27 жил шоронд хоригдсоны эцэст хэргийг нь цагаатгажээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 15

Энэхүү гэрэл зураг дээр хилс хэрэгт гүтгэгдэж, 27 жил шоронд хоригдсоны эцэст шүүхээс холбогдох хэргийг нь цагаатгаж байгаа шийдвэрийг сонсоод, тэсэлгүй нулимс асгаруулж буй Охайо мужийн иргэн Квамэ Ажамугийн төрх үлджээ. 1975 онд худалдааны зөвлөх Харолд Франксын амь насыг хэрцгийгээр бүрэлгэсэн хэрэгт тухайн үед 17 настай байсан Квамэ Ажаму болон 20 настай түүний ах, мөн 19 настай Рики Жэйксон гурвыг буруутай гэсэн шийдвэрийг шүүхээс гаргажээ. Арьс өнгөний үзэл, улс төржилт дагуулсан энэ хэргийн гол гэрч нь 12 настай Эдди Вернон гэх хүү байсан бөгөөд хожмоо хүү цагдаа нарт туслахын тулд худал мэдүүлэг өгсөн, гэмт хэрэг үйлдэгдэж байгааг нүдээр хараагүй гэдгээ хүлээснээр ийнхүү тэднийг цагаатгах шийдвэрийг шүүхээс гаргасан байна. Америкт хилсээр шоронд хоригдсон хүн хоригдсон жил тус бүртээ 40 мянган ам.долларыг тооцож, нэхэмжлэх эрхтэй байдаг бөгөөд цагаадсан 3 иргэн нийтдээ Охайо мужаас 4.1 сая ам.долларыг гаргуулж авах эрхтэй гэнэ. Харамсалтайгаар хэрэгт гүтгэгдэж, амьдралынхаа 27 жилийг торны ард өнгөрүүлсэн Квамэ Ажаму "Би Барак Обама ч болж болох байсан юм" гэж халаглан уйлж байжээ. Охайо муж цаазын ялтай. Гэхдээ тэдэнд цаазын ял шийтгээгүйд нь гэр бүлийнхэн нь талархаж байгаагаа илэрхийлж байжээ.

www.zindaa.mn

Ариунаа Онгио

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top