Монголд үйлдэгдсэн хүний санаанд ч оромгүй гэмт хэргүүд

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 15

Сүүлийн үед манай улсад чихэндээ ч итгэмгүй аймшигт гэмт хэргүүд олноор гарч, хүмүүсийн сэтгэл санааг  үймүүлсээр байна. Жишээлбэл, хүнтэй суухын тулд төрүүлсэн үрээ төөрүүлсэн, бага насны охидыг хүчиндсэн, гэр бүлийн гадуурх харилцаанаас болж хүүхэд амь эрсэдсэн гээд тоочоод байвал олон хэргийн талаар ярьж болно. .

Статистик мэдээллээс харахад, 2016 онд улсын хэмжээнд 27 мянга гаруй гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2017 оны эхний зургаан сарын байдлаар онц хүнд гэмт хэрэг улсын хэмжээнд 165 бүртгэгдсэн байна.

Энэ дундаас олны анхаарлыг татсан, хэний ч санаанд буумгүй гурван гэмт хэргийн тухай одоо өгүүлье.

Төрсөн үрээ зүүгээр шивж хөнөөхийг завдав

Төрөөд 10 хонож байсан хүүгийнхээ амь насанд халдахыг завдсан аймшигтай хэрэг энэ оны эхээр гарсан билээ. Хэрэг Баянхонгор аймагт үйлдэгдсэн бөгөөд эмэгтэйг иргэдийн мэдээллийн мөрөөр шуурхай илрүүлэн, саатуулсан. Улмаар аймгийн эмч нар хүүхдэд яаралтай тусламж үзүүлж амь насыг нь аварсан байдаг. Тухайн нярай төрөхдөө дутуу төрсөн бөгөөд эмч нар эмчилж биеийн байдал нь дээрдэж, эмнэлгээс гаргасан байна. Гэвч эмнэлгээс гараад удаагүй байхад нь төрсөн эх нь хүүхдийг амьд үлдэхгүй байх гэх шалтгаанаар санаатай алахыг завджээ. Эх сурвалжийн хэлж буйгаар хүүгийн эх 1991 онд төрсөн, Баянхонгор аймгийн харъяат иргэн Ц гэгч аж. Тэрбээр өөрийн төрүүлсэн 1 кг 800 грамм жинтэй эрэгтэй хүүхдийг зүүгээр цээжин тус газарт нь олон удаа шивсний улмаас хүнд гэмтэл учруулсан нь тогтоогдсон байдаг. Нярайг гурван удаа хагалгаанд оруулсан бөгөөд цээжин тус газраас нь зургаан ширхэг зүү эхний хагалгаагаар гарган авсан байдаг.

Хүүхдийн амийг захиалгаар хөнөөлгөжээ

Долоохон  настай хүүгийн амь насыг захиалгаар хөнөөсөн хэрэг Дорнод аймагт өнгөрөгч онд гарав. Захиалагч, гүйцэтгэгч аль аль нь хоёрдугаар ангид сурдаг жаалхүү өөрийгөө боомилон амиа хорлосон болгож төөрөгдүүлсэн ч Дорнод аймгийн цагдаагийн ажилтнууд эл хэрэг тун ноцтой захиалгат аллага болохыг тогтоожээ.

 

Хүүгийн эцэг гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэн, залуу бүсгүйтэй амраглах болсон нь хүүгийн аминд хүрэх гол шалтгаан болсон гэнэ.  Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач хүүгийн эцэгтэй дотно харилцаатай эмэгтэй бусдад 200 мянган төгрөг өгч хүүгийн амь насыг захиалгаар хөнөөлгөсөн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байдаг.

Таван настай охиныг хүчирхийлсэн тогтоогдлоо

Өнгөрсөн аравдугаар сард таван настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарч, олныг цочирдуулсан билээ. Энэ сарын 13-ны өдөр буюу өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ванданваанчигт холбогдох эрүүгийн хэргийг шүүн хэлэлцэн, гэм буруутайд тооцож, түүнд 18 жилийн  хорих ял оноосон байна. Хэргийг сөхөхөд, өнгөрсөн аравдугаар сарын 14-нд таван настай Д.Х охиныг хүчирхийлсэн хэргийн талаарх мэдээ цахим сүлжээгээр цацагдсанаар холбогдох хууль, хяналтын байгууллагынхны анхааралд орж, улмаар шалгаж эхэлсэн билээ.

Шүүгдэгч Э.Ванданваанчигт Эрүүгийн хуулийн 12.1-ийн 4-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ. (Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйл. Хүчиндэх, 12.1.4-д “Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг).  

Эхэндээ нагац эгч нь охиныг хүчиндүүлсэн гэж мэдээгүй бөгөөд яагаад явж чадахгүй байгаа талаар хойд эцгээс нь асуухад “Гулсуураас унаад ийм болсон. Эмчид үзүүлэх гэж байгаа” хэмээн хариулсан байдаг.

Маргааш өглөө нь охиныг гэр лүүгээ дагуулж явах замдаа бие засуулж, гуяыг нь дагаад цус урссан байсныг анзаарчээ. Энэ тухай нөхөртөө хэлж, нөхөр нь охиныг шүүх эмнэлэг дээр авч очин дүгнэлт гаргуулахаар хандсан байдаг.

Нагац эгчийнх нь нөхөр охиноос юу болсон талаар асуухад “Аав согтуу орж ирээд, намайг хувцсаа тайл гээд тайлуулсан. Тэгээд б**жгойгоо хийсэн, цус гарч өвдөөд, би их уйлсан” гээд алхаж чадахгүй байжээ.

Хүчирхийлэлд өртсөн охины тухай энэ мэдээллийг анх цахим сүлжээгээр түгээсэн залуу “Охиныг шүүх эмнэлэгт ирэхэд хураамжийн 10000 төгрөг төлөхгүй бол үзлэг хийх боломжгүй гээд буцаасан” хэмээн мэдээлж, улмаар 10000 төгрөгийг нь төлж байж охинд үзлэг хийлгэсэн байдаг.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заяаатан(64.119.26.175) 2023 оны 07 сарын 15

iim herguud odoogoor 2023 ond zondoo garch bnaa hamgiin suuld baigaa hereg ni aimar bailaa

1  |  0
эрлэг(202.21.107.123) 2023 оны 07 сарын 18

Ийм бузар булай гэмт хэргүүд гарах үндэс болсон золбин ардчиллыг устгаж, ардчилсан намыг газрын хөрснөөс арчиж хаях хэрэгтэй.

3  |  0
Mongol(66.181.182.171) 2023 оны 07 сарын 18

Iim ulsuudiig ard tvmentei uulzuulj tarchlaan zowoowol yaadgiin be ?

2  |  0
sergel zasal(66.181.190.156) 2023 оны 07 сарын 18

ijil huistnuud huuhed huchirhiilegch boldog

4  |  2
norov(66.181.190.156) 2023 оны 07 сарын 18

HUND GEMT HERGIIG ERUUDEN SHUULTED SUL ORHIVOL DARUULAGGUI NIIGEM BII BOLNO

1  |  0
Ard tumen (125.136.188.131) 2023 оны 07 сарын 18

Huuli zuin saidaa yu hiigeed bgam be NYmdorjgui nasaaraa ih hurald suuj bj ene met hergiig yagad zugeer ungruulehgui deer ni irgediin bilgiin bolowsroliig zaijruulah taldeer BOlowsroliin said ym hiib heregtei bn huwi hunii humuujiliin talaar ali burt halamjiin ajiltan eshuul albadan bicheel ormoor bn

2  |  0
блг(202.179.27.156) 2023 оны 07 сарын 18

Болж муу новш. Шүүх эмнэлэг охины талаар мэдээлэл хииснүү.цаашдаа гаыгүй бгаа хөөрхий

1  |  0
Top