Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 14

Энэ оны арван нэгдүгээр сарын 2-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас, тус сумын Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч Д.Сэржмядаг гэх 8 настай охин сураггүй алга болсон. Охин алга болоод сар 12 хоног өнгөрч байгаа бөгөөд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа юм.

Охиныг эрэн хайх ажиллагааны тухай Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дарга Г.Эрдэнэбаатараас тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

Тиймээс ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс зарим нэг зүйлийн талаар тодрууллаа. Тэрбээр “Охин алга болоод сар гаруй хугацаа өнгөрөөд байна.Эрэн хайх ажиллагааг улсын хэмжээнд үргэлжлүүлсээр байгаа. Хамгийн сүүлд хоёр долоо хоногийн өмнө Эрээний цагдаагийн газраас охиныг эрэн сурвалжилж байгаа гэсэн албан бичгийг манай талд хүргүүлсэн байсан. Ямар ч байсан охиныг эрж хайхад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч байгаа” гэсэн юм.

Цагдаагийн байгууллагаас өгч буй мэдээллээр, алга болсон охиныг Д.Сэржмядаг гэдэг бөгөөд 130-150 см өндөртэй, 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 13:30 цагийн орчимд сургууль дээрээ очоод алга болжээ. Охин алга болох үедээ сургуулийн дүрэмт хувцас, бор түрийтэй гутал, ягаан куртик, ягаан цүнхтэй явсан бөгөөд харсан үзсэн хүн байвал цагдаагийн байгууллагын 7052102 дугаарын утсанд холбогдож мэдээлэл өгөхийг хүссэн байна.
Иргэд та бүхэн охинтой холбоотой мэдээллээ 96660300, 88051314, 70527102, 96388102 дугаарын утсаар холбогдож өгөх боломжтой юм.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
yyy(41.85.161.161) 2017 оны 12 сарын 15

Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

0  |  0
Top