Өөрийгөө "Хүчингийн төдийгүй хар тамхины хэргийн хохирогч“ хэмээн зарласан охины бичлэг шуугиан тариад байна. Тэрбээр "Urelee Bayaraa” гэх фэйсбүүк хаягнаас лайв хийсэн бөгөөд эх сурвалжууд түүнийг Уул уурхайн сайд асан олноо Бриджийн гэдгээрээ алдаршсан Д.Ганхуягийн охин хэмээн мэдээлээд байгаа юм.
Гэхдээ энэ охин хэний хүүхэд байх нь гол биш. Гагцхүү ярьж байгаа зүйлс нь маш ноцтой, онц хүнд гэмт хэргийн тухай байгаа юм. Ингээд охины хийсэн мэдэгдлээс хамгийн ноцтой гэсэн хэсгүүдийг түүвэрлэн хүргэж байна.
"Танай аав, ээж нар чинь Таван богд, АПУ, "Монос"байна уу үнэхээр хамаагүй"
- Би өөрийн өмгөөлөгч болон гэр бүлийн бүх хүмүүстэйгээ ярьж байгаад энэхүү лайвыг хийж байна.
- Маш олон хүнийг хамарсан шүүх хурал болох гэж байгаа. Ер нь хар тамхи, хүчингийн хэрэгтэй холбоотой байж болох Эрүүгийн хамгийн хүнд гэмт хэргүүдтэй холбоотой гэмт хэргийг өсвөр насныхан хийсэн учраас өмгөөлөгчтэйгөө яриад прокурорын зааврын дагуу ерөнхийдөө юу болох гээд байгааг мэдээлэх гэсэн юм.
- Энэхүү шүүх хурал нээлттэй учраас маргааш та бүхэн хүрэлцэн ирж болно. Мөн жагсаал цуглаан зохион байгуулж болно гэсэн. Яагаад гэхээр энэ хэрэг нэг талаас охид эмэгтэйчүүд, өсвөр насны охидын сэтгэл зүйд хамгийн хүндээр туссан. Жишээ нь, би өөрөө хэргийн хохирогч болсон. Энэ талаар манай найзууд бүгдээрээ гэрчилнэ.
- Надад айх аюул байхгүй. Надад бүх баримт нотолгоо байна. Хэн юу хэрэглэдэг, хэнээс хаанаас авдаг, ургуулдаг, ургуулдаггүй ургамал мөс хэрэглэдэг. Энэ талаарх бүх мэдээллийг Тагнуулын ерөнхий газартай хамтарч нэлээн том хавтаст хэрэг үүсгэсэн байгаа.
- Маргааш шүүх хурал эхлэхэд бүх хүнээс цусны шинжилгээ авна. Яагаад гэхээр тэр ирсэн хүмүүс дунд хар тамхи хэрэглэдэг хүмүүс байгаа. Учир нь би хуулийн бүх шатанд өөрийнхөө гэм буруугүй гэдгийг нотолсон. Надаас мөн адил бүх төрлийн шинжилгээнүүдийг авсан. Хэрэг гардаг өдөр миний уух юман дотор нунтаг зүйл хийсэн.
- Тэр өдрийн орой нь зүрхний хэм алдагдаад, манай найз залуу бид хоёр түргэн дуудсан. Гэтэл пармадол гэх нунтаг эм хийсэн байсан. Хэн гэх хүн хийснийг одоо хэлэхгүй. Бидэнд бол өвстэй адилхан үйлчилгээтэй гэж хэлж, хэрэглэхэд тэр нь солиорлын үйлчилгээ үзүүлдэг юм билээ. Би уруу татагдсан гэдэг утгаараа хэрэг үүрэхгүй.
- Ээж рүү минь залгаж сүрдүүлэх, гэр бүл рүү залгаж хахууль өгөхийг оролдох хэрэггүй.
- Танай аав, ээж нар чинь Таван богд, АПУ, "Монос"байна уу үнэхээр хамаагүй. Тагнуулын албаны дарга байсан Б.Хурцын хамаатан байна уу тэр бол хамаагүй шүү. Яагаад гэхээр та нар хэрэг хийсэн.
- Миний биед гар хүрсэн, бас хүчингийн хэрэг хийсэн. Ийм учраас зохих ёсны хариуцлагаа хүлээ.
- Тэнд байсан хүүхдүүд "Corpоrate"-д болсон, санаатайгаар хүний биед гар хүрсэн гэдэг зүйл ангиар зургаан сар хоригдоно.
- Та нарыг ямар айлын, хэний хүүхэд болохыг би мэдэж байгаа. Миний аав, ээж амьд сэрүүн байна. Хуулийн байгууллага миний талд байна.
- Одоо эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэж сэргээх цаг болсон юм бишүү.
- Би нэг ангийн сайн найз хоёр залууд хүчиндүүлсэн.
- Мөнхцацралтын гэрт байсан хүмүүс бүгд гэрчилнэ. Тэнд байсан бүх хүний нэрийг цагдаад бичээд өгсөн. Би "Цаасан дээр бичиж, хэргээ өөрсдөө хүлээх юм бол хэрэг чинь хөнгөрнө" гэж хэлсэн. Тэгсэн харин эсрэгээрээ залгаж сүрдүүлсэн, дарамталсан, хахууль амалсан.
- Монголд хар тамхи үнэхээр дэлгэрсэн. Та нар /түүний нэг сургуулийн болон найз нөхөд, өсвөр насныхан/ өөрсдөө хэрэглэдэг. Танай аав ээж, хамаатан садангууд тээвэрлэж оруулж ирдэг. Хар тамхитай холбоотой бүх айлд нэгжлэг үзлэг хийнэ.
- Энэ хэрэг хуулийн байгууллагын хамгийн том ололт амжилт болж байна.
- Монголын томоохон баячуудын хүүхдүүд ард түмний мөнгөөр хэр их хар тамхи хэрэглэж, хэр их охин хүчиндэж, ямар олон муухай хэрэг хийж буй талаар эхнээс нь илрүүлж байна.
- Олигархи, УИХ-ын гишүүний хүүхэд гэхээрээ хүн алчихаад зугтаж болдог юм уу.
- Та нар манай аавын тухай ярьж болно. Манай аав Уул уурхайн яамны сайд байсан. Хэдэн охин аавын намыг унагаана гэсэн. Тэрний бүх нотлох баримт хэлсэн үг, дуу бичлэг, захидал зэрэг бүгд байгаа.
- Хэрэгт холбоотой хүмүүсийг сүүлийн арав хоног утас болон чатыг нь чагнаж хянасан.
- Би эхэндээ хүчингийн хэргийн тухай ярихаас айдаг, ичдэг, нуудаг байсан. Сүүлийн 2-3 жил би хүчингийн хэргийн улмаас сэтгэл санааны цочролд орж, сэтгэцийн эмнэлгээр явж нойрны эм уусан.
- Энэ ялзарсан нийгмийг сайд дарга нар болон Ерөнхий сайд, Ерөнхийлөгч өөрчлөхгүй. Бид өөрчлөх ирээдүй нь байх ёстой. Би энэ улсын ирээдүй.
- Би энэ бүх аймшигт хэргийн хохирогч.
- Та нарын хамтран хар тамхи хэрэглэсэн, бүлэг зодоон, хүчин, ах эгч нар чинь амиа хорлосон гэх мэтчилэн бүх мэдээлэл надад байгаа... гэх мэтчилэн маш ноцтой мэдэгдлүүдийг хийсэн юм.
Охины өгүүлснээр 2015 оны зургадугаар сарын 16-нд энэ хэрэг үйлдэгдсэн гэнэ.Тухайн үед охин 16 насныхаа төрсөн өдрөө "Blue Sky"-д хийсэн аж. Түүний дараа найз Мөнхцацралынхаа гэрт очиж уусан юм байх. Тэнд Монголын нөлөө бүхий баячуудын хүүхэд байсан гэх бөгөөд хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг хүүхдүүд олон болсон тухай лайвыг хийсэн охин дурдсан юм.
Ийнхүү томчуудын хүүхдүүдийн хар тамхи хүчингийн хэрэгтэй холбоотой мэдээлэл сошиалд цацагдлаа. Лайв хийсэн охины аавыг сайд асан Д.Ганхуягийн охин мөн талаар хэвлэлээр шуугиж байна. Д.Ганхуягийн хувьд АН-ын лидерүүдийн нэг бөгөөд журмын нөхөд нь түүнийг шударга зантай хэмээн ярьдаг юм. Нөгөө талаар Д.Ганхуяг нь Монголын нөлөө бүхий баячуудын нэг гэдэгтэй хэн ч санал нийлэх биз ээ. Түүний мэдэлд,
1.“Бридж” /“Бридж” групп, Японы “Кимоно Кинюши” компанийн хөрөнгө оруулалттайгаар 1998-11-20-нд үүсэн байгуулагдсан/
2.“Бридж констракшн” компани /1996 онд үндэслэн байгуулагдсан. Япон улсын “Дайниппон констракшн”, “Обаяши констракшн”, “Коноике констракшн” компаниудтай ажил төрлийн байнгын холбоотой ажилладаг/
3.Бэт ХХК /2000 онд мал аж ахуйн гаралтай түүхий эдийн бизнес эрхлэхээр анх байгуулагдсан/
4.“МШТ”ХХК
5.“Жигүүр”ХХК
6“Эвридэй-16” супермаркет /2008 оны 10-р сард байгуулагдсан. Өргөн хэрэглээний бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалдаг/.
7.“НаранЭвридей”ХХК
8.“АХИ”
9. “Эдванс Хелд Интернэшнл” ХХК /Тус компани Бридж группын салбар компани болж 2004 оны 7 сард байгуулагдсан/
10.“Жаг Дело” ХХК
11.Монгол-Японы хамтарсан “Сансар Бридж” ХХК
12.“Эн Ай Ти” ХХК /хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг/
13.”Монгол шуудан транс” /Бриджийн группийн мэдэлд ороод удаагүй/
14.“Эдванс Хелд Интернэшнл” ХХК /Тус компани Бридж группын салбар компани болж 2004 онд эм ханган нийлүүлэх чиглэлээр байгуулагдсан/
15.“Эвридэй Интернэшнл” ХХК /1995 онд “Арслантай гүүр” ХХК нэртэйгээр байгуулагдаж байсан/
16. “Монгол глобаль” транс ХХК /Тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг/
17. “Эвридэй Бэлс” худалдааны төв /Бридж” группын 100%-ийн хөрөнгө оруулалт бүхий “БЭЛС” дэлгүүр 2002 оноос үйл ажиллагаагаа явуулж байна/
18.“Эвридэй Арслантай гүүр” супермаркет /1995 онд “Everyday” сүлжээний үндэс суурь болон байгуулагдсан ууган супермаркет юм/
19. “Эвридэй Наран” супермаркет /2003 оны 07-р сард байгуулагдсан. Өөрийн импортын бүх барааг бөөний үнээр худалдаалдаг/
20.“Эвридэй East” супермаркет /2007 оны 10-р сард байгуулагдсан. Өргөн хэрэглээний бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалахын зэрэгцээ эрүүл хүнсний бараа бүтээгдэхүүн, аян замын хэрэгцээт бараануудыг худалдан борлуулдаг/
21..Бридж 36 айлын орон сууц
22.”Эм Жи Ти” ХХК зэрэг компаниуд байдаг ажээ.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 37 )
Сайн байна номундариа . Үнэн гэж байх ёстой. Олгархи, баячууд гэж хамаагүй байдаггүй байхаа. Эд шүүх болон цагдааг сурсан зангаараа хахуулдаад эхэлчихсэн байх, гэвч хожим Эрлэг Номун Хаан гэж хахууль авдаггүй шудрага нэгэн байдагийг мэдэж байх хэрэгтэй. Монголын шүүх энэ байтугай хэрэгийг хахууль аваад хэрэгсэхгүй болгосон тохиолдол олон байгаа. Гэвч Бурхан гэж байдаг юм шүү.
Мундаг охин байна. Үнэнийг илчлэх хэрэгтэй. Илчилбэл чамайг хүмүүс дэмжиж хамгаалах болно. Дуугүй байж болохгүй. Чамайг дэмжиж байна
зоригтой охин байна
Muusain hulgaich luivarchdiin muu udammsudartai novshnuudiig shorond ni hataa etseg ehiig ni zarla. Ard tumen neg l udur tesrene shuu. Heleh muu ug oldohgui uim. Ohinoo doromjluulsan etseg hun yadgiig ta nar udahgui harah bolnoo. Amia horloson chini deer shuu.
Bugfiig n il gargaj ogooroi.hereg huuchirdaggui.muu buzaruudiig shorond n hataaj uil laigiig n uuriuul
Ёр баранд охидуудын уух юманд нь эм хийдэг гэсэн нь үнэн шүү. Их зоригтой охин бна олон охид эцэг эхээсээ нууж дуугүй өнгөрдөг
Aavd mash hund baigaa erchuud setegliin dem ogooroo muu uhnuudiig bandi bolgood ogohoor horson deer aalz shig bolno huuliig medruuleh heregtei es bogoos daraagiin hohirogch tanii ohin........
Монголын байдал Кастро эх орноо аврахын тулд эрх баригчдыг түлхэн унагасан 1959 оноос өмнөх кубын байдлаас хэдэн мянга дахин дордсон шүү.Бид чигисийн удам мөн үү,ингэхэд.
Энэ охин сэтгэл зүйн аливаа саадыг даваад өөрийнхөө болон бусад хүүхдүүдийн төлөө ингээд зоригтой дуугараад босоод ирж байгаа нь маш сайн байна. Дэмжиж байна.
Ene ohin ch gej de... uneheer unen yum bol zorigtoi duugarch bgaa ni sain hereg. Gehdee l enenii ene baij baigaa baidal, yarij helj bgaa uneheer emgeneltei yanar tsochirdmoor yum be? Bidnii ireedui, ireeduin eh boloh enenii biei awch yawaa baidal humuujlees harwal yarij bgaag ni sonswol uneheer ene uls eh oron mini mohojee. Oor yu ch gehew beleh ug unendee l alga. Estoi l nogoo Ewdrehii hun gej edgeer humuusiig l nerlemeer...
end mgl.d hurungu oruulah japan uls ethegii nerin huds.g bariad ene mgl.r yu geed bichsen bna japan uls lavlaad yavj bhad ene hun ohinno engej humuujleh gej⁉️ etheg heden udaa uls.n hurl.n gechuun.s garj irsen hend hamaa bna tiim l mundag uls uuriin ur huuhdiin humuujil ene ⁉️ dahij ter etheg n japan .d ene tend neriin hudsaa taraag.d yav.d bdag asuudal bol.soi japan.d amdarch uls.da shavar daraa bitgii bol.soi
ee ohin mini de evii de etheg eh gej uls ohinoo anz.rgui bolh.r ter shu de ene ohinii etheg yum bayan bhav de. end japand mgl neriig barij ih mungu hsen de mini medeh . bi un.dur ene medeeg unch.d gaihah meliih bolson do. ohin mini etheg chin hunii orond mgl neriig barij mungu h.deg busadtai adilhan ohinoo zuv bolovsroltoi uls orondo nemertei hun bolgohiin tuluu etheg chin mgl neriig barj hoolo oldog hun gej bi harsan haramsaj bna . etheggii chin hudulmur tal.r boloh chiv de. aav chiv bi durgui aavsa ilu ohin.d n amdral dunguj ehleh nasanda buruu ulstai nuhurluj haramsaj bna
10, 20 jiliin daraa niigem yamar bolj huuhduud zaluuchuud huuhduud yu hiitsgeej yavdag bolohiin bol doo aimshigtai...henii huuhedtei niilj haaguur yu hiij yavtsgaadgiig ni meddeg bh heregtei ch yaj gedeg ni chuhal yum.hamgiin gol ni eleg buten ger buld zuv humuujleer usuj tornih heregtei yum daa.ger bul salalt anhaaral sulrah geh met zuiluud ih chuhal.
Yanaa, mungutei baih tusam oyunii doroitold oroh yumdaa, hool ni Belen baih tusam tenegteh yumaa, ene mungutei humuus ur huuhduudee sunooj ustgaj bgam bndaa, huurhii, huuhduudiig burhan urshuu
Ene huuhed zorig gargaj il bolgoj bgaa n sain bna. Gehdee ene ohin uuruu ih evdersen humuujilgui ussun gdg n medegdej bna
Энэ охинд ахдсан их зовлон бж маш их зориг гаргаж илчилж бгаа юм бна минии дүү болгоомжтой бгаарай Тэр буруу замаар явж бгаа хүүхдүүдээ эцэг эхчүүд нь өмөөрч яах вэ мэдэхгүй ч бсан биз бүр болхоо бгаагүй дээр нь хүүхдүүдээ хүмүүжүүлж авхыг бод энэ ниигэмд эцэг эх бүр ирээдүйн үр хүүхэд ач зээгээ үлдээнэ шүү дээ монгол үрс минь өвөг дээдсээс уламжилж ирсэн ариун ёс суртахуун өв уламжлал өвлүүлж явах ёстой шүү өвөө эмээ эцэг эхчүүд ээ Цөөхөн монголчууд минь ээ
Uuniig olon huuhed zaluuchuud bolovsroliin baiguullagiin ajiltnuud etseg ehchuud unshij sonsoh heregtei!.
Surguuliudiin suragchdiin dotroos garch bgaa Ene notstoi Asuudal denduu harluulj Bna.estoi edeer biee chimheer erdemeer biee chim gedeg ugiig jinhen utgaar haruulj bgA bzde. Edeer bieiig ni buu chimeech gemeer Bolj Bna !. Hamgiin ayultai ni sogtuuruulah undaa naas Hetreed har tamhi heregledeg zardag zuudug gedeg Asuudal Iim nasnii huuhduudiin dund Bolj Bna gedeg onts notstoi tugshuurtei Bna. Tsaashilbal nuleglen deerelhej daramtlah huchirhiilsen gedeg Bol baij bolmoorgui Asuudal . Ene ohinii huvid gemt hergiin zoluos bolson gehed buruudahgui. Zorigtoi helj uneniig gargaj tavih
1р сургууль, 23 р сургууль, 84 р сургууль, Орос 3, 14 р сургуулиуд, орчлон, сант, american сургуулиуд, Эрэл-н british school нтрт явдаг бсан хөрөнгөтэй айлын хүүхдүүд энэ хэрэгт орооцолдсон гэж бна. Тэгэхээр яг энэ хэрэгт хамаарахгүй ч хар тамхи мөнгөтэй айлын хүүхдүүд явдаг ямар ч сургуульд оччихсон бгаан бишүү. Мөнгөөр буруу эрхэлүүлчихсэн задарсан хэдэн хүүхдүүд хаана ч байж мэдэх нь бна
Za ohiniig sonsood yum yum bodogdoj blaa. Hamgiin ehleed Iim Saihan tsetseg tsevruu shig Ohin bie setgel sanaanii aihtar hohirol amsch Hund daramt and orsond haramsaj Bna. Zuvhun tuunii tudiigui etseg eh ar geriihend yamar bgaag helhiin bish. Tuunees gadna und Unudur huuhed zaluuchuud maani Yu Bolj sahilga bat humuujliin yamar hem Hemjeend yavj bgaag bodloo. Tednii bolovsroliin tuluu Ireeduin Sain saihnii tuluu hen bh ni sonin bish, etseg ehchuud sanaa tavij mungu sanhuu zartsuulj hudulmurluj zutgej amjilttai surch bolovsroh Saihan bolomj burduulj ugch baigaag Mongoliin shildeg geh
Huuhdee Sant-d oruulah gej bsan yum . Araatan har tamhichdiin uurhai bolson surguuli bna sh dee . Medleg er ni tiim chuhal uu. Hun baih bolovsrol hamgiin chuhal gedgiig yagaad humuus uhaardaggui yum be. ENE OHIND AMJILT HUSEI
Zov ooriigoo bolon busad ohidiig huchirhiilsen araatnuuudiin esreg zorigtoi temtej bgaad baharhaj bna. 2jiliin omno 20 jiliin omno ch bai huchin bol huchin nasan tursttaa setgeld uldeh har tolbo turuunii hun yu asuugaad bgaan. Ooroo bol ongorson yum geed orhuh u. Undaand n yum holiod oorigoo hyanah chadvargui bolgood huchindej bdag adgiusnuud yumaa. Chudraga chuuh yallah boltugai.Ohin min chamd setgeliin amar amaglan, yalalt,az jargal sain saihan buhen ene bugdiin daraa irnee.Ireeduigee saihnaar harj tosoolooroi duud n bas amjilt
Mundag ohin bn demjij bn
Хучиндэгчдийг нуунидарагдуулж байжээ Шуух хурал болсон юм уу Хойшлуулаад байгаа юм уу Тийм учраас мэдэгдэл хийжээ Зов зов Их оширхоно шуу Ил болгосноор олон нийтийн хамгаалалтанд орж байгаа юм Толбортэй сургуулиуд нэрээ баастаж дээ Хумуужлийн ажилд анхаараачээ
2 OXIN NI XUMUUSIIN DOROMJLOL BOLOOD YASAN CH URUWDMUUR AAW BE TER IX XURUNGU NI XEND CH XEREGGUI BOLJ BX SHUW
Yasan mundag ohin be! Baharhaj bna. CHinii tald shuu!
Манай энэ бохир, ялзарсан нийгэмтэй ядуу оронд баян, эрх мэдэлтэй олигархийн хүүхдүүдэд ч аюулгүй амьдрах баталгаа алга. Мөнгөтэй юм чинь өндөр соёлтой, аюулгүй, тайван Баруун Европын төвийг сахисан Швейцарьь Австри зэрэг орнуудад очиж амьдрах нь дээр байх даа..
Үгүй ээ охинд битгий буруу өг. Ингэж зориглож бгаа нь сайн бна. Зөв миний дүү шударга бгаад өөрийгөө хэчнээн ичгэвтэр зүйлд орж бгаад бүү санаа зов. Чиний энэ үйлдэл олон залууд сургамж болно
Үнэхээр их зориг гаргаж. Сэтгэлийн тэнхээтэй байгаарай. Хүмүүс янз бүрээр л дүгнэнэ. Бүү ай . Нэгэнт бүх зүйл болоод өнгөрсөн. Тайван ухаантай ханд. Чамтай хамт чиний дотны бү х хүмүүс чинь шаналж байгаа
Маш их зориг гаргасан байна. Дэмжиж бна.
16 нас хүрлээ миний охин архи уу уу гээд ээж нь зөвшөөрөөд байхаар чинь л эгч дүүгүй бүгдийг нь хүчиндээд байгаа юм даа. Энэ охин зориг гаргаж байгаа нь сайн ч өөрийгөө, гэр бүлийнхнийгээ ямар ухамсартай, хүмүүжилтэй вэ гэдэгээ харуулж байна.
etheg n uruvduj bna ... etheg engej ih hudulmurluj ymar UIL yum boldoo ... helhed etheg n japan ulstai hamtarj ajilsan hun ene medeeg medvel hamran ajil ajlaa ihenh holbo tasalnah bhda har tamhi asuudal hamgiin hatuu handdag uls ... ohinn.so bolood olon hund asuudal ehelj de... aav ih hudurmuch hun gej boddog bla japan bhda bi... haramsaj bna ohind helhed zuv huntei nuhurluugui uchr.s uuru ch aldaj aavda tom bileg barj
Ийм нийгэмд амьдарч бгаадаа унэхээр сэтгэл овдож бн Хун оороо нийгмийн асар унэтэй том баялаг шдээ гэтэл бид ур хуухдээ ийм л амьтад хун биш амьтад араатнууд болгож осгоссон бн Ялзрал гэхээс оор юу гэхэв дээ омхий унэртэж бн Ийм амьдралд хичнээн их ОМЧ хоронго бгаад утга учир бн уу 16- хан нас хурч баяраа тэмдэглэх охиндоо баярын ширээндээ архитай орохыг зовшоорох ээжээс эхлээд бугд солиорол ийм хумуусийг эруул бас ер нь хун гэх уу Ийм насны хуухдууд группэн секс гэх шиг эдний ярих нас бас сэдэв мон уу ой гутаж бн онго монгийг хэт шутсэн энэ нийгэм хунийг унэхээр хун биш болгочихож
sn bna, zorigtoi bai