Ханиаднаас сэргийлэх хамгийн сайн аргыг эмч нар зөвлөж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 14

Хүйтний эрч чангарч, улирлын чанартай амьсгалын замын халдварт өвчнүүд гаарч эхэлжээ. “Ханиад, томууны” улирал ч гэж нэрлэдэг өвлийн саруудад хүүхдийн эмнэлгийн ачаалал ихэсдэг. Энэ жилийн хувьд ч ялгаагүй эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, эцэг эхчүүд "Хүүхдээ ханиаднаас хэрхэн сэргийлэх вэ" хэмээн толгойгоо гашилгацгааж байна. Иймээс Zindaa.mn  сайт уншигчиддаа зориулж, ханиад томууны тархалтын үед хүүхдээ хэрхэн асрах талаар эмч нартай уулзаж, зөвлөгөө авлаа.

Хүүхэддээ антибиотикийг яаравчилж бүү өг

Сүхбаатар дүүргийн Хүүхдийн эмнэлэг буюу олны нэрлэдгээр "Хүүхдийн хоёрдугаар эмнэлэг"-ийн дарга М.Чимгээ эцэг эхчүүдэд дараах зөвлөгөөг өгч байна.

Холбоотой Зураг

Ээж аав нарт өгөх зөвлөгөө бол маш чухал. Хүүхдийн амьсгалын зам өргөн, богинохон байдаг. Гаднаас орж байгаа вирусын бактерыг шүүж чаддаггүй гэсэн үг.  Харин том хүнийх бол амьсгалын зам нь урт нарийхан байдаг болохоор гаднаас орж байгаа бактерыг ханиагаад найтаагаад л гаргачихдаг. Харин хүүхдийнх тэгэж чаддаггүй бактер нь шууд уушиг руу нь орчихдог болохоор ханиад хүрэх нь хурдан байдаг.  Эцэг, эхчүүдэд зөвлөхөд,

Нэгдүгээрт, хамгийн сайн хамгаалалт бол маск. Манайхан маск нэг зүүхээрээ хэдэн өдөр болгочихдог. Хоёр цаг тутамд сольж байх шаардлагатай.

Хоёрдугаарт, хүүхдийг болж өгвөл олон нийтийн газраар бүү авч яв. Тэр олон нийтийн газар чинь халдвартай хүмүүс нэг найтаахад л ханиад халдчихаж байгаа юм. Үүний нэг жишээ бол, Улаан бурхан өвчний халдвартай хүний хажуугаар алхаж өнгөрсөн хүмүүсийн 99 хувь нь улаан бурхнаар өвчилдөг байх жишээтэй.

Гуравдугаарт, хүүхдийг дулаан байлгаж, илчлэг тэжээллэг хүнсээр хангах

Дөрөвдүгээрт, томуу дөнгөж эхэлж байхад хүүхэддээ антибиотикийг яаравчилж бүү өг. Томуу дөнгөж эхэлж байхад том, том антибиотикт дасалтай болгочихдог. Тэгээд хүүхдийг эмчлэх гэхээр маш хүнд болгочихдог. Хатгаа чинь кор шиг нэг удаа өвдөөд дархлаа тогтчихдог өвчин биш. Жилд хэдэн ч удаа хүрч болохоор байдаг. Иймээс олон төрлийн антибиотикийг дур мэдэн өгөх нь хатгааг эмчлэх эмчилгээний тактикт хүндрэл учруулаад байгаа юм.

Хамраас нь нус гоожоод эхэлбэл шууд арга хэмжээ ав

Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгийн Эмчилгээ, тусламж үйлчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Болормаатай уулзлаа.

Холбоотой Зураг

-Эцэг, эхчүүд ээ, улирлын чанартай ханиад томууны дэгдэлт гарчихсан байна. Ялангуяа бага насны хүүхдийн уушигны хатгалгаа ихсээд байна. Тиймээс:

-Бага насны хүүхдээ  олон нийтийн газраар авч явахгүй байх.

-Хоол унд сайтай байлгах.

-Цэцэрлэгийн насны хүүхэд ханиад хүрлээ гэхэд, яг эхний гурав хоног буюу хамраас нь нус гоожоод эхлэх үед гэрт нь байлгаж, сайн асармаар байгаа юм. Тэгэхгүйгээс болж, ханиадтай хүүхдүүдээ цэцэрлэгүүдээр өгчихдөг. Тэгээд бусаддаа халдааж, улам даамжруулаад байгаа юм. Энэ тал дээр эцэг, эхчүүд өөрсдөө хувьдаа анхаарах хэрэгтэй байна. 0 хүртэлх насны хүүхдүүдийг хооллолт дээр нь маш сайн анхаарах хэрэгтэй. Мөн үүн дээр нэг зүйл нэмж хэлэхэд,  ханиад хүрсэн хүүхдийг цэцэрлэгийн багш нар нь эдгэртэл нь хүлээж авахгүй баймаар байна.

-ЭМЯ, ДЭМБ-аас гаргаж байгаа судалгаагаар улирлын чанартай амьсгалын замын халдварт өвчин ихэссэн болохоос томуу, томуу төст өвчний хүчтэй дэгдэлт дэгдээгүй байна. Иймээс иргэд хувьдаа ханиаднаас сэргийлээд хүүхдүүдээ  долоо хоногт нэг удаа боловч агаарт гаргахыг хичээвэл сайн байна гэлээ.

Иргэдэд эрүүл мэндийн оновчтой зөвлөгөө хэрэгтэй байна

Хүүхдийн эмч нар дээрх зөвлөгөөг өглөө. Жилийн жилд өвлийн улиралд ханиад ихэсдэг ч вирусын гарлын хувьд өөр, өөр байдаг. Харин энэ өвөл гол төлөв H2N3, рино, адено вирус томуу, томуу төст вирусээр халдварласан буюу вирусын гаралтай өвчлөлтэй хүүхдүүд эмнэлгүүдэд олноор ирж байгааг эмч нар хэлж байна. Ийм төрлийн вирусээр өвчилсөн хүүхэд удаан хугацаанд хий ханиах, цээж нь байнга цэртэй, хүнд хэлбэрээр өвдөхгүй ч эдгэхгүй ханиадтай удаан явсаар хатгаа болох магадлал маш өндөр гэнэ. Үүнийг манай эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн судалж, энэ өвлийн ханиадны вирус, халдварын онцлог юу байгаа, ямар эмчилгээ илүү үр дүнтэй байх зэрэгт нэгдсэн судалгаа хийж, иргэдэд мэдээлэл өгөх хэрэгтэй санагдлаа.

Хатгаа үүсгэгч нь томуу бактер ч, хатгааг хүндрүүлэгч нь утаа

Эмч мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар яг хатгаа үүсгэгч  нь бол томуу, бактер  байна. Харин  ханиадыг хүндрүүлж, хатгаа болгож байгаа хүчин зүйл нь агаарын бохирдол гэнэ. Өнөөдрийн энэ айхтар утаа, тоос шороо, агаар дахь хүнд металиудын бохирдол хүний уушгинд байх хүчил төрөгчийг ердийн хангамжид байлгаж чадахгүй байгаа учраас хүүхдүүд хатгаа өвчнөөр өвчлөх нь ихсээд байгаа аж. Иймээс хүүхдээ утаанаас сэргийлж маск зүүлгэж, агаар салхинд гаргах хэрэгтэйг сануулахад илүүдэхгүй биз ээ.

Дүүргүүдийн  “Хүүхдийн кабинет” уртасгасан цагаар ажиллаж байна

Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ийг уртасгасан цагаар ажиллуулж байгаа билээ.

Байгууллага

Ажиллах цагийн хуваарь

1.

Багануур дүүргийн эрүүл мэндийн төв

Ажил, амралтын өдөр: 24 цаг

2.

Налайх дүүргийн эрүүл мэндийн төв

Ажил, амралтын өдөр: 24 цаг

3.

Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв

Ажил, амралтын өдөр: 09.00-20.00

4.

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв

Ажлын өдөр: 17.00-22.00

Бямба гаригт: 10.00-16.00

5.

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв

6.

Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв

7.

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв

8.

Сонгинохайрхандүүргийн эрүүл мэндийн төв

9.

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв

Эрүүл мэндийн төвүүдээс зөвлөгөө авах утасны жагсаалт

Амьсгалын замын цочмог халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар нийслэлийн эрүүл мэндийн төвүүдээс зөвлөгөө авах утасны жагсаалтыг танилцуулья.

 

Байгууллага

Утасны дугаар

Ажиллах цагийн хуваарь

1.      

Багануур дүүргийн эрүүл мэндийн төв

70210290

Ажил, амралтын өдөр:                              24 цаг

2.      

Налайх дүүргийн эрүүл мэндийн төв

70233464

Ажил, амралтын өдөр:                                   24 цаг

3.      

Багахангай  дүүргийн эрүүл мэндийн төв

7049103                                                   0222103

Ажил, амралтын өдөр:                09.00-20.00

4.      

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв

70110278

 

 

 

 

Ажлын өдөр: 09.00-22.00 Бямба гаригт: 10.00-17.00

5.      

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв

345903

6.      

Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв

350793

7.      

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв

70150063

70150049

8.      

Сонгинохайрхандүүргийн эрүүл мэндийн төв

98254999

9.      

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв

362539

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol eej(75.98.102.155) 2017 оны 12 сарын 15

Bi uurinhu huuhduded turshij uzed mash sain yum bna gj medsen! Huuhdin nus goojod irengut suulni hailuulsan tos hamarin uzuur dood hesger ni sain turhej uguh heregtei! Untsan ued ni! Nus ih garsan ued ni archij ulailgad bdag tuund ni ch sain! Hamgiin gol ni nus ni hataj alga boldog! 2-3 honogt bur alga bolno! Zuger yum bna le shuu! Eejude!

0  |  0
bolohgui(66.181.190.156) 2017 оны 12 сарын 14

MUNHNAR EEJ ERUUL HUND EM OGCH BOLOHGUI

0  |  0
Зочин(150.129.140.104) 2017 оны 12 сарын 14

Энэ ханиаданд флемоксин сайн байна лээ. Гэхдээ урьд нь хэрэглэж байсан бол зүгээр. Тэгээд сармис, нэрс, чацаргана, аньсыг цай, хоолонд нь буцалгаж өгвөл сайн. Хоолой бачуурахад нь содтой час халуун биш усаар хөнжилд нь бага зэрэг утвал зүгээр. Түрүүлгээ нь харуулж байгаад цээжин дээр нь зөөлхөн тогшиж масаж хийвэл зүгээр. Гутал өмдөөр нь дулаан байлгах хэрэгтэй. Шалдан гүйж яваад гэртээ байхдаа даарчихаад байх тохиолдол байна. ”За тэгээд унах хүүхэд л мэднэ дээ” гэдэг шиг хүүхэдтэйгээ ажиллаж сурсан арга барилдаа найдах нь дээр байх аа.

0  |  0
Зочин(103.26.192.43) 2017 оны 12 сарын 14

Хүүхдээ гэртээ асрах гэхээр чөлөө өгөхгүй байнаа.

0  |  0
Top