Серена Уильямсын гурван сартай охин тамирчин болох бэлтгэлээ хийж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 15

 Өдгөө 36 настай алдарт теннисчин Серена Уильямс өнгөрсөн есдүгээр сарын 1-нд анхны хүүхдээ энгэртээ тэвэрсэн билээ. Тэрбээр охиндоо Алексис Олимпиа гэх нэр өгчээ. Түүний нөхөр, “Reddit” порталыг үндэслэгч Алексис Оганян охинтой болсондоо маш их баяртай байгаа аж. Серена гурван сартай хүүхдийнхээ зургийг цахим хуудсаараа нуулгүй хуваалцдаг билээ. Тэр ч бүү хэл охиндоо “Instagram” хаяг нээж өгчээ. Алдарт теннисчин энэ удаад охин нь тамирчин болох бэлтгэлээ хийж байгааг харуулсан зураг нийтэлсэн байна. Фэнүүд нь охиныг аавтайгаа адилхан хэрнээ ээж шигээ хүчтэй юм гэцгээжээ.

Серена, Алексис нар өнгөрсөн сард гэрлэсэн билээ. Шинэ Орлеанд болсон тэдний хуримын гол хүн бол охин нь байсан юм. Хуримын дараа тэд Багамын арлуудад амарчээ.

Дочь Серены Уильямс

Алексис Оганян с дочерью

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(217.227.210.234) 2017 оны 12 сарын 29

Ene bvsguid arai l goedtson zaluu bnshdee hehe

0  |  0
(202.9.44.65) 2019 оны 02 сарын 16

choko pie

0  |  0
Top