С.Ганбаатарын 50 сая вон авч буй бичлэгийг Б.Хурц зохион байгуулж хийлгэжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 15

Б.Хурцтай холбоотой 10 гаруй өргөдөл УИХ-д ирсэн боловч өнөөдрийг хүртэл хэлэлцэлгүй, дарагдуулж ирсэн гэдэг үндэслэлээр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Л.Болд нар төрийн ордонд нээлттэй хэлэлцүүлэг хийж байна. Энэ хэлэлцүүлэг дээр олон нийтийн зүгээс асуулт тавьж, тайлбар сонсож, дүгнэлт гаргаж байж Б.Хурцыг Өмнөд Солонгос улсад суух бүрэн эрхэт элчинс сайдаар томилох эсэхийг шийдэх гэнэ. Нээлттэй хэлэлцүүлэгт гомдол гаргасан иргэдийн төлөөлөл оролцож байгаа юм байна. Тухайлбал, Дамирангийн Энхбат агсаны гэр бүлийн гишүүдийн төлөөлөл иржээ. Тэдний зүгээс Д.Энхбат агсныг тагнуулын байгууллага олон улсын гэрээ хэлэлцээрийг зөрчин хулгайлан авчирсан хэргээ төрийн нууц гэдгээр өнөөдрийг хүртэл нууцалж байгаа гэж гомдол мэдүүлж буй. Д.Энхбатыг С.Зориг агсны хэрэгт нэр холбогдуулан, хэрэг хүлээлгэхийн тулд элдвийн тариа, нойрсуулах эм хэрэглэж байгаад амь насанд нь хүрсэн хүн бол Б.Хурц гэж тэд үздэг. Үүндээ тагнуулын байгууллага өнөөдрийг хүртэл уучлал гуйсангүй, хариуцлага хүлээсэнгүй гэж ах дүү нь гомдолтой байгаа аж. Мөн Б.Хурц Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн эрдмийн шинжилгээний албаны дарга Балжирын Жаргал гэж хүнийг Д.Энхбатын хэрэгт холбогдуулан хилс хэрэг тохсон. Ажил албан тушаал, амьдралыг нь хохироосон гэнэ.  

ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой албан тушаалаа урвуулан ашигласан, гүйцэтгэх ажлын эрх мэдлээр далайлган бусдыг хохироосон зэрэг олон ноцтой үйлдлийн хохирогчид хэлэлцүүлэгт хүрэлцэн иржээ. Албан тушаалаа урвуулан ашиглаж, иргэдийн бизнесийн булаадаг, дээрэмддэг. Өөрийн ах дүү, хамаатан саданг тендерт ялуулахын төлөө бизнес эрхлэгчдийг дарамталдаг гэсэн гомдол маш их ирдэг.

Түүгээр ч зогсохгүй, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатарын 50 сая вон авч буй бичлэгийг зохион байгуулалттайгаар хийлгэсэн хүн бол Б.Хурц гэж С.Ганбаатар өргөдөл гаргажээ.Б.Хурцын найз Биндэръяа гэдэг бүсгүй Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатар дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж солонгосын иргэнээр дамжуулж 50 сая вон өгүүлсэн гэж тэр хардаж буй аж.

Мөн Б.Баатар, У.Хүрэлсүх нарын утасны ярианы бичлэгийг Тагнуулын байгууллага хийсэн, мөн цацсан гэх гомдол ч байгаа аж. Тиймээс нээлттэй хэлэлцүүлгийн үр дүнд эдгээр асуултад тодорхой хариулж авч, улмаар гэм буруутай эсэхийг олон нийтэд нээлттэй сонсгох зорилго агуулжээ.

С.Төгөлдөр


Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(139.5.219.27) 2017 оны 12 сарын 17

Хүмүүсээ татвар нэмэгдэх гээд бна өөрийнхөө төлөө дуу гарга .Тэр хүний элчин сайд болох болохгүй нь бидэнд тийм ч ёухал биш шүү дээ .Цалингаас чинь хулгайлж байхад таг дуугүй !!!!!!!

0  |  0
иргэн(202.21.107.4) 2017 оны 12 сарын 16

Хурц Борц болохоо өнгөрсөөн,УИХ дээр Нийтийн хэлэлцүүлэгтэй уралдаад зэрэгцээд дэмжигдээд Ми-тэй гар атгалцаад Гуулин Со улсад Э-Сайд болохоор болов.

0  |  0
Zochin(210.94.141.44) 2017 оны 12 сарын 16

M.Enkhbold,Jenki ali alind n heregtei bsan,ayagni hariu odortoo,agtni hariu jildee

0  |  0
Soongo(103.229.121.81) 2017 оны 12 сарын 16

Ганбаатар аа, нэг зүйлийг өөрөө ойлго, чи буруутай, буруутайгийн дээдээр шуналтай, хэн ч зохион байгуулсан байж болно, хамгийн гол нь чиний гар яваад аючихсан, чи аваагүй, тэгээд чамд хүчээр өгсөн бол өөр хэрэг, чи мөнгө өгвөл авах юм байна аа гэдгээ харуулсан, чи буруутай, чи шуналтай, чамд эрх мэдэл өгвөл хувьдаа мөнгө авах юм байна аа гэдгээ л харуулсан, асуудлын аль нь чухал вэ гэдгийг ялгаж чадахгүй гэж бодоод мэдрэлтээд байгаа юм биш биз дээ

0  |  0
ХМ(103.212.118.232) 2017 оны 12 сарын 15

ХУДАЛЧ ГАНБААТАР ӨӨРӨӨ АВСАН Л БАЙНА ЛЭЭ Ш ДЭЭ. БАС БАЙДЛЫГ АШИГЛАН ХУДАЛ ЯРИАД ЯВАА МӨЛЖИГЧ. ШУДАРГА БОЛЖ ЖҮЖИГЛЭДЭГ ШУЛААЧ. ЭНХБАЯР ГАНБАА ХОЁР ТААРШУУД ХУДАЛ ЦУУРААД

0  |  0
Маргад(27.123.212.142) 2017 оны 12 сарын 15

Хурц зохион байгуулсөн юм бол Женко сонгуулийн үеэр Хурцад ийм захиалга өгч өрсөлдөгчдөө хар технологи хэрэглэсэн байх нь, ийм учраас л Женко хурцыг Элчин сайдаар томилж явуулах гээд байна, тиймүү?

0  |  0
зочин(103.10.23.7) 2017 оны 12 сарын 15

МАХН Н.Энхбаяр бас Хурцаас айдаг юм байна лээ.Тэгээд дуугарахгүй байгаа

0  |  0
-r horoonii undur na(202.9.42.244) 2017 оны 12 сарын 15

Hunii hardlagl,tusuulul ayriulj ayah geed baigaa um be.Shuuheer togtoogdson asuudliig ch ayladsan tal hyleen zubshuurdugui baidag biz dee.UIH-d uur niigemd heregtei asuudal baihgyi um bolob uu daa UIH tarah heregtei bljee.

0  |  0
МОНГОЛ ЯЛНА(202.179.25.48) 2017 оны 12 сарын 15

ЖЕНКО ЭБИ МИ ОВОГТУУД ЯЛАГДАНА

0  |  0
Zorro(98.215.124.182) 2017 оны 12 сарын 15

Хурц ч хуц болох нээ. Хеерхий. Энэ мууг яагаад би хеерхийсдг юм. Хуц ухна л болно биз

0  |  0
Zorro(98.215.124.182) 2017 оны 12 сарын 15

Хурц ч хуц болох нээ. Хеерхий. Энэ мууг яагаад би хеерхийсдг юм. Хуц ухна л болно биз

0  |  0
zochin(103.26.194.210) 2017 оны 12 сарын 15

neeree tegsen bol tagnuuliin alba baigaad yakh yum be

0  |  0
jargal(112.72.11.110) 2017 оны 12 сарын 15

ganbaatart uguush tavij dee.hurts bol aimaar hun baina.iim ayultai huniig turd bsilgaval yu ch hhij medeh n bn.

0  |  0
jargal(112.72.11.110) 2017 оны 12 сарын 15

ganbaatart uguush tavij dee.hurts bol aimaar hun baina.iim ayultai huniig turd bsilgaval yu ch hhij medeh n bn.

0  |  0
jargal(112.72.11.110) 2017 оны 12 сарын 15

ganbaatart uguush tavij dee.hurts bol aimaar hun baina.iim ayultai huniig turd bsilgaval yu ch hhij medeh n bn.

0  |  0
jargal(112.72.11.110) 2017 оны 12 сарын 15

ganbaatart uguush tavij dee.hurts bol aimaar hun baina.iim ayultai huniig turd bsilgaval yu ch hhij medeh n bn.

0  |  0
jargal(112.72.11.110) 2017 оны 12 сарын 15

ganbaatart uguush tavij dee.hurts bol aimaar hun baina.iim ayultai huniig turd bsilgaval yu ch hhij medeh n bn.

0  |  0
зочин (66.181.178.222) 2017 оны 12 сарын 15

Муухай новш юмаа энэ Хурц. Энхбаттай холбоотой гэж Б. Жаргал гэх хүний бас ажил, амьдралыг нь самраад хаячихсан гэнэ үү? яагаад энэ хүмүүсийг хэн ч биш болгож байнаа. Яахав ээ үйл лайгаа чи эдлэхгүй юм гэхэд үр хүүхэд, ач гуч чинь эдлээд ирэх цагт тэд чинь чамайг үзэн ядах биз. Яагаад ийм новшийн араншин гаргана вэ Хурц гэх новш

0  |  0
m(202.55.191.42) 2017 оны 12 сарын 15

Ebegin gar hul bolson lalar darga bhda ter boldighorih chin ysin daraa n hudla shaagad bdishd UIH gishuud bugd adil

0  |  0
АХ(66.181.188.33) 2017 оны 12 сарын 15

50 САЯ ВОНЫГ БАЯРЛААД Л АВЧ БАЙСАН БАЙЖ ЮУ ГЭЭД БАЙНАА ФЭНШҮ ГАНБАА

0  |  0
Top