“Ус ба хууль “зөвлөгөөн МҮХАҮ-ийн танхимд боллоо

2017 оны 12 сарын 14

УИХ-ын гишүүн А.Сүхбатын санаачлагаар хийсэн тус зөвлөгөөнийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрлэлийн танхим, Монголын Био Эрчим Хүчний танхим хамтран 2017 оны 12-р сарын 11-ний өдөр зохион явууллаа. Тус зөвлөгөөний гол зорилго нь Туул голын ус, сав газрын бохирдлын өнөөгийн бодит байдал, түүний хүн, амьтан, хөрс ургамалд нөлөөлөх нөлөөлөл, бохирдлыг арилгах арга замыг тодорхойлох, хууль эрх зүйн үндсийг бүрдүүлэх гарцыг хайхад чиглэгдсэн юм.

Зөвлөгөөнд БОАЖЯ-ны газар зохион байгуулалтын усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар, Туул голын сав газрын захиргааны дарга Я. Болдбаатар, Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү, Барилга хот байгуулалтын яам НААҮ газрын дарга О. Лхагвацэдэн, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Лхагважав мөн танхимын усны бодлогын зөвлөлийн дарга Г.Лхагвасүрэн болон Монголын шинжлэх ухааны салбар хүрээлэнгүүдийн эрдэмтэн судлаачид, Монголын иргэний байгуулалын болон ТББ-ууд оролцож олон үр дүнтэй илтгэл, санал шүүмжлэл тавьж хэлэлцүүлэг хийлээ.


Зөвлөгөөнд ” Туул голын бохирдлын өнөөгийн байдал”, “Туул голын бохирдол хүний эрүүл мэндэд нөлөөлж буй байдал” , “Туул голын хүнд металлын судалгаа”, “Төв цэвэрлэх байгууламж ба Харгиа цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа хэтийн төлөв”, “Туул голын усны бохирдолт малд нөлөөлж буй байдал”, “Улаанбаатар хотын хөрсний бохирдолтын усанд нөлөөлөх дам нөлөө Хустайн нуруун орчмын жишээн дээр” зэрэг сэдвээр олон эрдэмтэн докторууд илтгэл тавьж өөрсдийн судалгааныхаа үр дүнг танилцууллаа. Мөн ус цэвэршүүлэх шинэ технологийн шинжлэх ухааны үндэслэл сэдвээр ШУА-ийн хими химийн технологийн хүрээлэнгийн материал судлал, технологийн лабораторийн доктор Ж. Оюунцэцэг, М.Пүрэвлхам нар сонирхолтой илтгэл тавьлаа.

Түүнчлэн зөвлөгөөнд оролцсон Төв аймгийн Алтанбулаг, Заамар сумын ИТХ-ын дарга нар Туул голын бохирдлоос болж нутаг орон маань хүн ам, амьтан ургамал ямар их гамшиг нүүрлэж байгаа талаар тоо баримтаар ярьж хэрхэн энэ гамшгаас гарч болох тухай асуулгыг холбогдох албаны хүмүүсээс асууж лавлаж энэ байдлаас яаралтай гаргаж өгөхийг шаардаж байлаа.

Энэ зөвлөгөөнд оролцсон илтгэл тавьсан эрдэмтэн судлаачид эрдэм шинжилгээний лабораторийн үр дүнг нэгтгэн дүгнэж Туул голын бохирдол, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжаас доош гамшгийн хэмжээнд байгааг судалгааны үр дүн харуулж байгааг санал нэгтэй ярьж байлаа. Цаашид Туул голын тухай, онцгой бүсийнх нь хувьд түүнийг хамгаалах хууль тусад нь бий болох шаардлагатай байгааг зөвлөгөөнд оролцогчид тэмдэглэсэн болно.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
delhiin nuuts nom(66.181.190.156) 2017 оны 12 сарын 14

VANGA USIIG DAHIN URVALD ORUULJ ARVIJUULDAG TEHNOLOG 2023 MONGOLD BII BOLNO

0  |  0
Top