“В.Путин бол гэмт хэрэгтэн” гэх нийтлэл шуугиан тарьж байна

ОХУ-ын хэвлэлүүд 1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхээр Владимир Владимировичийг улс орныг аврагч мэтээр бичдэг байв. Тэгвэл сүүл рүүгээ ингэж бичих нь илүү албадсан шинжтэй болж ирсэн бол одоо ил цагаанаар шүүмжилдэг болсон байна. Урьд нь чекист байсан хүнд ээдрээтэй, нууцлагдмал амьдрал байх нь мэдээж хэрэг. Сүүлийн үед хойд хөршийн компромат сайтууд Ерөнхийлөгчөө муучилсан иймэрхүү мэдээллийг тавих нь эрс олширчээ. Зарим улстөрчид үүнийг өрсөлдөгчдийнх нь  захиалгаар хийгдэж байгаа ажил гэж шууд хэлж байна. Хойд хөршийн нэгэн сайтад гарсан мэдээллээс үзвэл В.Путин ухамсраараа ч, үйл хэргээрээ ч удирдагч байж таарахгүй нэгэн юм байна. Энэхүү мэдээллийг товчлон хүргэе.

В.Путин Коммунизмыг түгээн дэлгэрүүлэгч биш байсан

В.Путин “Отпервоголица” дурсамж номдоо Германд үүрэг гүйцэтгэж байх үеийнхээ (1985-1990) тухай ингэж өгүүлжээ. “Гамбургт байхдаа бид нэг удаа найзуудтайгаа эротик шоунд очдог юм байна. Гэхдээ тайз хийгээд эргэн тойронд өрнөж буй үйл явдлыг харахад эротик гэдэг үг дэндүү зөөлдмөөр байсныг хүлээх хэрэгтэй… Хагас нүцгэн бүсгүй хүрч ирээд ширээн дээр суулаа. Тэгээд эхэллээ дээ. Афро-америк аялгуу эгшиглэж бараг хоёр метр өндөр, булчинлаг том биетэй хар арьстан харваас жаахан гэдэг нь мэдэгдэх бүсгүйтэй бүжиглэн хувцсаа тайчив. Тэгээд л эхэллээ дээ” гэжээ. Эхний хэсэгт В.Путин өөр дээр нь ирсэн бүсгүй ширээн дээр нь суугаад дараа нь “эхэлсэн” гэсэн үг хэрэглэсэн байна. Дараагийн хэсэгт хар арьстнууд хувцсаа бүжиглэж тайччихаад дараа нь мөн л “эхэлжээ”. Тэгэхээр энэ эхэлсэн гэсэн үг ямар утга илэрхийлсэн байх вэ. 1961 онд, ЗХУ-ын Коммунист намын XXII их хурлаас гаргасан тунхагийн ёс суртахууны хэм хэмжээний тухай хэсгийн долдугаарт “Үнэнч байдал, шударга ёсыг эрхэмлэн ёс суртахууны цэвэр байдлаа нийгэм болон хувийн амьдралдаа хадгалах нь коммунист намын гишүүн хүний гол зарчим байх ёстой” гэж заасан байдаг. В.Путин бол бүр оюутан ахуйдаа Коммунист намд элсч, 1991 онд эрх зүйн чадамжгүй болох хүртэл нь гишүүнчлэл нь хэвээр байсан хүн. Тэгэхээр Гамбургт намын гишүүнийхээ үүрэг хариуцлагыг умартаж явжээ. Хувийн жаргал, зугаа цэнгээн түүний хувьд намын хариуцлагаас нь дээгүүр тавигддаг байсан байна.

В.Путины хохирогч бяцхан жаалхүүгийн эмгэнэлт хувь заяа

Денис Лапшин, “Новаягазета”.1997 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр Тинсгийн замын 17 дахь километрт Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын дарга В.Путины машин таван настай жаалыг дайрч амь насыг нь хөнөөсөн. В.Путины жолооч Борис Зыков нь хэргээ хүлээгээгүй. Улмаар өршөөлийн хуульд орж, цагаатгагдсан. Энэ баримт В.Путин өөрийн хүмүүсээ гэмт хэрэгтэн байсан ч хамаагүй ивээлдээ авдаг гэдгийг баталж байгаа юм. Бас үүнээс ч ноцтой байж болох таамаглал байна. Хүүхэд нас барсан, түүний машинаар мөргөсөн нь тодорхой байхад Б.Зыков яагаад хэргээ хүлээгээгүй хэрэг вэ. Тэрбээр тухайн үед жолоогоо бусдад шилжүүлсэн байсан юм биш байгаа?

Наталья Геворкян, Наталья Тимакова, Андрей Колесников нарын бичсэн “Нэгдүгээр хүнээс.В.Путинтай ярилцсан нь” хэмээх номыг Ерөнхийлөгчийн хувийн амьдралын талаар өгүүлсэн бараг цорын ганц баримт бичиг гэж хэлж болно. Энэхүү номд В.Путин анхны машиныхаа талаар дурсдаг хэсэг байдаг. Ээжийнхээ бэлэглэсэн сугалааны тасалбараар хожсон тэрхүү “Запорожец” машин Володяг золтой л шоронд суулгачихаагүй аж. Хүн мөргөсөн юм байна гэж бодуузай. Түүнийг машинтайгаа явж байхад нэг нөхөр зам дээр гэнэт гарч ирсэн ч В.Путин самбаачлан жолоогоо өөр тийш мушгиж чадсан байна. Харин дараа нь гарч ирээд нөгөө нөхөр уучлалт гуйн баярласнаа илэрхийлтэл мөргүүлснээс эс болтол нь балбасан байна. Сүүлд нь цагдаад өгсөн мэдүүлэгтээ зодсон хэсгээ орхиж мэдүүлжээ. Тухайлбал ингэж: “Тэр гэнэт л үсрээд гараад ирсэн… Амьдрал нүдний өмнүүр жирэлзээд… Тэгээд тэр нэг тийшээ гүйгээд явчихсан”. Тэгээд хохирогч өөр зүйл ярьж байгааг хэлэхэд “Яалаа гэж дээ, би араатан биш шүү дээ.Тэр үед зүгээр л машинаасаа гарсан юм” гэж хариулсан гэдэг. Их удирдагч буруугаа зөв болгож хувиргах гайхалтай авьяастай эсвэл буруугаа хүлээх дургүй төрөлхийн гөжүүд нэгэн болох нь энэ баримтаас харагдана.

          В.Путин 1970-аад онд найзуудтайгаа Гагра хотод амарсан тухайгаа ингэж өгүүлжээ. “Санхүүгийн хүндрэлд орсон тул бид Одесс хүрэх хамгийн хямд тээврийн хэрэгсэл болох усан онгоцны тасалбар худалдаж авцгаасан юм. Тэгээд бид шууд л онгоцны бөөрөнд дүүжлээтэй байсан аврах завин дээр суучихсан. Яг л онгоцоор нисч байгаа юм шиг мэдрэмж төрөөд аятайхан байсан гээч. Би тэнд хоёр хоног од харж хэвтсэн” гэжээ. Харин усан тээврийн тухай хуульд аврах завийг зөвхөн онцгой байдлын үед, хөлгийн ахмадын зөвшөөрлөөр хэрэглэнэ гэж заасан байдаг.

          В.Путины оюутан ахуйн найз Сергей Ролдугин “Бид нэг удаа буудал дээр тамхи татаад зогсож байтал хэдэн хүн бид хоёр руу дөхөж ирлээ. Харваас дээрэмчид яавч биш, оюутнууд л болов уу гэж харсан. Тэд хүрч ирээд “Тамхи татах өөр газар олдохгүй байна уу” гэж асуудаг юм. Би дуугарсангүй. Вовка “Олдохгүй байна” гэж хариулав. Тэднийг “Яагаад ингэж хариулж байна” гэхэд Вовка ”Яадаг юм” гэмэгцээ болгож тавьсан. Тэд ийш тийшээ өнхөрч унаад л, Вовкагийн хөл толгой дээгүүр гялалзаж байсан. Би В.Путиныг ямархуу зан авиртай болохыг мэдэж авсан ч яаж цохиж байсныг нь санаад бахархах сэтгэл төрж билээ” хэмээн дурсчээ.

Батлагдаагүй үнэн зүйлийг аксиом гэж нэрлэдэг. Тэгвэл хойд хөршид “Уран сайхны гимнастикийн олимп, дэлхийн аварга Алина Кабаева В.Путины нууц эхнэр, хүүг нь төрүүлсэн” гэсэн аксиом гарч ирээд байгаа. Хоёр эхнэртэй болж, хууль зөрчсөн гэхээр баталгаа байдаггүй мөн хэцүүеэ. Түүнийг С.Петерургийн орлогч дарга байхдаа газрын ховор металлыг гадаад руу зах зээлийн үнээс 100-2000 дахин хямд үнээр зарж байсан гэсэн баримт гарч ирсэн ч газар авч чадаагүй билээ” гэжээ.

Уг материалд авагдсан баримтаар бол авто тээврийн тухай хуулийг бол тэрбээр огт ойшоодоггүй, алхам тутамдаа зөрчдөг бөгөөд өөрийнхөө төдийгүй бусад улс орны төрийн тэргүүний амь насыг эрсдэлд оруулахаа ч юман чинээ тоодоггүй аж.

 

Зураг 1. 2010 оны наймдугаар сарын 10. ОХУ-ыг нэрвэсэн их түймрийн үеэр В.Путин самолета-амфибии Бе-200 онгоцны жолооны ард өөрөө сууж, Окаголоос ус зөөн Рязанийн хязгаарын түймэр дээр асгасан. Хуульч А.Навальный үүнд шийтгэл хүлээлгэх ёстой гэж үздэг ч одоо болтол санасандаа хүрээгүй.


Зураг 2. 2007 оны аравдугаар сарын 09. Тэрбээр Францын Ерөнхийлөгч Николя Саркозитой хамт шөнийн Москвагаар зугаалж байна. Хоёр удирдагч аюулгүйн бүсээ хийгээгүй байгааг харж байгаа биз ээ. Жирийн иргэн ийм зөрчил гаргасан бол 100 рублиэр найдвартай торгуулах байлаа.


Зураг 3. 2010 оны долдугаар сарын 24. Мотоциклчдын XIV олон улсын шоунд оролцож байкеруудын тэргүүнд давхив. Дуулгагүйгээр хоёр дугуйт хөлөглөсөн бол 51-85 гривенээр торгох Украины хууль В.Путинд мэдээж үйлчилсэнгүй.

 

С.Төгөлдөр


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 34 )

zochin [ 66.181.189.97 ]      |     12-р сарын 17 -нд, 06:05 минутанд

putin dahij garch irj chadahgui. orosuud putinees zalhaj baigaa. 20iod jil oros ornyg tuiveelee odoo bolson. haany alba halaatai, eznii alba eeljtei. orosd yamar putinees oor hun baidagui yum uu haishaa yum.

Zochin [ 66.181.161.13 ]      |     12-р сарын 15 -нд, 06:17 минутанд

Putin bol zorigtoi uhaantai hun cham shig nusan setguulch buruu yarij baina daa huzuugui Elbegdorj hondii hooloitloi Battulga hoer derged ni noild baidag joom l gesen ug

Болдоо [ 182.160.32.86 ]      |     12-р сарын 15 -нд, 05:17 минутанд

Яаж ч худлаа гутаах гэсэн давтагдашгүй агуу хүн монголчууд бид ямар хүмүүсээр улсаа самруулсанааа харьцуулахад л хангалттай

иргэн [ 202.179.24.179 ]      |     12-р сарын 15 -нд, 04:47 минутанд

Оросын Путин, Гүржийн Саакашвили 2-ыг Монголд нэг нэг жилийн хугацаатай ерөнхийлөгчөөр ажиллуулъя. Тэгсэн нөхцөлд авлигачид, оффшорчид алга болж, Монголын тэнгэрийг бүрхэсэн МАНАН арилж магадгүй

Путин болно [ 66.181.160.105 ] 12-р сарын 18 -нд, 04:26 минутанд

Сакашвилиг болохгуй шүү. Тэр нөхөр чинь сүдэлнэ.Яаж ч мэдэх нөхөр

Путин болно [ 66.181.160.105 ] 12-р сарын 18 -нд, 04:26 минутанд

Сакашвилиг болохгуй шүү. Тэр нөхөр чинь сүдэлнэ.Яаж ч мэдэх нөхөр

Эх оронч [ 66.181.183.9 ]      |     12-р сарын 15 -нд, 02:50 минутанд

Төгөлдөр өө! Аксиом гэдэг ухагдахууныг ч буруу тодорхойлжээ. Чи Ээбий, цаашлаад АНУ, Евродын холбооныхны талд үйлчилж байдгийг чинь ойлголоо. Харин Орос Улс, цаашлаад Хятад ч, нэгдмэл, хүчтэй баймааж л Монгол Улс оршин тогтнох бол нөхцөл гэдгийг сайтар ойлго доо

nasaa [ 103.26.194.210 ]      |     12-р сарын 15 -нд, 02:28 минутанд

yostoi temer shig ietei khun bna lee bas yum yumand chadvarlag khun bna iim khuneeree orosiin ard tumen bakharkhdag yum bilee

рин [ 202.131.236.170 ]      |     12-р сарын 15 -нд, 02:10 минутанд

Хэхэ, инээдтэй юм бичихийн.хаха

khun [ 66.181.164.211 ]      |     12-р сарын 15 -нд, 01:35 минутанд

unemshimeer yum bich l dee.

зочин [ 66.181.165.36 ]      |     12-р сарын 15 -нд, 00:32 минутанд

В.Путин харин ч бахархахаар хүн биш үү өдий олон жил төрийн тэргүүн байхдаа жинхэнэ удирдагч бн,энгийн жишээ хэлэхэд л эрүүл мэндийн салбар нь унасан бн гэхэд одоо хар шинээр төрж бгаа хүндээманай ханшаар 15,0 сая өгдөг гээд бод гэтэл манай яаж бна аав ээж нь өртэй хүүхэд нь өртэй хэдхэн хүн баяжаад хауст цэвэр агаарт онгоцоор эрүүл хүнс зөөж идээд ард иргэд нь жнь: хуурамч будаа идэж хавдартай болж байх жишээтэй

Dub [ 103.229.123.153 ]      |     12-р сарын 14 -нд, 23:22 минутанд

ЭнэТөгөлдөр юу бичсэнээ сайн ойлгоогүй юм бн даа. Путинийг муулах гээд байгаамуу?

Baatar [ 103.26.195.108 ]      |     12-р сарын 14 -нд, 14:42 минутанд

Hen uund itgeh yum be. Putin bol jinhene lider aguu udirdagch, delhiid uuriige taniulsan hun shuu de. USA -n garhul bologchidiin zahialgaar erguutsen nuhduud bichijj baigaa biz de.

zochin [ 116.44.154.116 ]      |     12-р сарын 14 -нд, 13:49 минутанд

Puten ugaasaa l aguu hun n haragdaj bn

Album [ 59.153.113.81 ]      |     12-р сарын 14 -нд, 13:35 минутанд

Аксиомоор бол МАНАН гэдэг луйварчид Монгол улсыг зарж идэж, 3хан сая иргэнээ гаргуунд хаясан.

з [ 27.123.212.135 ]      |     12-р сарын 14 -нд, 13:23 минутанд

нэг их улсаа сүйрүүлсэн юм харагдахгүй л байна даа

123 [ 138.197.183.212 ]      |     12-р сарын 14 -нд, 13:22 минутанд

гуниг шаасан энэ ллр хунхууз байнга ийм тэнэг юм бичдийм

Бат [ 202.9.43.22 ]      |     12-р сарын 14 -нд, 12:48 минутанд

Оросууд түүнийг сурталчилж байгаа хэрэг. Муу хэлж байгаа юм биш. Путин үнэхээр улс орноо мэддэг айхтар хүн.

зочин [ 182.160.1.188 ]      |     12-р сарын 14 -нд, 12:05 минутанд

ямар ч гэлээ жинхэнэ улс төр ч айхтар амьтан да. эх орныхоо төлөө сэтгэлтэй л бол залуу насны жижиг сажиг зүйлийг тоох хэрэг юун

Mongol [ 212.95.5.255 ]      |     12-р сарын 14 -нд, 12:04 минутанд

Estin huzvaa argaa barina gej ene dee. Auguu ih putiniig burhan tenger orshoog

irgen [ 62.167.114.16 ]      |     12-р сарын 14 -нд, 10:58 минутанд

argaa barahdaa hyn bolgonii tuulj ongordog zaluu zagiin aamdraliig hyrtel gemt hereg bolgoh gej uzeed l ynen dynhyy orosiin sorog hychin hulgai hiij chadahgui bolohooroo,,,

зочин [ 59.153.114.207 ]      |     12-р сарын 14 -нд, 10:55 минутанд

барууны гар хөл болсон тэжээврүүд монголоор сэлгүүцээд л

irgen [ 62.167.114.16 ]      |     12-р сарын 14 -нд, 10:55 минутанд

orosiin tord garch mongo hulgailj chadahgui bolson 90 eed onii luivarchid booj uheh geed eldveer uzeed diilehgui shivshigee tarih umaa, zarim ni gadaadad eh orniihoo esreg nyyreech nuuhgui uzej baigaa, ard tymen ni ynelj baigaa um chin yaj ch chadahgui, baharhmaar udirdagch

9123 [ 202.55.191.205 ]      |     12-р сарын 14 -нд, 10:52 минутанд

Бичсэн зүйлүүд үнэн байлаа ч манай хэдийн дэргэд ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА юм байна. В.В.Путин харсаар байтал Орос орныг хөгжүүлж, ард түмнийхээ амьдралыг өөд татлаа. Гэтэл манайд яав? харьцуулаад үз

зочин [ 27.123.214.104 ]      |     12-р сарын 14 -нд, 10:50 минутанд

ЖИНХЭН ЭР ХУРГА. ЕСТОИ МУЖИК

хямд санал [ 66.181.186.9 ]      |     12-р сарын 14 -нд, 09:49 минутанд

ядахдаа хагас жил гэрээгээр ажиллуулаад тарбага эби ээс эхэлж нудруулаад хүссэний нь өгөхсөн.. ЛА ВАН ЯМАР ИХ БАЯРЛАХ БОЛ..

er kun [ 202.179.27.3 ]      |     12-р сарын 14 -нд, 09:22 минутанд

gaikamshigtai...

Demjigch [ 103.229.121.76 ]      |     12-р сарын 14 -нд, 09:12 минутанд

Ene orosuud chiny Ymar onigootoi ym bichdeg uls ve odo tgd uunig gemt hereg gehu ystoi l uu erne gej ene baih daa

Зочин [ 103.26.194.60 ]      |     12-р сарын 14 -нд, 09:07 минутанд

Монголын малуудын хажууд юу ч биш.

unshigch [ 85.0.47.10 ]      |     12-р сарын 14 -нд, 09:03 минутанд

orosiig afrik bolgoj shulah gesen baruuniihan tednii buunii nohoinuud argaa barj baina daa. mankuuraar dyyrsen mogol bol gadaad dotood har shar huvalzuudiinhaa bogsiig dolooj ugaadsaar ni hoollono.... sogtuu arhichin elitsinii gadaadiin kompaniudad ynegyi ogson byh umiig Putin butsaaj avsan....mongol huvalzuud shig haana u baidgaa zaaj ogood yaj hahuuldaj ter ordiig avah zovlolgoo ogood olon saya nogoonii tsalin avaad suuh hyn bol Putin bish

лүндэндорж [ 182.160.37.196 ]      |     12-р сарын 14 -нд, 09:02 минутанд

тарвага шиг ямар таван хүн буудан алж жолоочоо алж мөнгө идсэн биш

Эр хүн [ 203.169.50.106 ]      |     12-р сарын 14 -нд, 08:59 минутанд

Бичсэн зүйлүүд үнэн байлаа ч манай хэдийн дэргэд ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА юм байна. В.В.Путин харсаар байтал Орос орныг хөгжүүлж, ард түмнийхээ амьдралыг өөд татлаа. Гэтэл манайд яав? харьцуулаад үз

ӨӨРИЙГӨӨ ХЭЛ [ 103.11.193.202 ]      |     12-р сарын 14 -нд, 08:53 минутанд

ХЭ ХЭ ХЭ мАР Ч БАЙСАН УЛС ОРНОО СҮЙРЛЭЭС АВАРСАН ХҮН. ХҮНИЙ МУУГ ХЭЛЭХЭЭР ӨӨРСДӨӨ ЯМАР БАЙГААГ БИЛЭЭ СУРВАЛЖЛАГЧАА. ҮХЭЭНЦ МОНГОЛЧУУДАД ХУЛГАЙЧ УДИРДААЧИД Л БАЙГАА. ГУДАМЖААР НЭГ ГЙҮЛГЙЧИН АРХИЧИН. УДИРДААЧИД ЕР НЬ УРВАГЧИД. ЭНЭ БОЛ МОНГОЛ

ha ha [ 116.44.154.116 ] 12-р сарын 14 -нд, 13:47 минутанд

ha ha ha 8jil hulgaich udirdaachid bilaa geech

erh chuluu. [ 202.9.43.212 ]      |     12-р сарын 14 -нд, 08:47 минутанд

orosuuddaa taarsan udirdagch yaagaad gevel ted teneg ivanuud.

иргэн [ 202.179.24.179 ]      |     12-р сарын 14 -нд, 08:42 минутанд

Жинхэнэ эр хүн, жинхэнэ удирдагч байна

ИРГЭН [ 59.153.114.174 ]      |     12-р сарын 14 -нд, 08:39 минутанд

Энэ бол зүгээр л зохиол шүү. АНУ, барууныхан Путиний талаар олон сая доллар цацаж захиалгаар олон ”бүтээл” туурвиулсан. Бүгд худлаа учир оросын ард түмэн Путинд итгэдэг, тэр бол оросын ард түмний лидер.

зочин [ 66.181.187.227 ] 12-р сарын 14 -нд, 09:01 минутанд

үнэн шүү. барууныхан, лалрын америкууд Путин гэхээр шээс нь гоождог болсныг анзаарсан уу. Тэдний хувьд гал тогооных нь цорго хагарсан ч үүнд Орос Путин буруутай гэж үздэг нэг ёсны шизофрени өвчтэй болоод удаж бна даа

zochin [ 202.21.124.168 ] 12-р сарын 14 -нд, 09:23 минутанд

Unen shuu. Putiniig dahiad songogdono gehees baruuniihan uhtelee aij baigaa. Yanz buriin zuil bichej tuuniig muu muuhai haragduulah gej hicheej bainadaa

Иргэн [ 202.9.42.193 ] 12-р сарын 14 -нд, 09:29 минутанд

Муу америкууд хажууд хэн ч биш зөвхөн эдиин засгиин алуучид

төгсөө [ 103.10.21.70 ] 12-р сарын 14 -нд, 10:00 минутанд

ийм шог юм орчуулахчаан аядахаа болиоч монгол хүн инээнэ

gn [ 103.26.195.166 ] 12-р сарын 14 -нд, 10:54 минутанд

Yagaad gevel manai toroor toglogsod hajuud ni bol hund gemt heregten yum bna sh dee haramsaltai oorsnoo tor barij bgaa uchir bugd tsairchihsan Mongol udahgui sonoh bh jinhene luivarchin presidenttei

Tserenpil [ 66.181.161.17 ] 12-р сарын 14 -нд, 17:58 минутанд

Comment uudiig unshihaar mongoloos yvaad ogmoor sanagdhiima

Монгол [ 103.26.192.190 ] 12-р сарын 14 -нд, 23:20 минутанд

Яваачдээ хее

Go to top of page