Улаанбаатарт утаанаас ч илүү гамшиг нүүрлээд байна

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 15
Бидний амьдарч буй Улаанбаатар хотод утаанаас ч илүү гамшиг нүүрлэснийг та анзаарсан уу. Өнөөдөр нийслэл хот хүний аминд халтай орчин, танхай балмад архичдаар дүүрсэн гээд хэлчихэд хэтийдэхгүй санагдана.
Энэ бүхнийг ар араасаа гарч буй аймшигтай гэмт хэргүүд бэлхнээ гэрчилж байна. Уншигч таныг тавгүйтүүлье гэсэн үүднээс энэ сэдвийг хөндсөнгүй. Гагцхүү нийгэмд нүүрлэж байгаа бусармаг зүйлээс сэрэмжлүүлэх үүднээс дурдаж буй нь энэ.

Золгүй тохиолдлоор тэдэн хүн амиа алдлаа, замын осолд төчнөөн хүн өртлөө, архи ууж эрүүлжүүлэгдсэн хүний тоо тэдэн зууд хүрлээ, хар тамхи татаж мансуурсан иргэдийг цагдаа баривчиллаа гэсэн гэмт хэргийн мэдээлэл телевизийн дэлгэц, сонины нүүрэнд бууж байна.

Эрүүлжүүлэгсдийн тоо ихэссээр...

Улаанбаатарыг “Архичдын хороолол” гэж нэрлэхэд хилсдэхээргүй болчихож.  Нийслэлийн дүүргүүдийн Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байранд тад хоногт дунджаар 1000 гаруй хүн хоноглодог байна. Тавхан хоногт мянга гаруй хүн эрүүлжүүлэх байрны үүдийг татаж байна аа гэж бодохоор 20 хоногт дөрвөн мянга, 40 хоногт 80 мянга гараад явчихна. Тэгэхээр жилд хэдэн хүн эрүүлжүүлэгдэхэв.

Бодоод үз дээ. Цөөнгүй оронтой тоо гарна. Гэхдээ энэ бол зөвхөн эрүүлжүүлэх байранд хүргэгдэн ирсэн хүмүүсийн л тоо. Харин үүний цаана архи ууж, ухаанаа алдагсад эрүүлжүүлэгдсэнээсээ ч илүү байх нь ойлгомжтой. Ингээд бодохоор Нийслэл хотод согтуу иргэдийн эзлэх хувь ихээхэн байгаа нь анзаарагдах байх. Архи хэтрүүлэн хэрэглэсэн энэ иргэд Нийслэлд гарч буй гэмт хэрэг, зөрчлийн 80 хувийг үйлддэг болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон байна.

Аминд халтай орчин

 
Золгүй тохиолдлоор амиа алдагсдын тоо Нийслэлийн цагдаагийн газарт өдөрт дунджаар 5-8 бүртгэгддэг байна. За тэгээд золбин нохойд хазуулсан, эд зүйлээ алдсан, траншейны нүхэнд унасан гэх гомдлууд олон ирдэг тухай цагдаагийнхан хэлж байна.

Үүнээс гадна Улаанбаатарчуудыг "заналхийлж байгаа" хамгийн том бэрхшээл бол хальтиргаа гулгаа. Хаа сайгүй мөстөж хөлдсөн зам. Хальтиргаанаас болж хүмүүс гэмтэж бэртэх нь ихэсч байгааг эмнэлгийнхэн учирлаж байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвд л гэхэд өдөрт 250-300 хүн зөвхөн хальтиргаанаас үүдэж эмчлүүлэхээр ирж байгаа гэнэ. Аминд халтай, амьдрахад тавгүй орчин гэж үүнийг л хэлэх биз ээ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жорже(66.181.161.78) 2017 оны 12 сарын 17

Найрсаг Улаанбаатараа гэж,

0  |  0
жавьж(103.229.123.130) 2017 оны 12 сарын 16

Хүн сүргүүдийг,249 дохтой хүмүүстэй нь зүйл дуусаг одоо эрүүл байгаа хүмүүсд халдварлаад улс орон сүйрэлд хүрэх замруугаа орох нь

0  |  0
иргэн(66.181.161.3) 2017 оны 12 сарын 15

Үнэхээр энэ нийгэмд олонхи нь амьдарч чадахгүй байгаа бол буцаад хуучин тогтолцоондоо оръё.Өлсөхгүй , гудамжинд хонохгүй , хөрөнгөө манахгүй АМАР.

0  |  0
Zochin(103.57.95.135) 2017 оны 12 сарын 15

Iim l niigem baiguulchlaa bid zasaad goe bolgood ugie gsen hvnvvs ni bvgd abilgachid blj taarsan

0  |  0
харамсал(150.129.143.211) 2017 оны 12 сарын 15

Нийгмийн ахуй анхдагч байх нь ардчилсан нийгмийн амин сүнс байдаг бид ийм сүнсгүй 26 жил явж ирлээ бүх юм нь гамшиг болж тамын тогоон дотроо дуусаж байна даа хөөрхий

0  |  0
зочин(49.0.218.9) 2017 оны 12 сарын 15

Эрдэнэ гишүүн ахмадуудаа харж үзэх хууль санаачилж байна. ҮҮнд эдгээр хүмүүсийг хамруулах байлгүй дээ. Учир эдгээр хүмүүс чинь тэр үед ажилтай гэр оронтой.өрх гэр толгойлсон та нарын насны эрчүүд байсан юм шүү. Эд нар та нартай хамт тэр хувьгалыг чинь хийсэн шүү. Талбайг дүүргэж байсан хүмүүс чинь одоо улаанбаатарын гудамжинд ямаршуухан явж байгааг харж байгаа гэдэгт итгэж банйа. Та бүхний хийсэн хувьсгалын золиос болсон эдгээр хүмүүсээ харж үзээд гэр оронтой болгож эрүүл саруул болгож авахыг танаас хүсч байна. Эдгээр хүмүүсийг харахаар элэг эмтэрч байна.

0  |  0
Хуц(66.181.184.11) 2017 оны 12 сарын 15

Энд МАН,АН гэж талцаад байх хэрэггуй! Яг унэнийг хэлэхэд энэ 2 намыг дагаж далдганасан хогийн гарууд, М.Энхболд тэргуутэй УБЕДИ-хоты толгойлж байсан этгээдууд УБЕДИ хотын газрын зарж, урж дураараа дургицгаасаны гай энэшуудээ! Хотын тевийн боломжийн бух л газрыг хот хегжуулэх телевлегеегуй хувийн ашиг хонжоо харж зарсан нь ийм байдалд хургэсэн! Архины уйлдвэрийн эздийг УИХ-д сонгож, хуссэнээр нь хелберуулсэн, 1990-д онд дэлгуурийн лангуун дээр давснаас еер юмгуй байхад тереес айл ерх бурт нэг,нэг шил архийг картаар олгож, иргэдээ архичин болгосон, худлаа гээд хэлээд узлдээ! Гарцаагуй унэн гэвэ

0  |  0
Irgen(66.181.161.105) 2017 оны 12 сарын 15

Энэ бүхэн 2012-2016 онд төр барьсан АН-ын буруутай үйл ажиллагаанаас болсон.2014оноос эхлэн хүмэс гудамжинд юм зарж ТҮЦ барьж эхэлсэн.нүдэнд илт харагдаж яагаад 90 он шиг болох гээд бна гэж гайхаж боддог байлаа.таньдаг хүмүүс компаниудаа татан буулгаж эхэлсэн.Эрдэнэтийг луйвардахын тулд мөнгө үйлдвэрлэж зах зээлд байсан долларыг хуу хамж үүний үр дүнд ханш замаа алдаж 2800 хүрсэн.энэ бүхэн АН засаглаж чадахгүй идэж уухын дон албан тушаалын төлөө юу ч хийхээс буцахгүй 4х орноо ард түмнээ золиосолж чаддаг гэдгийг харуулсан цаашаа бичих үү яахаа! !!!

0  |  0
hotin unagan irgen(103.26.195.222) 2017 оны 12 сарын 15

zuv shvv hot maan amgalan taivan baidlaa aldaad udaj bn ene bvgd arhinaas ulbaatai arhini zuvshuurlu jaahan bodoltsoj ugmuur bn manai geriin ergen toirong gehed l 10 d arhi borluuldag tseg baidag ene bvhend anhaarlaa handuulah tsag n ali hediin boljee

0  |  0
irgen(202.179.26.214) 2017 оны 12 сарын 15

Hotiin darga ajlaa hii l dee. Ork chini yah geed baigaa yum be. Chadahgyi bol boliod Yyliig tavi. Ter nam mam yamar hamaa bna.

0  |  0
Top