Шилдэг хэсгийн төлөөлөгчид өрсөлдөж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 14

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит “Шилдэг хэсгийн төлөөлөгч”  шалгаруулах анхдугаар уралдаан үргэлжилж байна. Тэмцээнд нэг, хоёрдугаар шатны шалгуурыг амжилттай давсан 14 аймгийн 14 хэсгийн төлөөлөгч оролцож ур чадвар, авхаалж самбаагаа сорьж байгаа юм.

Өнөөдөр тэмцээний оролцогчид албаны галт зэвсэг ашиглах мэдлэг, ур чадвараа сорилоо. Эхний өдөр цагдаагийн байгууллага болон хэсгийн төлөөлөгчийн үйл ажиллагааны асуудлыг хөндсөн эссэ бичиж, цагдаагийн байгууллагын мэдээллийн цахим сан болон компьютерийн хэрэглээний програм хангамж ашиглах чадвар, логик сэтгэлээ IQ чадвараараа өрсөлдсөн. Бие бялдрын бэлтгэлжилт, тээврийн хэрэгсэл жолоодох, мал зүслэх, шүдлэх, им тамга нэрлэх зэрэг хэсгийн төлөөлөгчийн мэдлэг, ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил шалгасан төрлөөр өрсөлдүүлэн, шилдэг хэсгийн байцаагчийг тодруулна.  

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top