Синди Кроуфорд охиндоо зайгаа тавьж өгчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 16

 Алдарт модель Синди Кроуфордын охин Кайя Гербер загварын ертөнцөд од болон гялалзаж байгаа билээ. Тэгвэл “Versace”-гийн нүүр царай болдог байсан ээж нь энэхүү загварын ордны хавар, зуны коллекцийн рекламнаас татгалзаж, охиноо оруулжээ. “WWD” портал “Versace”-гийн хавар, зуны коллекцийн зургуудаас нийтэлсэн байна. Коллекцийн реклам тэр чигтээ “оддын цуглуулга” болжээ.

Алдарт “Versace”-г үүсгэн байгуулагч Жанни Версачегийн нас барсны 20 жилээр нэртэй моделиуд Миланы загварын долоо хоногт оролцож, коллекцийг танилцуулсан байна. Тэдэн дунд 16 настай Кайя Гербер ээжээсээ дутахааргүй загвар өмсөгч гэдгээ харуулжээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.21.106.126) 2017 оны 12 сарын 18

hoorhon ymaa

0  |  0
(202.21.106.105) 2017 оны 12 сарын 16

аав ээж 2 н царайлаг улсууд. Аргагүй л удам байнаа

0  |  0
Top