.158.111.52 ]      |     12-р сарын 14 -нд, 06:50 минутанд

ЭНЭ ЛАЛАРЫГ ХАРАХААР ЗЭВҮҮ ХҮРЭЭД БАЙХ ЮМ ХИЙСЭН ХЭРГИЙНХЭЭ ҮЙЛИЙГ УДАХГҮЙ ЭДЛЭНЭ БИЗ ОДОО ИХ АЛЦАГНАЖ БАЙХ ШИВ

Гандааж [ 66.181.161.29 ]      |     12-р сарын 14 -нд, 06:25 минутанд

Хvчиндэгч

Ард [ 66.181.181.187 ]      |     12-р сарын 14 -нд, 05:32 минутанд

Энэ залууг гүтгэж гүжирдэж нэр төрийг нь унагах зорилго их холын улбаатай юм

Bandaash [ 124.158.92.58 ]      |     12-р сарын 14 -нд, 05:24 минутанд

bi ahmad bandaash baina yatsiin deed tarhi maani zugeer baigaa shuu

Sara [ 66.181.190.60 ]      |     12-р сарын 14 -нд, 05:23 минутанд

Mangar batsaan yu yu hutsaad bgaan be. Bandaashaa umssun uu.

nogoon dari ex [ 202.9.43.75 ]      |     12-р сарын 14 -нд, 05:19 минутанд

mash saixan yariltslaga boljee. Tand amjilt xusii! Buu shantar!

Нямаа [ 202.179.26.84 ]      |     12-р сарын 14 -нд, 04:58 минутанд

Чи тэгээд Сүхбаатар эсвэл Цэдэнбал юм уу

ЗОЧИН [ 124.158.95.14 ]      |     12-р сарын 14 -нд, 04:55 минутанд

ХУЦААД БАЙГААРАЙ МУУ БАНДААШ ГУАЙ, ХООСОН ТОЛГОЙТОЙ ЮМ АЗААР УИХ-ЫН ГИШҮҮН БОЛСОНОО ЮУ ГЭЖ БОДООД БАЙНАА??? ӨӨРИЙН САЙНААР БОЛЧИХСОН ЮМ ШИГ, БОРОО ОРСОН ЮМ ШИГ Ч ГЭХ ШИГ, ГАРЧИГНААСАА Л СҮРЖИГНЭСЭН ХООСОН ЛООЗОН ҮНЭРТЭЭД, ДУРГҮЙ, ЗЭВҮҮЦЭЛ ЗЭРЭГ ХҮРЭЭД УНШСАН Ч ГҮЙ.

bolgoo [ 66.181.160.36 ]      |     12-р сарын 14 -нд, 04:50 минутанд

doodohoo zahirch chadahgui lagaa uhaanaa zahirch chadahuu bagiiin l hun hund deerelhuulsen goojuur bsan daa

Zszszs [ 66.181.161.72 ]      |     12-р сарын 14 -нд, 04:45 минутанд

Bandaashiha asudlig todorhoi yarival yasiin

jjhhjh [ 66.181.161.127 ]      |     12-р сарын 14 -нд, 04:40 минутанд

bandaaash

mongol [ 27.123.212.132 ]      |     12-р сарын 14 -нд, 04:39 минутанд

eniig boojgoogii ni zasaad UIH gees multlah heregtei

зочин [ 150.129.142.29 ]      |     12-р сарын 14 -нд, 04:33 минутанд

Одоо цаг гэж байдаг юм уу. Гол нь өнгөрсөн цагт дүгнэлт хийж ирээдүйгээ харахыг оролд. Залуу үеийг ярих бүрт ахмадуудыг бод. Чи маргааш ахмад болно гэж. Ахмад болдоггүй нэг ч залуу байхгүй.

АХ [ 124.158.111.52 ]      |     12-р сарын 14 -нд, 04:33 минутанд

ДАМПУУ МОНГОЛЫН БАЙЖ БАЙГАА ЦАРАЙ ЭНДЭЭ ЭНЭ ПИЗДААГ БАНДИ БОЛГОХСОН

Zochin [ 103.57.95.135 ]      |     12-р сарын 14 -нд, 04:33 минутанд

Tegeed ter hvvhniig yag shaachihsan yum u vgvi neree erthen tseberlehgui bl urt amidral shud hleh hregtei shd shaalguulah geed sedel uguud bsan gdg ch yum u yanz bvr yum taltai bdg blohoor tegj oilgj bga

Zochin [ 112.72.11.123 ]      |     12-р сарын 14 -нд, 04:29 минутанд

ENE BANDAASH CHIN HARIN SAIHAN SHAADAG GARUU GYIYU

Зочин [ 103.10.20.58 ]      |     12-р сарын 14 -нд, 04:27 минутанд

Энэ хүн чинь хүүхэн хүчиндсэн хүн УИХ д суусан хэвээрэй юм уу, Хэрэгт ороогүй юмуу.Ямар сонин юм бэ?????? Төр засаг минь дээ?????????????????????????????????????

zochin [ 202.9.40.181 ] 12-р сарын 14 -нд, 07:42 минутанд

bandaashaa omschihson shde theer zugeer baih oo

Рэгзэн [ 124.158.77.9 ] 12-р сарын 15 -нд, 03:10 минутанд

Битгтй солиор

з [ 59.153.115.72 ] 12-р сарын 18 -нд, 06:12 минутанд

......ыг НЬ ОГТЛООД ХАЯ

Зочин [ 103.10.20.58 ]      |     12-р сарын 14 -нд, 04:27 минутанд

Энэ хүн чинь хүүхэн хүчиндсэн хүн УИХ д суусан хэвээрэй юм уу, Хэрэгт ороогүй юмуу.Ямар сонин юм бэ?????? Төр засаг минь дээ?????????????????????????????????????

Зочин [ 103.10.20.58 ]      |     12-р сарын 14 -нд, 04:27 минутанд

Энэ хүн чинь хүүхэн хүчиндсэн хүн УИХ д суусан хэвээрэй юм уу, Хэрэгт ороогүй юмуу.Ямар сонин юм бэ?????? Төр засаг минь дээ?????????????????????????????????????

Зочин [ 103.10.20.58 ]      |     12-р сарын 14 -нд, 04:27 минутанд

Энэ хүн чинь хүүхэн хүчиндсэн хүн УИХ д суусан хэвээрэй юм уу, Хэрэгт ороогүй юмуу.Ямар сонин юм бэ?????? Төр засаг минь дээ?????????????????????????????????????

Энх [ 27.123.212.137 ]      |     12-р сарын 14 -нд, 04:27 минутанд

Хуурай лоозон амтай нөхөр байна шд. Ноен бандааж

УЛААН БАНДААШ [ 150.129.141.215 ]      |     12-р сарын 14 -нд, 04:26 минутанд

Боловсрол муутай амьтны яриа байна. Дээд боловсрол бол ядуурлаас гарах арга зам гэдгийг НҮБ тунхагласан. Өндөр боловсролтой хүмүүст ажлын байр бий болгож чадахгүй, улс орон хөгжихгүй байгаа нь төр засгийн, бандааш мэтийн тэнэгүүдийн буруу гэдгийг ойлгодоггүй эргүү мал юм бна.

а [ 103.10.22.205 ]      |     12-р сарын 14 -нд, 04:20 минутанд

Үлгэр жишээ байж чадаагүй суга с да залуусын төлөөлөл гэдгээ мэддэггүй хар жомбого

teneg [ 112.72.8.250 ]      |     12-р сарын 14 -нд, 04:05 минутанд

gantulga urlag soel sportin amjilt gargah , ih hurald suuh 2 bol mash ih ylgaatai

Jj [ 139.5.217.118 ] 12-р сарын 14 -нд, 08:03 минутанд

Naadah chini oilgohgui ee ter baitugai janjin suhbaatar tsedenbal ntrtei uuriiguu haritsuulah gd bgam shg bn shde

songogch [ 202.21.106.113 ] 12-р сарын 14 -нд, 08:40 минутанд

bandaashandahaa zahirch chadahgui hunees yu huleehev de

Хи хи хи [ 202.9.42.61 ] 12-р сарын 14 -нд, 09:38 минутанд

Сурвалжлагч; та мартамхай юу. Гишүүн; гайгүй ээ хаяа банаашаа мартанаа. Сурвалжлагч; та өглөө босоод хамгийн эхэнд юү хийдэг вэ. Гишүүн; за даа бандагаа хайж олж өмсөн дөө. Сурв; та хөгтэй явдлаасаа яриач. Гиш; нэг удаа бүдэрч унаад гай болж дор нэг хүүхэн таараад ядахад нөгөөх минь яг нөгөөх рүү нь орж таараад .....,

Oyun [ 202.9.40.165 ] 12-р сарын 14 -нд, 13:18 минутанд

Bandaashaa martahaas umnuh yarultslaga bn.Aimaar l nomiin busdad zuvlusun zaasan uhdiin bodit bdal

Zochin [ 121.107.38.71 ] 12-р сарын 15 -нд, 00:18 минутанд

Sportiig haritsuulchihsan yawj bh yum daa. Ene chini tes uur 2 yum shdee. Sport medeej zaluu hun ni amjilt gargana. Yaya daa ene huug.