Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сумдад ажиллав

2017 оны 12 сарын 16

 

Архангай аймгийн прокурорын газраас санаачлан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран 2017 оны 12 дугаар сарын 04-өөс 07-ны өдрүүдэд тус аймгийн Эрдэнэмандал, Жаргалант, Цэцэрлэг, Хайрхан, Батцэнгэл сумдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллажээ. Уг ажлын хүрээнд сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг шалган тусалж, төрийн албан хаагчид болон иргэдэд 2017 оны 07 дугаар сарын 01-ээс эхлэн хүчин төгөлдөр болж мөрдөгдөж буй Эрүүгийн болон Зөрчлийн хуулиудаас тус аймгийн нутаг дэвсгэрт нийтлэг үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлүүд хэрхэн хуульчлагдсан талаар мэдээлэл хийж, тэдний санал хүсэлтийг сонсож, газар дээр нь шийдвэрлэх арга хэмжээ авч ажилласан байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top