Хөдөлмөрлөх эрхийн сургалтыг үргэлжлүүлэхээр тохиролцов

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 15

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж ХБНГУ-ын Фридрих Эбертийн Сангийн Суурин төлөөлөгч Др. Нийлс Хегевиш нарыг хүлээн авч уулзлаа. Фридрих Эбертийн Сангийн зүгээс Монгол Улсын хэмжээнд Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Улсын Мэргэжлийн Хяналтын газартай хамтран хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр хэрэгжүүлсэн бүсчилсэн сургалтыг үргэлжлүүлэх хүсэлтээ илэрхийлжээ.

 Хүний эрхийн Үндэсний Комиссын удирдлагууд хөдөлмөрлөх эрхийн бүсчилсэн сургалт үр дүнтэй болсныг онцлоод  сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар тохиролцлоо. Мөн "Бизнес ба хүний эрх” үндэсний хөтөлбөрийг батлуулах, эхний үед судалгааны түвшинд хамтарч ажиллах саналыг Фридрих Эбертийн Сангийн төлөөлөлд тавьж, уг ажлыг ирэх 2018 оны дундуур эхлүүлэхээр боллоо.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top